“Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолборыг хэний, ямар компани барьж байгаа вэ гэдгийг мэдэх хүн “байхгүй”. Холбогдох яамныхан ч, төсөл санаачилсан гурван гишүүн нь ч “мэдэхгүй”. Тендер зарлагдаагүй байхад нэг компани гэнэтхэн гарч ирээд энэ цогцолборыг барьчихсан мэт үлгэр ярьж, монголчууд саарал ордны гишүүд, Соёлын яамныхантайгаа хамт барилга барьсан компанийн эрэлд гараад багагүй хугацаа өнгөрлөө. Иймд “Эргэлт.мн” мэдээллийн сайт “Богд Зонхова” цогцолборын барилгыг барьсан компанийг уншигч танд танилцуулах гэж байна.
“Улсын төсвийн 32.5 тэрбум төгрөгийг хүнд цаг үед бурхан, булш барихад зарцууллаа” хэмээн хэл, ам дагуулж, царцаагдсан гэх “Богд Зонхова” бурхны хөшөө барьж байгаа дэнжид өнжлөө. Барилгын ажил зогсжээ. Хоёр харуул баригдаж байгаа барилгыг хэдэн нохойтойгоо сахиж байна. Бурхны цогцолборын барилгын дөрөв дэх давхрын цемент цутгах ажлыг хийсэн байв. Энд, тэндгүй мод, шороо, сайжруулсан шахмал түлш овоолж орхисон нь барилгын ажил ид дундаа явж байгаад зогссон гэдгийг нь илтгэнэ.
.jpg)
“БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ БУЙ ХАШААНД “ЗАРТ-ӨРГӨӨ” ХХК ОФФИС, АЖИЛТНУУДЫН БАЙРАА ТӨВХНҮҮЛЖ, ХОЁР ЧИНГЭЛЭГ БАЙРШУУЛЖЭЭ
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд баригдаж байгаа “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолборын барилгыг “Зарт-Өргөө” ХХК гүйцэтгэж байжээ. Тус компани нь “Богд Зонхова” цогцолбор баригдаж буй хашааны баруун хойд буланд хоёр чингэлэг байршуулж, оффис, нягтлан, ажилтнуудаа байрлуулж байсан байна. Өөрөөр хэлбэл, эрэл сурал болоод байсан өнөөх компанийн нэр “Зарт-Өргөө” гэсэн үг. Одоо цогцолборын барилгыг “Зарт-Өргөө” ХХК-ийн хоёр ажилтан манаж, дотогш нь хүн битгий хэл нохой ч нэвтрүүлэхгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Тус барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж хийсэн. Барилга дээр 50-60 хүн ажиллаж байгаа харагдсан. Бурхны хөшөө болно гэдгийг мэдэх өдөр хүртэл энэ барилга дээр хүмүүс ажиллаж байсан. Шөнө нь барилга дотроо гал түлээд байгаа бололтой утаа, май гараад л байдаг байсан даа. Харин барилгын ажлыг зогсоосноос хойш хүмүүс харагдахаа больсон. Харуул нь бололтой ганц, хоёр хүн хашаан дотуур явж байгаа харагддаг. Харин ганц, хоёр машин хаяадаа орж, гарч байдаг” гэлээ. Барилгын хашаагаа тэнгэр “тултал” барьж, хажууд нь очсон хүн дотор нь юу болж байгааг харах ямар ч боломжгүй аж.

“ЗАРТ-ӨРГӨӨ” ХХК ХЭНИЙХ ВЭ
“Богд Зонхова” цогцолборын барилгыг барьж байгаа “Зарт-Өргөө” ХХК-ийг танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани 2010 оны тавдугаар сарын 17-нд гадаад худалдаа, барилгын завсар, засал чимэглэл, барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5379636 регистрийн дугаараар Улаанбаатар, Сүхбаатар, арваннэгдүгээр хороо, 160 тоот хаяг дээр Балжиннямын Гэрэлмаа гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. “Богд Зонхова” цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх хүртлээ бүртгэлд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, тодорхой үйл ажиллагаа ч явуулаагүй “цагаан” түүхтэй компани. Харин 2013 онд Дорноговь аймгийн Замын-Үүд хотын захирагчийн ажлын албанаас зарласан Замын-үүд сумын хоёрдугаар багийн албан конторын барих тендерт оролцож, 105 сая төгрөгийн санхүүжилт авч байсан юм байна.
“Зарт-Өргөө” ХХК-ийн улсын бүртгэл дээрх хаяг болон Балжиннямын Гэрэлмаа нэрээр шүүлт хийж үзвэл, түүний нэр, хаяг дээр “Зартсан” ХХК, “АНСАБА” ХХК гэсэн гурван компани бүртгэлтэй байх аж. Тус компаниудын оролцож байсан тендерийг шүүж үзэхэд гадаад худалдаа, барилгын завсар, засал чимэглэл, барилгын материалын худалдаа, гэрээ, захиалгаар хийдэг бөөний худалдаа, худалдааны зуучлалын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан дээрх компаниудад оролцсон тендер, үйл ажиллагаа явуулсан бүртгэл алга.
“Зарт-Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Гэндэн Сансармаа гэж хүн ажилладаг аж. Харин үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эзэн нь Балжиннямын Гэрэлмаа. Г.Сансармаа захиралтай, Б.Гэрэлмаа эзэнтэй “Зарт-Өргөө” ХХК нь ногоон гэрлээр бус, гэрэл ч асаахгүйгээр буюу тендер зарлаагүй байхад барилгын ажлаа эхлүүлсэн нь хамгийн хачирхалтай байгаа юм.
“ЗАРТ-ӨРГӨӨ” ХХК-ИЙН ЭЗЭН Б.ГЭРЭЛМАА ГЭЖ ХЭН БЭ
“Зарт-Өргөө” ХХК-ийн эзэн гэх Балжиннямын Гэрэлмаа гэж Завхан аймгийн гаралтай. Дундговь аймагт өссөн. Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн Мэргэжил боловсролын агуулга, хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША. 2005-2009 онд ШУТИС, 2010 оноос МУИС-д багшилж байсан.
| “БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОРЫГ БШУЯ-НЫ МЭРГЭЖИЛТЭН Б.ГЭРЭЛМААГИЙН “ЗАРТ-ӨРГӨӨ” ХХК БАРЬЖ БАЙЖЭЭ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |