• Өнөөдөр 2025-03-15

Гэрээсээ гараад сураггүй болсон малчинг хайж байна

2021-12-12,   508

Хэнтий аймаг, Галшар сумын нутагт Оч багийн Зүүн-Өлзийт гэдэг газарт малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 45 настай малчин эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг Зүүн-Өлзийт, Эрээний-Уул, Тосонгийн тал гэдэг газар зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Гэрээсээ гараад сураггүй болсон малчинг хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188