Дархан-Уул аймаг дахь Уул уурхайн эрчим хүчний Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга багш нараа удаа дараа дарамталж, сүрдүүлж, зодож, танхайрдаг гэх мэдээлэл, бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт захиралдаа зодуулж буй тус сургуулийн цахилгааны багш Г.Равжаатай цөөн хором ярилцлаа.
-Таны захиралдаа зодуулж буй бичлэг олон нийтэд ил болсон. Юунаас болж захирал нь таны биед халдсан бэ?
-Тухайн өдөр Дарханы их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээн болох байсан. 09:00 цагт эрэгтэйчүүдийн баг биеийн тамирын зааланд хувцсаа сольчихоод гартал захирал заалны хажууд байдаг ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд надтай таарангуутаа “Чи ямар хувцас өмсөөд байгаа юм бэ” гээд цохисон. Тэгэхээр нь “Бид сагсан бөмбөгийн тэмцээнд явах гэж байна” гэтэл миний үгийг огт тоолгүй элэгдэж, шанаадаж, уруулын баруун дээд хэсгийг сэтэлж, дух руу цохиж, шилбэ рүү өшиглөж, “Зайлаарай” гэж үг, хэлээр доромжилж хөөсөн. Тэгээд буцаад явтал араас өшиглөсөн. Тэр үед би юу ч хэлээгүй. Би тэмцээнээс бусад үед чөлөөт хувцас өмсдөггүй. Албаны хувцастай ажилдаа ирдэг. Үүнийг манай сургуулийн багш, ажилчид нотолно. Харин тэр үед тэмцээнд орох гэж байсан учраас биеийн тамирын цамц, хар өмдтэй явж байсан юм.
-Захирал нь танд гар хүрэхдээ согтуу байсан уу?
-Эрүүл байсан.
-Бичлэг цацагдсаны дараа захиралтайгаа уулзсан уу. Танд юу гэж хэлсэн бэ?
-Бичлэг цацагдахаас өмнө захиралтай юу ч дуугараагүй. Гэвч миний сэтгэл, санаа таагүй байсан. Сэтгэлээр унасан учраас тэмцээндээ олигтой тоглож чадаагүй. Тэр бичлэг орой нь олон нийтийн сүлжээгээр тарсан байсан. Бичлэг цацагдсаны маргааш өглөө нь захирал өрөөндөө дуудаад “Энэ бичлэг яагаад задрав. УИХ-ын сайд, дарга нар ирж чи бид хоёртой уулзана. Чи юу гэж хэлэх гэж байна. Би чамайг цохиогүй биз дээ. Бичлэгт миний гар, хөл хөдлөөгүй байсан” гэж асуусан. Харин би “Бүх зүйл бичлэгээр нотлогдож байгаа болохоор юу хэлэх вэ дээ” гэсэн.
Ш.Мөнгөндуулга захирал багшаа өшиглөж байгаа нь...

-Захиралтайгаа дахиж уулзсан уу. Таныг дахин үг хэлээр доромжилж, дээрэлхсэн үү?
-12:30 цагийн үед намайг дахиад дуудсан. Тэгэхдээ “Би Засаг даргатай уулзсан. Миний энд байх, байхгүй асуудал яригдаж байна. Чи юу бодож байна” гэж асуусан. Захирал намайг дуудахаас өмнө 11:00 цагт хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Түүндээ “Бид хоёр ойлголцсон. Манай багш надаас буруугаа хүлээж, уучлалт гуйсан” гэж ярьсан байсан. Бидний дунд огт тийм зүйл болоогүй. Тэгээд “Би юу ч яриагүй байхад та яагаад худлаа мэдээлэл тараасан юм бэ” гэтэл “Би мэдэхгүй. Тийм юм яриагүй. Юу ярьсан байна” гэж будилсан.
-Тухайн бичлэг цацагдсанаас хойш танай сургуульд хяналт, шалгалтынхан ирсэн үү. Захирлынх нь “Ирнэ” гэсэн хүмүүс ирсэн үү?
-Хяналт шалгалтынхан ирээгүй. Хэн ч мэдүүлэг аваагүй. Өчигдөр /уржигдар/ ХНХЯ-ны мэргэжилтэн над руу “Танай захиралд сануулах арга хэмжээ авахаар яамныхан хуралдаж байна. Чи захиралдаа гомдолгүй. Тухайлбал, зөөлөн цохисон, хүрсэн гэх байдлаар өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Өнөөдөр /өчигдөр/ над руу “Өргөдөл бичиж өг” гэж ахин дахин залгасан. Би хариу өгөөгүй.
-Та “Гомдолгүй” гэж өргөдөл бичих үү?
-Би гомдолтой байгаа. Миний нэр төрд халдаж, худал мэдээлэл өгсөн учир цагдаагийн байгууллагад хандах бодолтой байна.
-Таныг зодож буй бичлэгийг хэн тараасан бэ. Хяналтын камер хаана байдаг вэ?
-Бичлэгийг хэн тараасан гэдгийг мэдэхгүй. Нарийн бичгийн өрөөнд камер байдаг гэж сонссон. Би хаана байдгийг нь сайн мэдэхгүй.
-Та хэдэн жил багшилж байна вэ. Танай захирал ямар зан төлөвтэй хүн бэ. Танаас өөр хүнийг зодож байсан уу?
-Би энэ сургуульд хоёр жил багшилж байна. Настай багшийг зодож, эмзэг эрхтэн рүү нь өшиглөж байсныг нь мэднэ. Ер нь байнга бусдыг хөгшин, залуу гэлтгүй дарамталдаг, зоддог, цохидог. Мөн санаанд нь нийцэхгүй зүйл хийсэн бол хэл амаар доромжилж хөөдөг. Манай хамт олон ч мэднэ. Харин би биеэрээ мэдэрлээ. Захирал энэ сургуульд 10 гаруй жил ажилласан юм билээ. Өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан. Хошууч цолтой гэсэн.
-Та нарыг юу гэж доромжилдог вэ. Танд цаашид ажиллах боломж бий юү?
-Сүүлчийн үед “Яам солигдож, Боловсрол, шинжлэх ухааны яам руу шилжихээр та нарыг хачин болгоно” гэдэг болсон байна лээ. Түүний хэлж буй үг бүр дарамтын шинжтэй байдаг. Цаашид ажлаа хийх бодолтой байгаа.
-Танай сургуулийн багш, сурагчдын сэтгэл зүй таагүй байгаа даа?
-Манай сургуулийн багш, ажилчид ажлын идэвхгүй болчихсон, айдастай байгаа. Тус бичлэг олон нийтэд ил болсон учир сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс багш, сурагч нарт хэцүү байгаа. Багш нарын өрөөнд тэдэнтэй хамт сууж чадахгүй, ангидаа ганцаараа сууж байна.
| Г.РАВЖАА: Захирал бэлтгэлийн хувцастай байхыг хараад элэгдэж, шанаадаж, уруул сэтэлж, доромжилж хөөсөн |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |