Эргэлт.мн мэдээллийн сайт уулын модыг шилжүүлэн суулгах нэрийдлээр мөнгө угааж, ашиг олж, байгаль сүйтгэж, байгал орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байгаа талаар цуврал сурвалжилга бэлтгэж байгаа билээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас шилжүүлэн суулгахаар авч явсан 2050 ширхэг модыг хаана суулгаж, аль газар хүлээж авсан талаар сурвалжиллаа.
Мөн “Тод газар” ХХК нийслэлийн ногоон байгууламжинд зориулж, 1000 ширхэг нарс мод сугалж авч явсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр авсан бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ бүхэнд хариулт хайлаа.
Д.СҮХБАТ: 580 ШИРХЭГ НАРС МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат “Улаанбаатар хотод жилд дунджаар 250-350 мянган ширхэг 16 төрөл зүйлийн мод, бут тарьдаг. Тарьсан ногоон байгууламжийн 90 хувь нь шилэн навчит, 10 хувьд нь шилмүүст төрлийн мод тарьдаг гэж ойлгож болно. Нийт тарилтын 80 орчим хувь нь хаврын тарилтаар явагддаг. Энэ жилийн хувьд 580 ширхэг нарс мод шилжүүлэн суулгасан байгаа. Нэг ширхэг нарс модыг 380 мянган төгрөгөөг худалдаж авсан. Мод шилжүүлэн суулгах ажлыг “Тод газар” ХХК хариуцаж ажилласан. Ганцхан тендер зарласан юм. Захирагчийн ажлын албанаас жил бүр тарьц суулгацын зах үнийн судалгаа гэж жил бүр гаргадаг. Орон нутгийн удирдах байгууллага жилд хэчнээн ширхэг мод бэлтгэх, гаргах, нийлүүлэх гэдгээ ИТХ-аараа баталж гаргадаг. Сэлэнэ аймгийн гаргасан шийдвэрийг би мэдэхгүй. Зөвхөн нийслэлд мод шилжүүлэн суулгадаггүй” гэлээ.
Албаны хүний хэлж буйгаар энэ жилийн хэмжээнд 580 ширхэг мод шилжүүлэн суулгасан гэнэ. Ингэхдээ нэг модыг нь 380 мянгаар авч, нийт 220.400.000 төгрөгөөр худалдан авчээ. Шилжүүлэн суулгасан модны 280 ширхгийг нь Хан-УУл дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Бурхантай хөшөөний цэцэрлэгт суулгасан аж. Харин 1470 мод нь хаачсан бэ.
Бид энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан таван компанитай холбогдож, тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
“ЭНХ НОГООН ГАЗАР” ХХК нь Хүдэр сумаас 550 ширхэг мод шилжүүлэн суулгахаар авч явсан. Эл компани Захирагчийн ажлын албанд шилжүүлэн суулгасан модоо нийлүүлээгүй. Энэ талаар тодруулахад “Одоогийн байдлаар манай байгууллага мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид шилжүүлэн суулгах модоо зохих технологийн дагуу зөөвөрлөсөн. Авсан модныхоо нүхийг бөглөсөн. Нөхөн сэргээлтийн ажил аравдугаар сард үргэлжилж байхад дээрээс “Хэл ам гарлаа. Ажлаа зогсоо” гэх шийдвэр гарч, хөдөлгөөн хийхийг хориглосон. Ийм шийдвэр гарсан учраас нөхөн сэргээлтийн ажил зогссон байсан” гэлээ.
Харин “Амьд газар” “Амьд төгөл”, “Тод газар” “Форест докторс” ХХК-ийн холбогдох хүмүүс ажлын байрандаа байхгүй, утас нь унтраастай гэх шалтгаанаар мэдээлэл өгөөгүй юм. Одоогийн байдлаар “Тод газар” ХХК шилжүүлэн суулгахаар ачиж ирсэн 1000 ширхэг модны 580-ыг нь нийслэлд нийлүүлсэн. Бусдыг нь хэрхсэн нь тодорхойгүй байна.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр компаниуд нийслэлийн ногоон байгууламж гэдэг нэрийн дор уулын модыг үнэгүй шахам аваад, Улаанбаатар хотод оруулж, барилгын компани, томоохон хотхонуудад өндөр үнээр зардаг гэнэ. Тэд ингэхдээ нэг ширхэг модыг 400-600 мянган төгрөгөөр дамлаж, нийлүүдэг ажээ. Хүдэр сумаас шилжүүлэн суулгахаар ачиж ирсэн модны 70 орчим хувь нь хувийн хотхоны үүд, ногоон байгууламжид өнгө нэмж, өндөр үнээр зарагдсан гэдгийг хэлж байгаа юм.
Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Тайванбаатараас нөхөн сэргээлтийн ажил хэрхэн хийгдсэн талаар тодрууллаа.
.jpg)
Тэрбээр “Би мод шилжүүлэн суулгах үеэр байгаагүй. Та бүгдийг сурвалжлаад явсны дараа Экологийн цагдаагийн албанаас ирж, хоёр хоног бөглөөгүй нүх бүрийг тоолж, зургаар баримтжуулаад явсан. Нөхөн сэргээлтийн ажил бүрэн хийгдэж дууссан. Шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан таван компанийн хүмүүсээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн. Одоо Хүдэр сумын хэмжээнд онгорхой нүх болон нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй талбай байхгүй. Бид ойн зурвас байгуулах ёстой, өтгөрөлттэй ойд мод шилжүүлэн суулгах газар зөөж өгсөн. Яагаад модны зах, малын бэлчээрээс авсныг мэдэхгүй. Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, чиглэл өгсний дагуу бид шилжүүлэн суулгах талбай зааж өгсөн. Нэг ширхэг модыг 37-39 мянган төгрөгөөр олгосон нь үнэн. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын гарын үсэгтэй зөвшөөрлийн бичигт хэдэн төгрөгөөр олгох нь нарийн заагдсан байдаг. “Тод газар” ХХК 25 сая төгрөг төлж, модоо авсан баримт нь сумын Татварын байцаагчид байгаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжид гэсэн бичгийн дор мод шилжүүлэн суулгадаг болохоор бид хаана хүргэснийг нь мэдэхгүй, хяналт тавих боломжгүй” гэлээ.
| МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ НЭРИЙН ДОР МӨНГӨ УГААЖ, БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ БАЙНА |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |