Төр, хувийн хэвшлийн өндөр дээд албан тушаалтнууд эмэгтэйчүүд, охидод ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн баримт хаа сайгүй. Гэтэл бүр бусдыг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар оюутнуудаа хүчирхийлэхийг завддаг, бэлгийн дарамт үзүүлдэг гэвэл та итгэх үү. Жишээ нь, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг залуу багш, оюутнуудад удаа дараа бэлгийн дарамт үзүүлсэн нь баримтаар нотлогдсон тухай эх сурвалж бидэнд мэдээллээ. Тодруулбал, тэрбээр тус сургуулийн тэнхимийн эрхлэгч болохоосоо өмнө оюутнуудыг бэлгийн дарамтад удаа дараа оруулж байсан тухай гомдол цөөнгүй гарч байсан гэнэ. Бүр охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлэх зорилгоор дарамталдаг гэх утга бүхий нэргүй захидлууд тухайн үеийн захирлуудад ирж байжээ. Түүний оюутан охидыг шөнө, орой хүртэл хүлээлгэж, бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй тухай зарим жишээг дурдъя.

ЖИШЭЭ-1: МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Д.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудастаа “Манай сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнаа дарамталж, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг. 2021 онд магистраа хамгаалсан миний оюутан Б.Чинзоригийн талаар Б.Очирхуяг захиралд гаргасан өргөдөлдөө “Б.Чинзориг багш оюутнуудын дунд ярих ёсгүй үгсийг надад болоод манай ангийнхны дунд цөөнгүй удаа ярьж байсан. Тухайлбал, “Шар будаа сайн идвэл чалх сайжирдаг шүү дээ. Мао Цзе Дун эрхтнээ хэзээ ч угаадаггүй байсан гэж байгаа. Яагаад гэвэл тэр дандаа онгон охинтой унтдаг байсан гэх мэтээр удаа дараа ярьсан. Манай ангийн охид, хөвгүүд үүнийг батална” гэж бичсэн байсан. Энэ бол бэлгийн дарамт мөн. МУИС-ийн багш, тэнхмийн эрхлэгч нь оюутнууддаа ийм маягаар хичээл зааж болох юм уу. Миний хувьд энэ хүнээс нас, хүйсийн дарамт үзэж байна. Намайг тэтгэвэрт гарсан нэрийдлээр миний оюутнуудыг урвуулах, хаврын магистрын хамгаалалтаар элдвээр доромжлох, гүтгэх, миний удирдсан оюутнуудыг айлгаж байсан бичлэг нь надад бий. Хаврын хичээл хамгаалалтын үед оюутнуудыг маань шалтгалтаа муу дүгнүүлэх асуудлыг Б.Чинзориг зохион байгуулсныг гэрчлэх хүн олон байгаа. Миний удирдсан хоёр оюутны магистрын ажил дундаас дээш үнэлгээтэй, сайн ажил болсон. Би тэднийг өмөөрч, МУИС-д ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн хэм алдагдаж байгааг сануулж ШУС-ийн захиралд анхааруулах бичиг өгсөн. Гэвч тэр өргөдөл талаар болсон” хэмээн бичсэн юм.
Гэтэл түүний оруулсан энэхүү мэдээллийн дор тус сургуулийн багш нар “Б.Чинзориг багшийг оюутанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол маш олон ирдэг байсан. Тухайн үед итгэхгүй, түүнийг өмөөрдөг байлаа. Гэвч бүгд үнэн болж таарсан. Оюутнууд төгссөнийхөө дараа түүний хэн байсныг, ямар дарамт үзүүлдэг тухай ярьдаг юм билээ” гэх мэтээр түүнийг оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг гэдгийг нь батлан сэтгэгдлүүдээ үлдээсэн байгаа юм.

ЖИШЭЭ-2: Багш О: “Д.Баярсайхан багштай 10, Б.Чинзориг багштай найман жил нэг тэнхимд ажилласан. Б.Чинзориг багшийг анх ажилд орох цагаас нь итгэж, найдаж байсан. Хэдэн жилийн өмнө Б.Чинзориг багшийг оюутандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол тухайн үеийн захирал Баяртогтоход ирсэн гэхэд нь “Тийм ёс зүйгүй багш биш. Хүн андуурсан байх” гэж харанхуй өмөөрч байсан. Гэхдээ бүгд үнэн юм билээ. Тэр шалгалтаа голдуу оройн цагаар товлодог. Тэгээд оюутан охидод ширээн дээрх эрэгтэй хүний нүцгэн баримлаа заагаад “Үүнийг хараад юу бодож байгаагаа ярь” гэдэг байсан гэх. Мөн оюутан охидыг ир гэж дуудчихаад, ирэхээр нь “Би завгүй байна” гээд хэдэн цаг хүлээлгэдэг, хүлээж ядаад “Хичээлээ хийе, явлаа” гэхээр нь “Чамд хичээл чухал байна уу” гэж загнадаг залуу багш даа” хэмээн бичжээ.

ЖИШЭЭ-3: Д.Баярсайхан багшийн бичсэн зүйл үнэн. Өнгөрсөн хаврын магистрын ажлын хамгаалалтын үеэр залуу багш нарын гаргасан авир бол миний багш болсноосоо хойш үзсэн хамгийн муухай увиагүй, ичгүүртэй, удирдсан багшийг нь гутаах гэсэн зохион байгуулалттай үйлдэл байсан. Би Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Магад надаас өөр хүн орсон бол олонход хүч түрэгдэж, тэр хоёр оюутан шалгалтандаа унах байсан. Унагах гэж ч оролдсон, дайрсан, улайрсан, элдвээр дарамталсан хамгаалалт ямар хүнд нөхцөлд болсныг оюутнууд ч мэдэж байгаа. Эрх биш бичлэг, сонссон гэрчүүд байхад мэлзэж чадахгүй байлгүй дээ. Хамгаалсан оюутны дипломын ажлыг сүүлд нь ч хүлээж авахгүй, гарын үсэг зурж өгөхгүй боож, хааж байсан. Д.Баярсайхан багш багшийн сэтгэлээр оюутнуудаа өмөөрч “Увиагүй, ичгүүргүй, хүчирхийлэгчтэй хамт ажиллахгүй” гэдгээ илэрхийлсэн нь зөв.

ЖИШЭЭ-4: Нууц амрагаа багш болгох гэж оюутнаа дарамталдаг, ахмад багш оюутнаа өмөөрсний төлөө үйлдлийг нь байнга сөрж, олон жил гадуурхсан Б.Чинзориг одоо болих хэрэгтэй. Анх тэнхимийн багш болоход нь Д.Баярсайхан багш дэмжиж үг хэлж байсныг тод санаж байна. Гэтэл түүнийг сөрж, ямар ёс зүйгүй үйлдэл гаргаж байсныг нь олон хүн мэднэ дээ. Б.Чинзориг бол ахмад багш нарыг үл тоодог, ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг, биеэ тоосон, өөрийг нь зусардаагүй нэгнийг ялгаварладаг хүн. Бусад багшийн бичсэн дүнг засдаг багшид хариуцлага тооцохгүй байгаа хүнийг сайн тэнхимийн эрхлэгч гэж үзэх үү. Мөн албан тушаалын шаардлага хангаагүй хүнийг багшаар урьж, авдаг гэх мэт олон асуудал түүнд бий.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш болсон цагаасаа оюутан охид болон залуу багш нарыг дарамталж, бэлгийн дарам үзүүлдэг гэх Б.Чинзориг 2002 онд МУИС-ийн НШУС-ийг түүхч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр өдгөө МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй доктор. Тэрбээр сүүлийн гурван жил Эртний дэлхийн түүх, Хүмүүнлэгийн ухааны судалгааны арга зүй, Түүхийн судалгааны тоон арга, Түүхийн судалгааны арга зүй, Эх сурвалж, түүх бичиг, Өрнөдийн шинэ түүх, Дэлхийн түүх, Дундад зууны түүхийн хичээлийг оюутнуудад зааж байгаа юм байна.
Мөн 2017 онд Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд /VI-XII/ Хятад гүрэн, Монгол Улсын түүх-Түүх бичлэг, эх сурвалж, Монгол Улсын түүх-Монголын эзэнт гүрний үе /XIII-XIV/ зуун, 2019 онд Зүчийн улс, Их юань хэмээх Их Монгол Улс, 2020 Өрнөдийн иргэншлийн түүх I,II дэвтэр, 2021 онд Кэмбрижийн олон улсын сургалтын хөтөлбөр дэх түүхийн хичээлийн онцлог хэмээх ном бичиж байжээ.
| МУИС-ИЙН ТҮҮХИЙН ТЭНХИМД ОЮУТНУУДАД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ХҮЧИРХИЙЛЭГЧИД БАЙДАГ ЮМ БИШ БИЗ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |