Өдийгөөс гурван сарын өмнө самарт яваад төөрсөн дөрвөн иргэнийг Минжийн хангайгаас олж, онгоцоор авчирч байлаа. “Самарт хүн авч явна. Олсон орлогынхоо 50 хувийг авна. Хоол, унд үнэгүй. Сард таван сая, хоёр сард 10 сая төгрөг олно” гэх зарын дагуу Улаанбаатар, Сэлэнгэ аймгаас 20 хүн холбогдож, Мандал сумаас Минжийн хангай руу хөдөлсөн гэдэг. Зарын дагуу холбогдсон иргэд Болдоо, Мөнхөө гэх нэрнээс цааш мэдэхгүй, танихгүй хүнийг дагаад, 45 хоног цээжээрээ татсан цасан дундуур туучиж, Хэнтий нуруунд очжээ. Тэд очсон даруйдаа 10 гаруй хоног түүвэр түүж, самраа цайруулж, ахалж явсан Болдоод өгөөд Улаанбаатар хот руу явуулсан байдаг. Болдоогийн хадам дүү Ч.Мөнхсайхан хоол, ундгүй үлдсэн иргэдийн “харгалзагч”-аар ууланд үлджээ.
Энэ талаар төөрсөн иргэн Д.Дорсмаа ярихдаа “Болдоо “14 хоноод ирнэ” гэж хэлээд явсан. Бид энэ хугацаанд нь самраа түүж, цайруулж байлаа. Өлсөж, хөлдөж үхэх гэж байсан ч амьдралынхаа төлөө зүтгэж, ууланд Болдоог 20 гаруй тэвчээртэй хүлээсэн. Биднийг буух гэж байхад Болдоо зургадугаар сарын 1-нд дөрвөн хүний суудалтай, саарал өнгийн онгоцоор Минжийн хангайд бууж, бидэнд хүнс авчирч өгсөн. Ингээд явахдаа “Зургадугаар сарын 15-нд ирж буулгана. Та хэд хүлээж байгаарай” гээд явсан. Болдоогийн авчирсан хүнс дуусаж, бид арга ядаад уулнаас зургадугаар сарын 20-д гаргаад буухаар шийдсэн. Тав, арваараа цуварч явсаар хамт явсан хүмүүсээсээ бид төөрч, дөрвүүлээ үлдсэн юм. Ус, өвснөөс өөр хоолгүй 18 хоног төөрч, арай гэж аврагдаж, гэртээ ирсэн дээ. Бидэнтэй хамт самарт явсан хүмүүс алхаж, уруудсаар гэртээ ирцгээсэн байна лээ. Тэд замаа сайн мэдэж байсан учраас биднээс түрүүлээд явчихсан. Биднийг төөрөх хугацаанд хоёр ч удаа онгоц дээгүүр ниссэн. Сүүлд сонсоход бидэнтэй хамт самарт явсан 3-4 хүнийг Болдоо, Мөнхөө хоёр онгоцоор очиж авсан байна лээ. Биднийг аврахаар очсон 22 хүний бүрэлдэхүүнтэй онгоцон дотор Болдоо, Мөнхөө хоёр хамт байсан. Онгоцноос буугаад дахиж тэр хоёртой уулзаагүй. Нэг удаа Болдоо руу залгаад “Самарт явсан мөнгөө авъя” гэж хэлсэн. Болдоо “Надад өгөх мөнгө алга. Онгоцоор та нарыг хайгаад хамаг мөнгөө барсан” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд би болон надтай хамт явсан хүмүүс Болдоогоос мөнгөө авч чадаагүй. Дөрвөн сар ууланд эрүүл мэндээрээ хохирч яваад л ирлээ” гэсэн юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт иргэнээс “Миний дүү болон түүний найз нар тус аймгийн Ерөө сум руу самарт яваад сураггүй болчихлоо” хэмээн дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу орон нутгийн цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч, долдугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран явуулах албан бичиг ирүүлснээр хамтарсан бүлэг самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн ч үр дүнд хүрээгүй юм. Дуудлагыг иргэн Д.Дорсмаагийн эгч цагдаагийн байгууллагад өгчээ. Тэрбээр дүүгээ хэд хэдэн удаа хайж, хамт явсан Болдоотой очиж уулзсан гэнэ. Эцэст нь дүүгээ гурван хүнтэй хамт төөрч, сураггүй болсон гэдгийг нь мэдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан байна.
.jpg)
Минжийн хангайгаар онгоц хөлөглөн давхиж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулагч Ц.Болдоо гэж хэн бэ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхнэр, хүүхдийн хамт амьдрдаг. Ах, дүү, хамаатан садантайгаа нийлж, самрын бизнес эрхэлдэг ченж. Тэрбээр таньдаг хүмүүсийнхээ фэйсбүүкээр зар бичүүлж, хүмүүсийг өвөл, хавар, намар самарт авч явдаг гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Хүмүүсийг түүнийг “Алмас” Болдоо гэхээр анддаггүй. Зүүнхараагийн зартай “луйварчин”. Хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж, мөнгө төгрөгөө өгөхгүй зугтаж алга болдог. Харвачихсан болохоор эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн байгууллагаас мултраад байдаг юм шиг байна лээ. Мөн дээрээс нь өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй учраас төлбөр төлөх чадамжгүй гээд байдаг. Угтаа бол тэр хувийн онгоцтой, хаус, үнэтэй машин, эмнэлэгтэй шүү дээ. Энэ бүгд нь хүүхэд, эхнэр, ах, дүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг гэсэн” гэв.
Бид Болдоотой холбогдох гэсэн боловч түүний эхнэр Х утсыг нь авч “Болдоотой холбогдох боломжгүй. Би тэр хүний талаар мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Асуудал байгаа бол шүүх, цагдаагаар шийдүүл” гэсэн юм.

Самарт яваад төөрсөн 58 настай эрэгтэй Т “Самарт жолооч авч явна. Цалин хоёр сая төгрөг” гэсэн зарын дагуу Ч.Мөнхсайхантай холбогдож явжээ. Ч.Мөнхсайхан нь Ц.Болдоогийн эхнэрийн төрсөн дүү. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг. Болдоогийн ажилд тусалдаг ан гөрөө хийдэг залуу гэнэ.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар "Болдоогийн хадам дүү учраас ажилд нь тусалдаг. Самарт хүн авч явдаг, машиныг нь барьдаг юм шиг байна лээ. Иргэдийг төөрүүлж, асуудалд орсноос хойш цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа байх" гэх мэдээллийг өглөө.
| ХЭНТИЙ НУРУУ, МИНЖИЙН ХАНГАЙГААР ОНГОЦ ХӨЛӨГЛӨН ДАВХИГЧ, САМРЫН НАЙМААЧИН Ц.БОЛДОО, Ч.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ |
|
Б.ПҮРЭВДАГВА: Хотын иргэдэд хамгийн түрүүнд юу тулгамдаж байна гэдгээс ажлаа эхэлнэ
2026-05-26 15:07:46
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
2026-05-26 14:41:33
Н.УЧРАЛ: Хуучин хотын захиргаа байсан барилгыг Хүүхдийн хөгжлийн ордон болгоно
2026-05-26 11:46:40
ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон – 2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр
2026-05-26 11:02:28
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ
2026-05-26 10:06:51
"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД
2026-05-26 08:49:32
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-05-26 07:01:00
Э.ДӨЛГӨӨН:“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЖҮЖГИЙН РОМЕОГИЙН ДҮРД ШУНАЖ, ДУРЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА
2026-05-26 07:00:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-05-26 07:00:00
МУГЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ: АЛТАЙН СҮРЛЭГ УУЛСААС ОМОГШЛЫГ, ЗАВХАН ГОЛООС УЯРЛЫГ ОЛСОН БОЛОХООР СЭТГЭЛЭЭ МЭЛТЭЛЗҮҮЛЖ ДУУГАА БИЧДЭГ ДЭЭ
2026-05-26 07:00:00
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |