• Өнөөдөр 2024-05-16

Д.Хаянхярвааг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ

2021-10-21,   342

        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
Шүүх хурлаар Д.Хаянхярвааг  прокурорын байгууллагаас хүргүүлсэн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
 
Түүнийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг.

Д.Хаянхярвааг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188