• Өнөөдөр 2024-05-16

Э.БАТ-ҮҮЛ: С.Зориг маань өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь бузар гүтгэлгээр “цовдолсоор” буйг хараад ямар их шаналж байгаа бол

2021-10-02,   2329

        С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцлоо. Тэрбээр энэ үеэрээ С.Зориг агсны амийг хохироосон хэргийн талаар ярьсан юм.
 
Т.Чимгээ “Ц.Амгаланбаатар хэлэхдээ Э.Бат-Үүл гэдэг хүн үндсэндээ хэргийн захиалагч нь, бидэнд мөнгө өгсөн гэж хэлсэн байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг сэжигтнээр татаад шалгасан ч захиалагч нь биш гээд гаргасан. Тэгсэн хэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа бид хоёрыг хүн алсан гээд байгаа.
 
Энэ хоёр ялгаагүй шүү дээ. Ц.Амгаланбаатарын хэлснээр бид хоёрыг хүн алсан болгоод, захиалагч нь Э.Бат-Үүл гэж хэлээд байхад, алуурчин нь мөн, захиалагч нь биш гээд Э.Бат-Үүлийг дундаас нь сугалаад авчихсан” хэмээсэн.
 
Харин Э.Бат-Үүл өнөөдөр өөрийн цахим хаягаар дамжуулж, "Тэнгэрийн оронд ахуй С.Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлэгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол. Гэхдээ найз нь тэснэ ээ, Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсэн” гэжээ.

Э.БАТ-ҮҮЛ: С.Зориг маань өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь бузар гүтгэлгээр “цовдолсоор” буйг хараад ямар их шаналж байгаа бол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 09:57:18
    ИУЖЙ: ШАЛ ӨӨР ЮМААР ШАНАЛЖ БАЙГАА Ч ЮМ БИЛ ҮҮ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 11:31:54
    munk: Тиймдээ гүтгэлэгийн цаана нэг учир бга гэмтнүүдийн бачир арга үнэн юм ялна тэр ү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-03 17:49:55
    Zochin: Yagaad chinii malgai zorigiin gert baisan be esvwel chi bas tend amidardag baisan yum u
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 22:30:59
    чи ич далд ор: ессстой пяссссда шуу чиииииии
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 18:00:21
    М: Энэ нэг орон гаран салга урд нь ярьсан хэлсэнээ бнга мартаж явахын. Одоо цовдлуулах үйлтэй ч гэх шиг, хөгийн үйлтэй , хөгийн явдалтай новш юм даа гэдгийг ч хүн бүхэн мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 17:12:28
    zochin: Бат-Үүлээ, чамд хүний мөс байдаг бол талийгаач Зоригийн нэрийг байнга улс төртэй хутгахаа боль!!! Сайн хүний нэрийг 10 худалдаж иднэ гэдэг шиг юманд хязгаар бий. Одоо хангалттай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 15:26:43
    zochin: Zorig bol zygeer l xamt yavj bsan xen negen gej bat yyl xelj bsan sanagdaj bn. Odoo matriin nulimas unagaad minii naiz geed jyjig toglood bx yumgyi. Er ni bat yyliin malgaind l xamag uchir bsan. Malgainii tyyxiig martuulax gej gemgyi ulsiig olon jil zovooson doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 14:41:57
    Ган: Батүүл бол ардчиллагч бишээ ардчиллын нэр барьсан анаркист
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188