Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид иргэд рүү хийн буугаар буудсан хэрэг гарчээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн үед уурхайн бүсэд нэвтэрсэн гар аргаар алт олборлогчид руу уурхайн харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудаж, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарчээ. Тус хэргийг төв аймгийн Заамар сумын Монгол сов гэх газарт байрладаг цагдаагийн хэлтэс шалгаж байна.
"Сонор" харуул хамгаалалтын ажилтан иргэд рүү дөрвөн удаа бууджээ. Ингэхдээ тэр албаар буудсан бөгөөд иргэдийн нуруу, хөлийг шархдуулсан гэнэ. Энэ талаар эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Иргэд, хамгаалалтын албаны дунд байнга мөргөлдөөн үүсэж, хэрүүл маргаан болдог. Өмнө нь буугаар хий буудаж, иргэдийг айлгаж байсан. Харин энэ удаагийнх нь санаатайгаар иргэдийг ойртуулж байгаад нуруу, бөөр хэсэгт нь буудсан. Хэдийгээр хийн буу ч гэсэн маш хүнд шархдуулсан байна лээ. Хэрэв тэр хүмүүсийн шарх бохирдож, хүндэрвэл аюултай байдал үүснэ. Хохирсон буюу хийн буугаар буудуулсан иргэдийг Улаанбаатар хот руу аваад явсан байх. Харьяаллаараа бол Заамар сумын хүн эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлэх байсан. Гэвч шууд Улаанбаатар руу аваад явна лээ. Хохирогчид 30-40 насны эрэгтэй байсан. Одоогоор Шүүх эмнэлэгт гэмтэл тогтоолгохоор хандаад байгаа. Дөрвөн удаа буудахад гурван хүн өртөж, бэртсэн” гэлээ.

Өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Иргэдийг “Бүрдэл майнинг” ХХК-ийн алт ухаж байгаа хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн учраас ийм хэрэг гарсан. Цагдаа нар ирээгүй байсан бол өөр олон хүнийг буудах байсан байх. Харин буудаад эхлэхээр нь тэр хэсэгт ажилладаг цагдаагийн алба хаагчид маш хурдан ирсэн. Буудуулсан нэг хүний бие хүнд, шоконд орсон, нуруу хэсгээс нь цус гарсан байдалтай харагдсан. “Бүрдэл майнинг” ХХК-ийн удирдлагууд асуудал үүсэж, хүний амь нас эрсдвэл хамгаалалтын компанийн ажилтан руу буруугаа чихэх юм билээ. Өчигдөр тэд хэлэхдээ “Манай уурхайн ажилтнууд буудаагүй. Манай талбайг хариуцаж ажилладаг хамгаалалтын ажилтнууд үүргээ гүйцэтгэсэн. Тэгэхээр манай компанид хамраалгүй. Хамгаалалтын компани зохих шатны дагуу ажиллаж байгаа байх. Хууль бус алт олборлогчдыг таслан зогсоохоос өөр аргагүй” гэх тайлбарыг өгч байсан” гэв.
Гар аргаар алт олборлогч, уурхайн хамгаалалтын ажилтнуудын дунд зодоон, маргаан байнга өрнөдөг гэнэ. Хамгаалалтын ажилтнууд өмнө нь иргэдийг бороохойгоор зодох, гавлах тохиолдол ч гарч байсан гэнэ. Бид хийн буугаар буудуулж, шархдсан гэх Хийн буугаар буудуулж, гэмтсэн Заамар сумын иргэдтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч татгалзлаа. Тэд хэлэхдээ “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно. Биеээ үзүүлээд эмнэлгээр явж байна. Бид мэдээлэл өгч чадахгүй. Нэр, нүүрээ гаргаад мэдээлэл өгвөл гэр бүлийг минь дарамталж, сүрдүүлэх байх” гэлээ.
Уурхайн талбайд хийн буугаар иргэдийг буудаж, гэмтэл учруулсан байхад тус компанийн удирдлагууд хохирогчдыг дарамталж, сүрдүүлсэн гэх. Тэд иргэдийг “Дахиж талбайд нэвтэрвэл хатуу арга хэмжээ авна” зэргээр сүрдүүлсэн талаар иргэд ярьж байна.
Бид эл хэргийн талаар “Бүрдэл майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Угтахтай холбогдож, тодруулахад “Аль уурхайд болсон ослын талаар асууж байна. “Бүрдэл майнинг” компанийн уурхайн талбайд иргэд рүү буудаж, шархдуулсан хэрэг гараагүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл байна” гэлээ.
Ташрамд дурдахад, “Баян” Базараагийн “Бүрдэл майнинг” ХХК нь ажилтнуудаа бэлэн гоймон хангалтаар өгдөг, ажилллаж, амьдрах нөхцөлөөр хангадаггүй, байнга осол болдог зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил бий аж.

| “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид гурван иргэнийг хийн буугаар санаатай бууджээ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |