Сургуулийн сурагчид хоорондоо зодолдох, нэгийгээ бүлэглэж зодож, хүнд гэмтээ хэрэг өдөр дараалан гарах боллоо.
Хамгийн ойрын жишээ гэхэд, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын ойролцоо 15-16 насны дөрвөн хүүхэд нэг хүүхдийг бүлэглэж, хэрцгийгээр зодож байгаа бичлэг цахим орчинд тархаад удаагүй байна. Хүүхдүүд “Над руу муу харлаа, мөрөнд хүрлээ” гэх шалтгаанаар зодолдож, нэгнийхээ биед гэмтэл учруулсан гэх.

Тус зодооныг эхлүүлсэн 16 настай сурагч Н хэлэхдээ “Сурагч Н “Арваннэгдүгээр сарын 13-нд манай найзууд байрныхаа гадаа сагс тоглохоор гарсан юм. Манай найзууд .. дугаар сургуулийн аравдугаар анги, би коллежид сурдаг. Тоглоомын талбайн орчимд явж байхад өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүүхэд намайг мөрлөсөн. Би “Хөөе, яагаад байгаа юм бэ” гээд бид хоёр бага зэрэг маргалдаж, тэр хүүхэд намайг элэгдсэн. Тэгээд би хоёр удаа өшиглөж, нэг удаа цохисон юм. Хажууд нь хэрэлдээд, зодоон болохоор манай найзууд намайг өмөөрөөд, ирж зодсон. Биднийг нэг эмэгтэй найз маань ирж салгасан. Бид зодоон болсны дараа учир зүйгээ олж, нөгөө хүүхдээс уучлалт гуйсан. Тэр хэлэхдээ “Би та нарт гомдолгүй, эмэгтэй найзыг нь эхлээд мөрлөж, элэгдсэн болохоор найзууд нь өмөөрсөн байх” гэж хэлсэн. Тэгээд өчигдрөөс бичлэг цацагдаж, маш олон хүн над руу дайрч байна. Би хийсэн хэрэгтээ, тэр хүүхэдтэй хэрэлдэж, зодолдсондоо маш их гэмшиж байна. Өөрөө очиж, цагдаагийн байгууллагад ханддаг юм уу гэж бодож байна. Тэр хүүхэдтэй өчигдөр уулзаад, бичлэг цацагдаж гээд хэлсэн чинь “Би гомдол гаргаагүй байхад яаж байгаа юм бол” гээд асуусан. Тэр бичлэгийг хэн хийснийг мэдэхгүй байна. Манай найзуудад зодуулсан хүүхэд урт үстэй болохоор эмэгтэй хүүхэд гэж хараад байх шиг байна. Тэр арваннэгдүгээр ангийн эрэгтэй хүүхэд” гэсэн мэдээллийг өгсөн.

Энэ хэрэг гараад удаагүй байхад мөн л 97 дугаар сургуулийн 40 гаруй сурагч есдүгээр ангийн хүүг шалтгаангүй зодож, танхайрсан гэх хэрэг гарлаа. Хүүхдүүд сургуулийн ойролцоо хохирогч хүүг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Бусдад зодуулсан хүүгийн биеийн байдал хүнд, тархинд цус хуралттай, гавлын яс цууралттай гэх оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж байна. Хэргийн талаар хохирогч хүүгийн ах хэлэхдээ “Манай дүүг сургуулиас нь тарж явахад отож байгаад зодсон байна. Дүүгийн минь гавлын яс цуурсан, цус хуралттай байдалтай эмчлүүлж байгаа. Эмч нь хагалгаанд оруулж магадгүй гэсэн. Биеийн байдал нь хүнд байна. Энэ хэргийг тус сургуулийн гурван бүлгийн 40 гаруй хүүхэд үйлдсэн” гэсэн юм.Хүүгийн ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар эл хэрэг олон нийтэд ил болсон. Тус хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Харин тус сургуулийн удирдлагууд сургуулиас нь 100 метрийн цаана болсон хэргийг 24 цагийн дараа буюу хохирогч хүүгийн ар гэрийнхнийг очиж, уулзахад мэдсэн байна.
Хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн “Наймдугаар ангийн хүү минь ангийнхаа хүүтэй зодоон хийсэн байна лээ. Хүүгийн минь үүдэн дөрвөн шүдийг хугалж, тархинд нь хүнд гэмтэл учруулсан. Наймдугаар ангийн багш Э гэх эмэгтэй ангийнх нь хоёр хүүхэд зодолдож, нэгийгээ хүнд гэмтээсэн байхад тоогоогүй. Миний хүүхдийн биеийн байдлыг нэг ч удаа асуугаагүй. Харин ч ар гэрийнхэн биднийг загнаж, маргааш нь “Хүүхдээ хичээлд нь явуул. Юун сүртэй юм бэ, шүд нь хугарсан байна лээ. Гавьяа байгуулчихаад байгаа биш, хүүхдээ юундаа өмөөрөөд байгаа юм” гэж таахалзсан. Хүү минь зодуулж, тархи толгой нь эргээд хэцүү байгаа. Бид хүүхдээ хэд хоног хичээлд нь явуулж чадахгүй тухайгаа ангийн багш Э-д хэлэхэд “Би цалингаасаа хасуулж чадахгүй. Хэрэв та нар гомдол, тэмцэл гаргах юм бол хүүхдээ манай ангиас авч болно” гэж хүртэл сүрдүүлсэн. Анги удирдсан, хүүхэдтэй минь хамгийн ойр байх ёстой багш нь ингэж хэлсэнд бид маш их гомдолтой байна. Ангийн багш нь миний хүүгийн биеийн биеийг асуугаагүй, аашилж загнасан хэрнээ зодсон хүүгийн аавтай нууцаар уулзаж, энэ зодооныг хүүг минь эхлүүлсэн болгож, үхсэн хуувилдаж байна” гэлээ.
Бид энэ талаар Цэцэрлэг сумын сургуулийн захирал болон хүүгийн ангийн багшаас тодруулах гэсэн боловч “мэдээлэл өгөхгүй” гэлээ.
| ХҮҮГИЙН АР ГЭР: Наймдугаар ангийн хүүгийн минь дөрвөн шүдийг ангийнх нь хүүхэд хугалсан. Ангийн багш нь “Цалингаа хасуулж чадахгүй, хичээлд нь явуул” гэсэн |
|
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |