Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан ноцтой хэрэг гараад байна. Талийгаач охиныг нутгийн залуу Б гэгч нь үерхэхийг удаа дараа шаардаж, эцэст нь буудаж, амийг нь хөнөөгөөд өөрийгөө хороосон хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Талийгаач охин бусдын дарамт, шахалтад байгааг ангийн багш, дотуур байрны багш, сургуулийн захирал нь мэдэж байсан ч түүнд туслаагүй, түүнийг хамгаалж, өмгөөлж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлээгүй. Үүгээр ч зогсохгүй охиныг элдэв үгээр доромжилж, ангийн багш нь алгадсан, сургуулийн захирал нь утсанд нь ирсэн чат, мессежийг бусдад задруулан, охиныг зүй бусаар тавласан гэх мэдээллийг охины ар гэрийнхэн өгөөд байгаа. Мөн охиныг нь амь эрсдэж, хүйтэн зэвсгийн золиос болчихоод байхад “Охин чинь өөрөө эрэгтэй хүн дагаж явсан. Хэд хоног явж байгаад ирнэ биз” гэх тайлбар өгч, эрлийн ажиллагааг удаашруулсан зэрэг гомдлыг талийгаачийн ар гэрийнхэн бидэнд өгсөн.
Тэгвэл тус сумын сургуулийн захирал Д.Болдмаа ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж, сурагчдаа хохироож байжээ. Энэ тухайн мэдээллийг Зүүнбаян-Улаан сумын иргэд манай редакцид ирүүлснийг уншигч танд хүргэж байна.
Зүүнбаян-Улаан сумын захирал Д.Болдмаа нь тус сумын уугуул иргэн. 2000 оноос тус сургуульд бага ангийн багшаар ажилд оржээ. Тэрбээр бага ангийн багшаар ажиллаж байгаад 2016 оноос сургуулийн захирлаар томилогдсон байна. Ажиллах хугацаандаа тэрбээр Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын тэргүүлэх зэргийн багш болж байжээ.
.jpg)
Өвөрхангай аймгийн Боловсролын газраас жил бүр ирж, шалгалт хийдэг гэнэ. Энэ үед сургуулийн захирал Д.Болдмаа ангийн багш нарт үүрэг өгч, хичээлдээ муу дүнтэй сурагчдыг шалгалтад оруулдаггүй талаар эх сурвалж мэдээлэв. Тэрбээр сурагчдыг сургуулийн нэр хүндийг гутааж, онооноос хасна гэх шалтгаанаар хичээлд нь суулгадаггүй байжээ. Энэ талаар Зүүнбаян-Улаан сумын иргэн “Манай хүүхэд тухайн үед гуравдугаар ангийн сурагч байсан. Аймгийн Боловсролын газраас шалгалт ирсэн өдөр хүүхдэд маань чөлөө олгоод явуулсан байсан. Багш нь хэлэхдээ “Чамайг шалгалтад оруулахгүй. Чөлөөтэй гээд тооцно. Чи гэртээ байж байгаарай. Сургуулиар ирэх хэрэггүй” гэсэн байна лээ. Миний хүүхэд муу сурдаг байж болно. Гэхдээ багш хүн хичээлээ заах үүрэгтэй биз дээ. Хүүхэдтэйгээ харьцаж, харилцаа үүсгэж байж хүүхэд хичээлээ сурах болов уу гэж боддог. Ангийн багшаас нь асуухаар “Захирлын өгсөн үүрэг даалгавар” гэж хэлдэг юм билээ. Захирал Д.Болдмаа бол өөрийн талын багш нараараа өөрийгөө хамгаалуулж, өөрийнх нь эсрэг дуугарсан багш, ажилтнуудаа байнга ажлаар “дарж” дээрэлхэж, дарамталдаг гэнэ лээ. Энэ тухай сумын хүмүүс ярьдаг ч хүүхдээ сургуульд сургаж байгаа учраас хэл ам хийж чаддаггүй” гэлээ.

Захирал Д.Болдмаа сурагчдыг шалгалтад оруулдаггүйгээс гадна элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийг хориглож, олон хүүхдийн ирээдүйг баллаж байсан гэнэ. Д.Болдмаа захирлын даалгавар, чулуу шиг хатуу үгнээс болж тус сургуулийн олон сурагч мэргэжил эзэмших боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Болдмаа төгсөх ангийн сурагчдыг дарамталж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхийг нь хасдаг аж. Мөн тэрбээр хүүхдүүдийг хоёроос дээш хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийг л зөвшөөрдөг аж. Дөрвөөс дээш хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүсэлт өгвөл элдэв үгээр загнадаг, дарамталдаг гэнэ.
Энэ талаар мэдээлэл өгсөн иргэдийн яриаг үргэлжлүүлэн хүргэе.
БАРИМТ:1 “Хүүхдүүдийг элсэлтийн шалгалт өгүүлэхгүй дарамталж, хааж боодог асуудал Д.Болдмаа захирлын үед олон гарч байна. Манай үеэл дүү өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Төгсөх жил нь сургуулийн захирал Д.Болдмаа дүүг минь өрөөндөө дуудаж, “Чамайг шалгалт өгүүлэхгүй шүү. Энийг хатуу ойлгоорой” гэж хэлсэн байна лээ. Бид тухайн үед захирал багш хүүхдүүдийг байнга шахуу тэгдэг болохоор тоогоогүй. Миний дүүгийн хувьд дуугүй, даруухан хүүхэд учраас захирлын өөдөөс ганц ч үг хэлээгүй байна лээ. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу дөрөвдүгээр сард дахин дуудаж, шалгалт өгүүлэхгүй гэж хэлсэн байсан. Бид энэ тухай мэдэж, хэл ам хийсэн боловч шалгалтын бүртгэл дуусаж дүү минь ЭЕШ өгөх боломжгүй болсон. Уг нь дүү минь хичээлдээ муу сурдаггүй дундаж сурдаг. Ингээд захирал багшаас болж инженер болох мөрөөдөл нь талаар өнгөрч, хөдөө сумандаа нэг жил амьдарсан. Энэ жилээс Япон хэлний сургалтад сууж байгаа. Залуу хүүхэд мэргэжил, боловсролгүй яаж насыг барах билээ. Захирлын хувьд сурлага тааруу хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөр сургуулийн онооноос доош татна, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө, багш, захирлын үнэлгээ буурч, цалин урамшуулал нь хасагдана гэдэг шалтгаанаар хүүхдэд ингэж ханддаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Боловсролын газраас 21 сумын сургуулиа жагсаадаг юм билээ л дээ. Энэ жагсаалтад хойгуур байр эзлэх вий гэсэндээ тааруу авч мэднэ гэж бодсон хүүхдүүдийг шалгалт өгүүлдэггүй. Мөн өнгөрсөн жилийн төгсөлтөөс гадна ангийнх нь А гэх хүүхдийг шалгалт өгүүлэхгүй гэсэн байна лээ” гэлээ.
(1).jpg)
БАРИМТ:2 “Би Зүүнбаян-Улаан сургуулийн ....оны төгсөлт. Манай анги болон бусад төгсөлтийн сурагчдыг Д.Болдмаа захирал хоёроос дээш хичээлээр ЭЕШ өгүүлэхгүй гэдэг байсан. Хоёроос дээш хичээлээр шалгалт өгөөд муу үнэлгээ авах юм бол сургуулийн оноо, үнэлгээ, нэр хүнд унана гэдэг байсан. Д.Болдмаа багшийг захирал болсноос хойш дөрвөөс дээш хичээлээр шалгалт өгч байсан хүүхэд бараг байхгүй. Өөрийнхөө төрсөн ганц охиныг хүртэл дөрвөн хичээлээр л шалгалт өгөхийг нь зөвшөөрч байсан юм билээ. Хичээлдээ тааруу, дуугүй, ноомой хүүхдүүдийг шалгалт өгүүлэх тун дургүй. Байнга хэл амаар доромжилж, дарамталдаг. Олон хүүхдийн нүдэн дээр “Чи шалгалт өгч яадаг юм. Шалгалт өгөөд чиний ирээдүй сайжрах уу” зэрэг үгийг хүүхдүүдэд хэлж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. Энэ талаар нь зарим багш гомдол гаргаж, аймгийн Боловсролын газарт ханддаг юм билээ. Харамсалтай нь, Д.Болдмаа захирал танил талтай учраас өргөдлүүдийг хүчингүй болгож, албан тушаалтайгаа байгаад байдаг” гэв.
Д.Болдмаатай холбоотой гомдол, өргөдөл Өвөрхангай аймгийн Боловсролын газарт удаа дараа ирж байсан учраас 2019 онд арга хэмжээ авч байжээ. Түүнийг ажлаас нь түдгэлзүүлэх саналыг гаргаж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Харин хоёр жилийн хугацаанд захирлын албан тушаалд томилогдох хүн байхгүй гэх шалтгаанаар тэрбээр түр орлон гүйцэтгэгчийнхээ ажлыг өнөөдрийг хүртэл хийсээр байна. Мөн тэрбээр сургуулиас гурван давхар цалин авч байсан зөрчил гаргаж байжээ.
Энэ талаар нэгэн иргэн “Түр орлон гүйцэтгэгч болохоосоо өмнө буюу захирал байхдаа тэрбээр нэгдүгээр ангийн сурагчдын анги удирдсан багшаар өөрийгөө томилж байсан юм билээ. Түр орлон гүйцэтгэгчийнхээ ажлыг өгсөн ч ажилдаа үлдэнэ гэж тэр тооцоолсон байгаа юм. Мөн энэ хугацаанд Мэдээлэл зүйн хичээлийг хүүхдүүдэд заадаг байсан. Хичээл заасан цалингаа өөр хүний нэр дээр авдаг гэнэ лээ. Энэ мэт зөрчлүүд Д.Болдмаа захиралд байдаг ч түүнд хэн ч хариуцлага тооцож, арга хэмжээ авдаггүй. Түүнчлэн сургуулийн нийгмийн ажилтан нь тогооч мэргэжилтэйгээс гадна хуурамч дипломтой багш, ажилтан манай сургуульд байдаг гэж сонсож байсан” гэв.
| ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.БОЛДМАА СУРАГЧДАА ДАРАМТАЛЖ, ЭЕШ ӨГӨХИЙГ НЬ ХОРИГЛОДОГ ГЭВ ҮҮ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |