Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажилласан билээ. Тэрбээр тухайн үед хилийн автотээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд “Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногийн дотор сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгийг онцолж байсан. Үүгээр зогсохгүй хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.
Харин 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хууль хяналтынхан Замын-Үүдийн боомтын дарга нарт хуулийн хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд хууль, хяналтынхан нэр бүхий албан тушаалтнуудын гар утас, компьютер зэрэг мэдээлэл холбооны хэрэгслийг нь чагнаж, өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдийнх нь дансны мэдээллийг цуглуулж гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм. Харин гүйцэтгэх ажиллагааны үр дүнд “БНХАУ-ын Эрээн хотоос Монголын хил рүү ачаа, бараа оруулдаг компани, хил, гаалийн нэр бүхий албан тушаалтнуудтай сүлбэлдэж авлига авдаг байсан байж болзошгүй” зөрчил илэрсэн аж. Улмаар хууль хяналтынхан “Хил дээрх төрийн үйлчилгээ, ачаа тээврийн хөдөлгөөний царцсан шалтгаан авлигачдаас үүдэлтэй болохыг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн” гэдгээ Засгийн газарт танилцуулж байсан. Үүний хүрээнд хууль, хяналтынхан Замын-Үүдэд очиж төрийн байгууллагын нэр бүхий дарга нарыг баривчилж, орных нь хүмүүсийг тэр дор нь томилсон. Тодруулбал,
·Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг,
·Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, В.Намхайнямбууг,
·Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Сүхбаатарыг,
·Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг,
·Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, Х.Уранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дээрх дарга нарыг томилсон байдаг.
Харин сумын Засаг дарга Б.Анхбаярыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, нэр бүхий дарга нарын хамт 48 цаг саатуулж, хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн билээ. Бид авлига, албан тушаалаа урвуулан ашигласан дарга нарын хэрэг юу болсон талаар Улсын прокурорын ерөнхий газраас тодруулахад “Тэдэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэсэн юм. Харин дээрх хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа зарим хуулийн этгээдүүдтэй холбогдож, хэргийн талаар тодруулсан юм.
(1).jpg)
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР: “Намайг 48 цаг саатуулсан. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллагаас дуудсан үед нь очиж байцаалт өгдөг. 2-3 удаа байцаалт өгсөн. Би хүнээс хахуул авч, албан тушаалаа урвуулан ашиглаагүй. Би баривчлагдаж байхдаа энэ тухай хэлж байсан шүү дээ. Хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж шийдэх байх. Би одоогоор ажлаа хийж байгаа” гэсэн юм.
ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Д.ЗОРИГОО: “Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хууль, хяналтын байгууллагаас мэдээлэл ав” гэлээ.
ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН ЦАГДААГИЙН ХОШУУЧ Х.УРАНБАЯР: Биднийг бүгдийг нь шалгаж байгаа. Би ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй. Намайг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Үүнийг хууль, хяналтын байгууллага батлах байх” гэсэн юм.
Харин Замын-Үүдийн боомтын дарга нар солигдсоноос хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
.jpg)
-Замын-Үүд боомтын нөхцөл байдал ямар байна вэ. Бөөгнөрөл арилсан уу?
-Тухайн үед манай суманд коронавирусийн халдвар харьцангуй бага байсан. Үүнтэй холбоотойгоор манай сумыг ногоон бүс болгох үүрэг даалгавар Улсын Онцгой комиссоос ирсэн. Үүрэг даалгаврын дагуу боомтын автомашин, бараа бүтээгдэхүүний бөөгнөрлийг багасгахын тулд хүн нэмж ажиллуулсан. Одоо өвчлөлийн нөхцөл байдал хүндэрч улаан бүс болсон. Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ 2717 хүнээс халдвар илэрсэн. Өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотойгоор Замын-Үүд боомтод дахин бөөгнөрөл үүссэн. Хятадын талаас өдөрт 140-150 автомашин авдаг байсан бол 30-40 ачаа тээврийн автомашин боомтоор гарч, орж байна.
-Долдугаар сард Замын-Үүдийн боомтод ажиллаж байсан дарга нарыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна. Энэ юунаас үүдэлтэй гэж бодож байна вэ?
-Улсын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой боомтод гацсан бараа бүтээгдэхүүнийг “Дараалал харгалзахгүйгээр нэвтрүүлж өгнө үү” гэсэн цохолт Улсын Онцгой комиссоос ирсэн. Тухайлбал, “Таван толгой түлш” ХХК-ийн барьцалдуулагч бодис болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ачаа гэх мэт бусад аймаг, орон нутагт нэн шаардлагатай ачааг нэвтрүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу боомтын ажлын хэсэг хуралдаж, асуудлыг шийдвэрлэж цохолтоор ирсэн автомашинуудыг нэвтрүүлдэг байсан. Үүнийг дагаад ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэлээр тухайн үеийн удирдлагуудыг бүгдийг нь сольсон.
-Б.Анхбаяр дарга хэзээ ажилдаа орсон бэ?
-Долдугаар сарын 7-нд баривчлагдаж, 20-нд ажилдаа орсон. Шалгалтын ажиллагаа ямар түвшинд үргэлжилж байгааг мэдэхгүй.
-Дарга нар солигдоод танай сумын ажил хэрхэн өөрчлөгдсөн бэ. Хятадын тал хилээ хааж байгаа гэсэн. Танайд албан бичиг ирсэн үү?
-Ажил хэвийн үргэлжилж байна. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй байсан. Одоо нөхцөл байдал хүндэрсэн. Одоогоор Хятадын талаас “Хил хаах шаардлагатай” гэсэн албан бичиг ирээгүй байна. Ачаа тээврийн жолооч нарын дунд “Хятад Улс хилээ 21 хоног юм уу, 14 хоног хаана” гэх цуу яриа гарсан байна лээ” гэв.
| Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ЗАМЫН-ҮҮДИЙН дарга нарын хэрэг юу болов |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |