• Өнөөдөр 2024-05-16

Д.Хаянхярвааг үргэлжүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна

2021-10-21,   384

       “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авч, улмаар түүнийг 48 цаг саатуулаад байгаа талаар бид мэдээлсэн 
 
Тэгвэл Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлтийг прокуророос шүүхэд ирүүлсэн байна. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байгаа аж.
 
     Тодруулбал, Д.Хянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан бөгөөд уг хэргийг нь давхар шалгаж байгаа аж.
 
Д.Хянхярвааг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон билээ.
 

Д.Хаянхярвааг үргэлжүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188