Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нэгдүгээр багийн иргэн 29 настай, эрэгтэй есдүгээр сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнээс хойш ар гэрийнхэн болон цагдаагийн алба хаагчид Онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллаж есдүгээр сарын 24-нд буюу 16 өдрийн дараа ашиглахаа больсон уурхайн хиймэл нуураас талийгаачийн цогцсыг олсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Урьдчилсан байдлаар уг хэргийг талийгаачийн саахалт айлынх нь Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж, тэднийг цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгаж байгаа. Тухайн үед хэрэг юунаас болж гарсан, тэд өмнө нь ямар харилцаатай байсан талаар талийгаачийн ахаас тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Есдүгээр сарын 8-ны орой талийгаач ямар зорилготой гэрээсээ гарсан юм бэ?
-Есдүгээр сарын 8-ны орой саахалтындаа бууж айраг уухаар явсан ч очсон айл нь эзэнгүй байсан болохоор өөр айлд очсон юм билээ. Тэгээд бидний хэзээ ч тийм зүйл хийнэ гэж төсөөлөөгүй Б гэгчийнх хорлочихсон юм байна. Тэднийхтэй 30-аад жил айл, саахалт байгаа. Идэш хоол хийхэд нь тусалж, адуу малыг нь харалцаж өгдөг ах, дүү шиг л байсан. Юуны учраас миний дүүг хорлосныг мэдэхгүй юм. Бүр санаанд ч багтахгүй юм. Эрлийн үед цагдаагийнхан надаас “Б гэж ямар хүн бэ. Түүнийг та бүхэн хардаж байна уу” хэмээн асуусан. Гэтэл би “Энэ хүн тийм зүйл хийх хүн биш” гэж хэлсэн гээд бод. Гэтэл амийг нь хорлоод нуучихсан байдаг.

-Бэлчээрийн маргаанаас болсон юм болов уу. Энэ талаар талийгаачийн эхнэр ярьсан уу?
-Гэрээсээ зүгээр гарсан учраас юунаас болсныг бид мэдэхгүй. Өмнө нь маргалдаж байгаагүй гэсэн.
-Талийгаачийн гэдсэнд чулуу хийж хүндрүүлээд, цуваар ороосон байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэдсийг нь цоолоод чулуу хийсэн юм шиг мэдээлэл гарсан байна лээ. Гэдсийг нь цоолж чулуу хийгээгүй. Харин дээлийнх нь гадуур цув, гэрийн брезентээр ороохдоо дунд нь чулуу хийж хүндрүүлээд хиймэл нуурт нуусан байсан.
-Цогцсыг яаж олсон юм бэ?
-16 хоног тасралтгүй хайхдаа ойр хавийн газраар ахин дахин явсан. Харин есдүгээр сарын 24-нд ашиглахаа больсон уурхайн хиймэл нуурт живж байхыг нь бид олж харсан. Гутал, өмднөөс өөр зүйл танигдахааргүй болсон байна лээ.
-Задлан шинжилгээ хийлгэсэн үү?
-Уснаас олсон даруйдаа сумынхаа задлан шинжилгээнд оруулсан. Хариу нь 21 хоногийн дараа гарна гэсэн.
-Б гэгч эрлийн үеэр та бүхэнтэй уулзсан уу. Хэдэн настай хүн бэ?
-Бид эцэг, эхээс 10-уулаа. Бүгд цуглаж дүүгээ хайсан. Тэр үед талийгаачийнд айраг авчирч өгсөн. Тухайн үед юу ч болоогүй юм шиг байсан. Гэхдээ талийгаачийг хайлцаагүй.
Б нь 40 орчим настай. Одоогоор түүнийг хүүтэй нь хамт саатуулсан. Эхнэр нь гэртэй бага насны хүүхэдтэйгээ байгаа. Цагдаагийн байгууллагаас нялх хүүхэдтэй гээд саатуулахгүй байгаа юм шиг байна лээ. Тэд миний дүүг нялх хүүхэдтэй гэж бодолгүй амийг нь хөнөөсөн байхад бид тэднийг нялх хүүхэдтэй гэж бодмооргүй байна. Тэр эмэгтэй талийгаачийн араас цохисон гэх сураг гарсан.
Цохиогүй байлаа гэж бодоход чулуу хийж цуваар орооход нь оролцсон байж таарна шүү дээ. Тэгэхээр хам хэрэгтнийг баривчилж шалгах ёстой. Нэгдүгээрт, хүний аминд хүрсэн онц ноцтой гэмт хэрэг, хоёрдугаарт, бүлэглэж хөнөөсөн, гуравдугаарт, нуун далдалсан гэх олон зүйл ангиар гэр бүлээр нь шалгах байх гэж итгэж байна.
-Талийгаачийнх хиймэл нуураас хэдэн км зайтай вэ?
-Талийгаачийнх аавынхтай айл. Б-гийнхээс нэг км гаруй зайтай. Харин хиймэл нуураас 25 км зайтай.
-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ. Ямар зан төлөвтэй хүн байсан бэ?
-Том нь гурван настай, бага нь нэг настай хоёр хүүхэдтэй. Миний дүү хүнд битгий хэл хорхойд хоргүй амьтан байсан шүү дээ. Тун харамсалтай, өндөр настай аав, ээжид минь бүр ч хэцүү байна даа.
| Талийгаачийн ах: Саахалт айлын аав, хүү хоёр дүүг минь онц хэрцгийгээр хөнөөгөөд, нууранд нуусан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |