• Өнөөдөр 2025-03-15

Өлгийтэй хүүхдээ орцонд хаяад явсан иргэнийг олжээ

2021-11-23,   1110

       Энэ сарын 4-нд Буянт-Ухаа хотхоны 10.. байрны орцонд өлгийтэй хүүхдээ орхиод хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаарх мэдээллийг тус байрны оршин суугчид  тухайн үед цагдаагийн байгууллагад өгч, хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэсэн байдаг. 
 
Тэгвэл Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
 
Энэ талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн "Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн.
 
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэв.

 


Өлгийтэй хүүхдээ орцонд хаяад явсан иргэнийг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188