• Өнөөдөр 2024-05-17

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 48 цаг саатуулахаар болжээ

2021-10-19,   823

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хянхярваагийн албан өрөөнд дөнгөж сая прокурорын байгууллагын зөвшөөрлөөр АТГ-аас нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг 48 цаг саатуулахаар болсон байна. Түүнийг авилга албан тушаалын  хэргээр шалгаж эхэлсэн байна.
 
Тодруулбал, Д.Хянхярваа нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан бөгөөд уг хэргийг нь давхар шалгаж байгаа аж.
 
Д.Хянхярвааг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон билээ.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 48 цаг саатуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 15:41:38
    Мэдээж зочин: 40 мянган доллар шургуулганд нь зүгээр хэвтэж байдаг айн. нэг юм бодогдуулахгүй байна уу айн. сайн шалгах хэрэгтэйсйан ухвал зэс цухуйна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:04:23
    Zochin: Syyliin yed ovoo gadna todniikhontoi uulzaad ajlaa khiikh geed bna daa gej kharagdsan. Ajliig n' l avakh gesen ajil baikhdoo. Er n' ene tur zasgiikhan yamar bodoltoi yum be. Ajil khiikh gekheer barij khoriod. Ajil yavuulakh sonikhrol er n' baikhgyi yum shig l sanagdaad baikh yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 04:11:43
    иргэн: болж муу хулгайчииг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188