ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Л.Хорлоо энэ сарын 2-3-нд шилжих шөнө ээлжид гарч, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед талийгаач ажил үүргийнхээ дагуу өвчтөнүүдээ үзэж дуусаад өрөөндөө орсон гэх. Хэсэг хугацааны дараа түүнийг дуудахаар сувилагчийг очиход зүрх нь зогссон байдалтай байжээ. Сувилагч яаралтай тусламжийн арга хэмжээ авсан ч сэхээ ороогүй гэх мэдээлэл бий. Энэ талаар түүний хамт ажиллаж байсан дотнын найзтай ярилцлаа.
-Танд болон эрүүл мэндийн салбарын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн зүрх гэнэт зогсож, нас барсан гэх мэдээлэл байна. Та энэ талаар ямар ойлголтой байна вэ?
-Үнэхээр харамсалтай, санаанд ч багтахгүй байна. Ямар нэгэн шалтгааны улмаас хүний зүрх зогсоно шүү дээ. Цогцсыг задлан шинжилгээнд оруулсан гэсэн. Шинжилгээний хариугаар үхлийн шалтгаан тодорхой болох байх. Найз минь жижүүрт байхдаа өвчтөндөө яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийчихээд өрөөндөө орсон юм билээ. Тухайн шөнө дахиад өвчтөн ирэхээр нь сувилагч нь дуудахаар өрөөнд нь ортол бурхан болчихсон байсан гэсэн. Найз минь эцсийн мөч хүртлээ өөрийгөө үл хайхран бусдын төлөө зүтгэлээ. Коронавирусийн халдвар хүмүүсийг бухимдуулж байна. Тусаад эдгэсэн ч биед маш их өөрчлөлт, сөрөг нөлөө үзүүлж байгаа. Учир нь халдвар тусаад эмчлүүлж байгаа иргэд ч эмчилгээгээ дийлэхгүй, амьсгалж чадахгүй, цус нь бүлэгнэж, зүрх, уушги, тархины судас нь бөглөрч нас барж байгаа. Тийм болохоор найзыгаа коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилчдаа үнэхээр өрөвдөж, хайрлаж байна. Бурхан гэж байдаг бол коронавирусийн халдварыг устгаж өгөхийг гуймаар санагддаг юм. Бид үнэхээр туйлдаж байгаа. Найзыгаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлынхаа өрөөнд бурхан болсон гэхэд дэндүү их өрөвдөх юм. Ханьдаа ганц ч үг хэлж чадалгүй явчихлаа шүү дээ.

-Талийгаач хэзээ коронавирусийн халдвар туссан бэ. Тухайн үед ямар эмчилгээ хийлгэсэн юм бол?
-Миний найз өнгөрсөн наймдугаар сарын 25-нд хадам аав, ээждээ нутгаа үзүүлэхээр Хэнтий аймагт нөхөртэйгөө дөрвүүлээ ирсэн. Бидний хамгийн сүүлчийн уулзалт тэр байж дээ. Түүний дараа аравдугаар сарын эхээр би амралтаа аваад Улаанбаатар явсан юм. Тэгэхэд нөхөр нь “Хань минь охинтойгоо коронавирусийн халдвар туссан. Би эмнэлэгт хэвтүүлж чадахгүй байна. Гэрээрээ эмчлүүлж байгаа” гэж ярьж байсан. Тухайн үед найз минь өөрийгөө эмчлээд ажилдаа орсон байх. Өнөө өглөө /өчигдөр/ 08:00-09:00 цагийн үед жижүүр эмчээс хоногийн мэдээ авч байтал найз минь гэнэт бодогдсон. Тэгээд “Найз руугаа ярья даа. Ажилдаа орсон болов уу, үгүй болов уу” гэж санаж байсан юм. Тэр үед л найз минь хорвоогийн мөнх бусыг үзчихсэн байж дээ.
-Талийгаач ямар нэгэн хууч өвчтэй байсан болов уу. Та эрүүл мэндийн байдлыг нь хэр сайн мэдэх вэ?
-Миний найзад хууч өвчин байгаагүй. Байнгын зогсоо ажилтай учир өвдгөөр нь хатгуулдаг байсан юм. Түүнээс өөр “Бие өвдсөн” гэж ярьж байхыг нь сонсоогүй. Наймдугаар сард уулзсанаас хойш зүрх, судас нь өддөг болчихсон юм биш бол өөр асуудал байгаагүй. Коронавирусийн халдвар цус бүлэгнүүлдэг учир шингэн зүйл сайн уухыг эмч нар зөвлөж байгаа. Найз минь халдвар авчихаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадаагүй учир өөрийгөө бүрэн эмчилж чадсан эсэхийг хэлж мэдэхгүй. Ажилдаа хурдан орохын тулд өөрийгөө хайхраагүй орхисон байж магадгүй. Найздаа анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадаагүйдээ маш их харамсаж байна.
-Та хоёр хэдэн жил хамт ажиллаж байсан бэ?
-Тэр миний хамгийн сайн найз байлаа. Бид сургуулиа төгсөөд Хэнтий аймагт танилцаж, нөхөрлөөд,10 орчим жил нэг байгууллагад ажиллаж, айл хөрш амьдарсан. Алтан гартай найз минь тухайн цаг үед Хэнтий аймагт Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн албыг харицдаг байлаа. Түүний нөхөр нь мэс заслын эмч мэргэжилтэй. Мөн Хэнтий аймгийн мэс заслын албыг тодорхой хугацаанд нэр хүндтэй хариуцаж ажилласан. Найз минь орон нутагт ажиллаж байхдаа хөдөө дуудлагад маш их явж олон хүний амь аварч байсан. Хэнтий аймгийн ард түмэн тэднийг үеийн үед дурсан санаж явдаг. Ийнхүү бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч гэр бүр байлаа даа.

-Та талийгаачтай олон жил нэг байгууллагад ажиллаж, айл, саахалт амьдарчээ. Та найзынхаа талаар дурсаж болох уу?
-Миний найз хамт олондоо нэртэй, бусадтай эвтэй, найртай харьдаг байсан. Хэзээ ч худлаа ярьж, хэнийг ч хуурч мэхэлж байгаагүй үнэнч нэгэн байлаа. Дандаа шинийг сэдэж, санаачилдаг, өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг, би нэг ч удаа түүний уурлаж байхыг нь хараагүй. Хүний төлөө ажиллах бүрэн дүүрэн сэтгэлтэй, дайчин эмэгтэй байсан даа. Тиймдээ ч ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон жил ажилласан. ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасагт баргийн эмч тогтдоггүй юм. 18 аймаг, дөрвөн хотоос эрүүл мэндийн байдал маш хүнд аврал эрсэн хүмүүс ирдэг. Эргээд бодоход, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид бид өөрсдийгөө дэндүү хойш тавьдаг юм байна. Гэнэт л нэг маань байхгүй болчихдог юм байна.
-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ?
-Том нь 25 настай, бага нь гуравдугаар ангид сурдаг. Талийгаач эцэг эхээс дөрвүүлээ. Нэг нь мөн гэнэт нас барж байсан. Талийгаачийн дүү орой аймгаас гарсан. Өндөр настай ээж нь эмнэлгээс гараад удаагүй байгаа болохоор одоохондоо хэлээгүй гэсэн. Нөхөр нь Судан явахаар Улаан хуаранд бэлтгэлтэй байсан юм шиг байна лээ.
| ЭХЭМҮТ-д нас барсан Л.ХОРЛОО эмчийн найз: Миний найз коронавирусийн халдвар туссан. Тиймээс цус нь бүлэгнэж, зүрх нь хаагдсан байх |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |