Монгол Улсын баатар Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих ял оноолоо. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган анхан шатны шүүхээс ийн ял оноолоо. Ардчиллын бэлгэ тэмдэг, алтан хараацай гэгдэх Э.Бат-Үүл үнэхээр гэмт хэрэг үйлдсэн үү, эсвэл улстөрчдийн захиалгаар Монголын хууль хяналтынхан түүнийг хэлмэгдүүлсэн үү гэдэг нь олон нийтийн дунд хариулт нэхсэн асуулт болоод байна. Өмнө нь тэрбээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж, ганц худагт хоригдож байлаа. Тэгвэл энэ удаад 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхээс түүнийг дөрвөн жил хоригдох ялаар шийтгээд байна.
Э.Бат-Үүлийг ямар хэргээр АТГ-аас шалгасан бэ гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр, Б.Жаргалсайхан, Л.Нарантуяа, Ш.Гантулга, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун, Ю.Алтангэрэл нарын 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. АТГ, прокуророос шалгаж дууссаны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлсэн ч олон удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, шүүх хойшлогдож байсан. Үүнээс шалтгаалан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь ойртсон байдаг билээ.
(1).jpg)
Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард өөрийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулжээ. Үүнээс өмнө тус төслийг хэрэгжүүлэхээр “Зуншин”, “Сайрам булган” компанийн хамтарсан түншлэл шалгарсан байсныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүчингүй болгосон гэнэ. Түүний хүүгийн “Гранд лайн” компанийн хувьд гадаад худалдаа, брокер, дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гэр хорооллын дахин төлөвлөлт байтугай нэг ширхэг тоосго ч тавьж байгаагүй аж. Түүнчлэн дээрх төслийг хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчингүй байжээ. Ийм байж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан нь яах аргагүй хотын дарга аавынх нь нөлөө байсан хэмээн олон нийт хардаж байсан юм. “Гранд лайн” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойших хугацаанд мөн л нэг ч орон сууцны барилга бариагүй байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-үүл, гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, дахин тус компанид Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам, сүлжээний ажил, зураг төсвийн 11.07 тэрбум төгрөгийн ажлыг хариуцуулсан байх юм. Ингээд зогсохгүй 2014 оны арванхоёрдугаар сард дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 метр урт шугамын барилга угсралтын 980 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ, 2014 оны хоёрдугаар сард БЗД-ийн XII хороонд баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний 347.8 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг аав, хүү хоёр байгуулж, нийслэлийн төсөвт 1.327 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, аав нь хүүдээ 12 тэрбум гаруй төгрөг олгожээ.

Б.Чулуудай “Улаанбаатар” банкнаас авсан 3.3 тэрбум, “Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин хотын дарга хүүгийнхээ зээлийг төлөх зорилгоор төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн хэд хэдэн гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Харин “Бэрэн групп” мөнгө орсон өдөр болон маргааш нь Б.Чулуудайн “Гранд лайн” компанийн эзэмшлийн төрийн банкны дансанд наймдугаар сарын 28-нд хоёр тэрбум, үүнээс 10 гаруй хоногийн дараа буюу есдүгээр сарын 11-нд 3.5 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.
Өөрөөр хэлбэл, “Бэрэн групп”-т мөнгө орсон даруйд “Гранд лайн” компанийн данс руу мөнгө шилжсэн байгаа юм. Мөн хотын дарга энэ мөнгөнөөс өөрийн нэр дээрх картын зээлийн төлбөр, хүргэн Б.Идэр, хадам дүү Э.Энхбат, Б.Идэрийн үүсгэн байгуулсан “Утпала финанс” ББСБ-ын үйл ажиллагаа зэрэгт зарцуулсныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж тогтоосон гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Үүний улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд есөн тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ТОСК-ын захирал асан А.Гантулга “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс мөнгө шилжүүлсэн нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл байдаг. Бүр Э.Бат-Үүл А.Гантулга руу дарамталсан өнгө аяс бүхий мессэж бичсэн гэх асуудал ч тухайн үед яригдаж байсан билээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн шалгагдсан хэрэг үүгээр дуусахгүй. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд а/927 дугаар захирамж гаргаж “Буянт-Ухаа 1” хорооллын байрнаас 648.48 ам метр талбайтай, нийт 830 сая төгрөгийн үнэлгээ бүхий 16 орон сууц, 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр а/533 дугаартай захирамж гарган “Буянт-Ухаа 2” хорооллын байрнаас 792.45 ам метр талбайтай 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 31 орон сууц авсан байна. Эдгээр байрыг НИТХ, ЗДТГ-ын болон ТОСК-ын нэр бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгож, үнэ төлбөргүй олгон ТОСК-д их хэмжээний хохирол учруулсан гэнэ. Үүнийг нь мөн л АТГ-аас шалгасан байдаг.
Ийм л асуудлуудаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноогоод байна. Нэрт зохиолч С.Эрдэнийн хүү Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа “Гудамж төслөөс эхлээд гэр хорооллын айлуудад дэд бүтэц хүргэх, нийтийн тээврийг шинэчлэх гээд үр дүнтэй, цагаа олсон олон ажил хийсэн байдаг.
| Э.БАТ-ҮҮЛИЙН АТГ-Т ШАЛГАГДАЖ, ШҮҮХЭЭС ДӨРВӨН ЖИЛИЙН ЯЛ АВСАН ГЭМТ ХЭРГҮҮДИЙН ТУХАЙ |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |