Энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “SM” төрөлжсөн гоо сайхан, эрэгтэйчүүдийн эмнэлэгт хамрын муруй арилгах болон эрэгтэйчүүдийн мэс засалд орсон 39 настай эрэгтэй нас барсан. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй байсан учир мэс засалд орсон гэх. Тэрбээр хоёр төрлийн мэс засалд дараалж орсны улмаас амиа алдахад хүрсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн “SM” эмнэлэг мэс засал хийхдээ стандартын дагуу үйлчилгээ үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Бид талийгаачийн мэс засал хийлгэсэн “SM” эмнэлэг хэзээ үүссэн, ямар хүмүүс удирдаж ажиллуулдаг, өмнө нь “Тодканнам” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эсэх, тэдгээр эмнэлгийн цаана хэн байдаг талаар сурвалжилсан юм. Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-нд хэвлийн өөхөө соруулах хагалгаанд орсон эмэгтэй нас барсан. Тухайн үед талийгаачийг Яаралтай түргэн тусламжийн машинаар Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэж, эмчилсэн ч удалгүй нас барсан байдаг.
Тус эмнэлгийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгасан аж. Шалгалтын үеэр тус эмнэлэгтэй холбоотой гурван зөрчил илэрсэн байна. Нэгдүгээрт, тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн II хороонд үйл ажиллагаа явуулах байтал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан. Гуравдугаарт, тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээг арьс эмчилгээний мэргэшсэн гоо сайхны эмчгүйгээр үзүүлж байжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.7.1-т зааснаар гурван сая төгрөгөөр торгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг хэрэгт холбогдуулан ХУД-ийн прокурорын газраас тус эмнэлгийг ерөнхий эмч Д.Тодномбат, эмч Б.Мөнгөнчимэг нарт бусдын амь насыг санамсаргүй хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн гэдэг.
“Сайн сайхан медикал” компанийн гүйцэтгэх захирал нь Г.Мөнх-Оргил, хувьцаа эзэмшигч нь “Тод ББ” ХХК болон Хүрэлбаатарын Сайнбилэг нар юм. “Сайн сайхан медикал” компани 2013 оны аравдугаар сарын 28-нд үүсэн байгууллагдахдаа “Хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа”, “Автомашинаар ачаа тээвэрлэх”, “Сэргээгдэх эрчим хүчний чилэлээр зөвлөгөө өгөх” үйл ажиллагааны эрхтэй нээгджээ. Харин 2015 оноос “Эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношлогоо, эмчилгээ”, “Шүдний холимог үзлэг, оношлогоо, НАСЗ”, “Эмийн худалдаа, эм импорт, экспортлох чиглэлтэй болж өөрчлөгдсөн байна. Мөн 2019 онд рентген оношлогоо хийх эрх авсан байна.

.png)
Харин түүний хувьцаа эзэшигч болох “Тод ББ” компанийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодномбат, Дашдэндэвийн Оюунцэцэг нар юм. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг. Тэгвэл ах, дүүгийн хамтран байгуулсан тус компанийн харьяа “Тод каннам” эмнэлэг нь хуулийн байгууллагад дуудагдсаныхаа дараа нэрээ өөрчилж, зүсээ хувилган “SM” нэртэй төрөлжсөн гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлж байгаа гэх. Үүнтэй холбоотой зарим баримтыг дурдая.
.png)
БАРИМТ-1: “Сайн сайхан медикал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Галсандоржийн Мөнх-Оргил 2018 онд “Тод каннам” гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн Anti-Aging залуужуулах эмчилгээний төвийн ерөнхий менежерээр ажилладаг байжээ. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 30-нд “PRP эмчилгээ хийлгэснээр арьс залуужиж, гэрэлтэнэ” хэмээх гарчигтай ярилцлага өгсөн байна. Харин өдгөө “SM” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь тус хоёр эмнэлэг холбоотой гэдгийг илтгэж байгаа юм.
БАРИМТ-2: “Тод ББ” компанийн гүйцэтгэх захирал Д.Тодням 2017 оноос Монголын эмнэлэг эрүүл мэндийн менежментийн академийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Мөн оны арваннэгдүгээр сард үүсэн байгуулагдсан “Эм энд Кэй медикал солиушн” компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компаниас “Тод ББ” болон Byun Sung Kwan гэх Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн хувьцаа эзэшдэг байна.
.png)
2009 оны арваннэгдүгээр сараас “Тод ББ” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Түүний компаниас төрөл садан болох Д.Тодбилгүүн хувьцаа эзэмшдэг. Мөн “Тод ББ” ХХК-ийн “Тод каннам” эмнэлгийн ерөнхий эмчээр түүний төрөл садан болох Д.Тодномбат ажилладаг байжээ. Д.Тодномбат 2015 оноос “Тод фарм” ХХК байгуулж, 2016 оноос Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн гишүүнээр элссэн байна. Ийнхүү ах дүү гурав нэгнийгээ дэмжиж хамтран ажилладаг. Харин тэдний эзэмшлийн гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлсэн иргэд удаа дараа амиа алдаад буй.

БАРИМТ-3: “Сайн сайхан медикал” компанийн хувьцаа эзэмшигч Хүрэлбаатарын Сайнбилэг “Эс эс медикал” ХХК-ийг 2017 оны дөрөвдүгээр сард “Эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношлогоо, эмчилгээ”, “Гадаад худалдаа”, “Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааны эрх авч байжээ. Тэрбээр Сэлэнгэ аймагт “Хүдэр жугнай” хэмээх нөхөрлөлтэй, Хятадын Чанг нан интернейшнл гэх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, аялал жуулчлалын компанид хувьцаа эзэмшдэг байна.
БАРИМТ-4: 2015 онд “Тодканнам” эмнэлгийн цахим хуудаст оруулсан зар мэдээнд 7000-4108 утас байсан бол 2019 оны “SM” гоо сайхны мэс заслын эмнэлгийн зар мэдээлэл дээр мөн 7000-4108 гэх утасны дугаар байсан нь “Тодканнам” гэх эмнэлэг зүсээ хувиргаж “SM” болсон гэдгийг баталж байгаа юм. “SM” гоо сайхны төрөлжсөн эмнэлэг мэс заслын тусламж үйлчилгээ нь чанарын өндөр шаардлагад нийцсэн тул ЭМЯ-наас зургадугаар сарын 21-нд магадлан итгэмжлэгдсэн байна. Иймээс “Тод каннам” эмнэлгийн үйл ажиллагаа зогсоогүй, харин ч өргөжиж, дахин хүний амь хохироосон байж болзошгүй.
.png)
.png)
| Хоёр хүний аминд хүрсэн “SM”, “Тодканнам” эмнэлгийн цаана ах, дүүс бий юү |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |