Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат дөрөвдүгээр сарын 2-нд олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн. Хохирогчийн тархины гол багана нь гэмтсэн учраас гар, хөл нь ямар ч хөдөлгөөнгүй гэх оноштойгоор БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Тус улсад очсон даруйдаа яаралтай хүчилтөрөгч, бөөр, уушги орлуулагч аппарат залгаж, найдвартай гэж үзсэн бүх төрлийн эмчилгээг эхлүүлсэн байдаг. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа ухаан ороогүй учир БНСУ-ын эмч нар эмчилгээг нь зогсоох тухай ар гэрийнхэнд нь мэдэгдэж, улмаар найман сарын дараа эх орондоо ирсэн юм.
(2).jpg)
Түүнийг “Сонгдо” эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, үргэлжлүүлэн эмчилж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой үнэн, худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, олныг бухимдуулсан. Ялангуяа эх орондоо ирсэн сүүлчийн өдрүүдэд түүнийг “Нас барсан” хэмээн таамаглаж цуурхал тарааж, олон хүний сэтгэлийг зовоож байгаа билээ. Харин өчигдөр Э.Энхбат начны Н.Түвшинбаярт зодуулсны дараах өрөөний бичлэг олон нийтэд ил болсон аж. Тус бичлэг яагаад өдийд задрав, хэн тараах зөвшөөрөл өгсөн бол гэх дараагийн асуудал бий болсон юм.
Түүний хэрэгт олимпын аварга Н.Түвшинбаяр, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын гишүүн Г.Ганбаатар, аймгийн Ардчилсан намын дарга С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёмбоо, Мүхаүт-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, найз Г.Золбоо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Ганзул, “Херо” Б.Баатар гээд олон хүний нэр холбогдож байсан. Тухайн үед тус хэрэгт нэр холбогдсон хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж, хэргийн талаар товч мэдээлэл өгч байсан юм. Харин зарим нь өөрийн цахим хуудсаараа "Хэрэг гарах үед байгаагүй" гэдгээ илэрхийлж байсан юм.
Тухайлбал, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат манай сайтын сэтгүүлчид хэрэг гардаг өдөр юу болсон тухай ярихдаа “Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар намайг явсан хойгуур муудалцаж, зодолдсон байна лээ. Би Н.Түвшинбаярт “Э.Энхбат томорчихсон байна” гэж хэлээгүй. Намайг өдөөн хатгаж турхирсан хэмээн сэтгүүлчид бичсэн байна лээ. Би цагдаа нарт тайлбар, мэдүүлгээ өгсөн. Э.Энхбат начны ар гэрийнхэнтэй холбоотой байгаа" хэмээн ярьсан юм.

Харин Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Хүүхэд байхаасаа найзалж, нөхөрлөсөн хоёр найзынхаа хооронд болсон асуудал гүнээ харамсаж байна. Би тухайн үед тэдэнтэй хамт байгаагүй. Үүнийг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэх цагт та бүхэн ойлгох байх” хэмээн тайлбар хийсэн байдаг. Мөн Мүхаүт-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Би тэр зодооны үед байгаагүй. Маргааш өглөө нь цахим сүлжээнээс олж мэдээд Б.Ариун-Эрдэнэ даргыг дуудаад ГССҮТ-д очиж, Э.Энхбатын ар гэрийнхэнтэй, эмч нартай нь уулзсан” гэж байв.
Тухайн үед “Херо” энтертайнментийн Б.Баатарыг хэргийн газар байсан, зугтсан гэх мэт ам дамжсан яриа гарч байсан. Гэвч тэрбээр “Би тэр зодооны үед байгаагүй. Зодоон болсны дараа тэнд байсан хүмүүс мэдэгдэж, бид очсон. Биднийг очиход цагдаа нар ирчихсэн, Н.Түвшинбаяр аварга сууж байсан” гэх тайлбар өгсөн байдаг. Ийнхүү тухайн өдөр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нартай уулзсан хүмүүс “Биднийг явсны дараа тус хэрэг гарсан. Би мэдэхгүй" гэх тайлбар өгч байлаа. Хэрэг гарахаас өмнөхөн болон тухайн үед хамт байсан танилууд, найзууд нь бараг бүгдээрээ "Би байгаагүй. Би мэдэхгүй" гэх тайлбар өгчихөөд "Начны бие ямар байна. Ямар эмчилгээ хийлгэж байна" хэмээн чин үнэнч нөхрийн сэтгэлээр нэг нь ч холбогдож асуугаагүйд түүний эхнэр гомдол, бухимдал, ганцаардлаа цахим сүлжээгээр дамжуулж илэрхийлж байлаа. Тухайлбал, Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа “Хүн чанар байдаг бол миний ханийг яаж байна гээд асуух сэтгэл алга уу. Бүтэн цаг яаж шургаж миний ханийг муулсан гэлээ. С.Гал-Эрдэнэ, Т.Ганзул хоёр хэргийн газраас ханийг минь улаан цустай нь хаяад явсан биз дээ. Арчаагүй дүр эсгэгч нар” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байдаг. Хэрэг болох үед юу болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзулаас тодруулаа.

-Э.Энхбат начны хэрэгт таны хэр холбогдож байна. Хохирогчийн эхнэр нь таныг “Хэргийн газраас зугтсан” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би тухайн өдөр нэвтрүүлэг хийхээр Н.Түвшинбаяр аваргаас ярилцлага авсан. Ярилцлагын дараа Н.Түвшинбаяр аварга “150 сая төгрөгийн ивээн тэтгэлэг олох уулзалт байгаа. Тийшээ хамт явъя” гэсэн. Тэгээд Булган аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффист очсон. Тэр өрөөнд танихгүй гурван хүн байсан. Би Э.Энхбат начныг ч таньдаггүй. Тэд ивээн тэтгэлэг ярих нь битгий хэл өөр зүйл ярьж, үргэлжлүүлэн ууж суусан.
-Та тэдэнтэй хэр удаан суусан бэ. Таныг байхад тэд муудалцаж, зодолдсон уу?
-Би тэдэнтэй 45 минут болсон байсан. Намайг хоёр найз маань ирж авсан. Тэд намайг байхад муудалцаж, зодолдоогүй.
-Таныг явахад хэдэн хүн үлдсэн бэ?
-Булган аймгийн С.Гал-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр, Э.Энхбат дөрөв үлдсэн.
-Та Э.Энхбат начны эхнэрийнх нь бичсэн сэтгэгдлийг харсан уу?
-Харсан. Өнгөрсөн зургадугаар сард бичсэн байна лээ. Би түүний сэтгэгдлийг уншаад зөвөөр ойлгохыг хичээсэн. Түүнд хань нь ухаангүй олон сар болж байхад маш хэцүү, хүн бүр буруутай юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор тэр сэтгэгдлийг уншаад янз бүрийн юм санаж эмзэглээгүй. Хэзээ нэгэн цагт үнэн, зөв нь шийдэгдэнэ гэж бодож байгаа.
-Та Э.Энхбат начны эхнэртэй холбогдож энэ тухайгаа хэлсэн үү?
-Шүүх хурал нь тодорхой болоогүй, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа болохоор би дуугүй байгаа. Дуугарах ч ёсгүй гэж бодож байна.
-Та хэдэн удаа байцаалт өгсөн бэ?
-Хоёр удаа мэдүүлэг өгсөн.
Т.Ганзул Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэрэгтэй нэр холбогдсноос хойш гурван сар гаруй хугацааны дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсон юм. Мөн Э.Энхбат начны эхнэрийн бичсэн гол буруутай хүний нэг болох Булган аймгийн Ардчилсан намын дарга С.Гал-Эрдэнээс хэргийн талаар тодруулах гэсэн боловч "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй" гэсэн юм.
| Т.ГАНЗУЛ: Н.Түвшинбаяр “150 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн уулзалтад хамт явъя” гээд Э.Энхбат тэргүүтэй хүмүүс дээр очсон. Намайг байхад хэрүүл, зодоон болоогүй |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |