• Өнөөдөр 2025-03-15

16 настай хүүхдүүд санаатайгаар автомашины толь, дугуйг хагалжээ

2021-12-26,   1428

      Урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуйг хагалж, эд зүйлсийг нь гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
        Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар хэрэг үйлдсэн этгээдүүдийг саатуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын II хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. 
 
         Урьдчилсан байдлаар тухайн хэргийг  2005 онд төрсөн 16 настай хүүхдүүд үйлдсэн гэдгийг тогтоожээ. Тэд гэртээ цахим тоглоом тоглож байгаад гудамжинд гарч машины цонх толь дугуйг хагалсан байж болзошгүй байна. Тодруулбал А, Т нар “Гарч машины дугуй хаглая” гэж тохиролцоод автомашины цонх, дугуйг нь хаглаж, толийг нь хугалсан хэмээн мэдүүлжээ.

16 настай хүүхдүүд санаатайгаар автомашины толь, дугуйг хагалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 11:29:48
    Зочин: Яс маханд нь тултал шиитгэ бусаддаа сургамж болог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 16:13:58
    Иргэн: Монголчуудын ирээдүй бүрхэг байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 16:08:58
    Догсом.Буяннэмэх: Хорлон сүйтгэгчид , ирээдүйд энэ улс орнийг яажч мэдэх урвагчид , өдий наснийхэн зөв бурууг сайн мэдэнэ хатуу шийтгэж шоронгийн хадаас брлогох хэрэгтээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188