ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг өнгөрсөн наймдугаар сарын 17-ны шөнө АТГ-аас баривчилсан байдаг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан гэх. Түүнийг 72 цагийн хугацаанд саатуулж, тайлбар мэдүүлэг авсан билээ. С.Энхзаяа нь "Магос" ХХК-ийн захирал Г.Сүхчулуунаас 25 сая төгрөгийн хахууль авсан нь хууль хяналтын шалгалтаар тогтоогдож байгаа гэх. Ингэхдээ тэрбээр хүүгийнхээ дансаар 10, бэлнээр 15 сая төгрөг авсан байж болзошгүй байгаа юм.

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяад 25 сая төгрөгийн хахууль өгсөн гэх “Магос” ХХК нь 2006 оны есдүгээр сарын 14-нд Аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2841339 регистрийн дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, VII хороо 71 тоот хаяг дээр Гомбожавын Сүхчулуун гэж хүний нэр дээр бүртгэгджээ. Харин 2009 оны арванхоёрдугаар сарын 16-нд Шүдний холимог үзлэг, оношилгоо, 2012 оны есдүгээр сарын 17-нд Эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношилгоо, эмчилгээ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн байна. Үүнээс гадна 2012 оны хоёрдугаар сарын 16-нд малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэл, импортлох үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөл авч байжээ. Тодруулбал, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус компанид улсын бүртгэлийн 9011019045, 2841339 дугаартай гэрчилгээ олгож байсан аж. Эл гэрчилгээний сунгалтыг 2015 онд хийж, 2023 он хүртэл хүчинтэй байх аж. Мөн 2018 оны аравдугаар сарын 18-нд Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. Үндсэндээ таван чиглэлээр 10 орчим жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа гэсэн үг.

“Магос” ХХК нь энэ хугацаанд олон удаа өндөр дүнтэй тендерт шалгарч байсан түүхтэй. Тус компанийн тендерт оролцож, шалгарч байсан түүхийг 2017 оноос хойшихыг судалж үзэхэд 17 удаа шалгарч байсан аж. Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх 2.2 тэрбумын тендерт ялж байжээ. Мөн үргэлжлүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 8-нд буюу 12 хоногийн дараа ХӨСҮТ-д эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур худалдах 5.9 тэрбумын тендерт ялсан байна. Үүнээс хойш 3-7 тэрбумын санхүүжилттэй тендерт 15 удаа ялж, нийлүүлэлт хийжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд 6.5 тэрбумын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлсэн байна. Үүнээсээ гурван хоногийн дараа 3.9 тэрбумаар коронавируст халдварын үед шаардлагатай лабораторийн урвалж оношлуур ХӨСҮТ-д нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд ХӨСҮТ-д гурван хоногийн зайтай 10 гаруй тэрбумын эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлсэн гэх. Эл хоёр тендерт ялахын тулд ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяад 25 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй байгаа юм.

Тус компанийн үйл ажиллагааны зөвшөөрлийг нь хоёр удаа түдгэлзүүлж байжээ.
Тодруулбал, 2013 оны есдүгээр сарын 23-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж, тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлжээ. Шалтгаан нь, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан үйл ажиллагаанд хийсэн хяналт үнэлгээний дүнгээр стандартын шаардлагыг 70 хувиас доош хангасан 13 байгууллагын нэгээр “Магос” ХХК шалгарч байсан байна. Иймд тус компанийн үйл ажиллагааны зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлж байжээ.
Мөн 2018 онд хангалтгүй үнэлгээ авсан учир гурван сараар зөвшөөрлийг нь түдгэлзүүлж байсан байна.
Г.Сүхчулуун нь “Магос” ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулж байсан. Ингэхдээ гэрийнхээ хаяг дээр компаниа байгуулж, үйл ажиллагаагаа өргөжин тэлжээ. “Магос” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Гомбожавын Сүхболд гэх хүн 2018 оны тавдугаар сарын 2-нд бүртгүүлжээ. Мөн 2018-2020 оны хугацаанд Г.Сүхболд нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Г.Сүхболд нь Г.Сүхчулууны төрсөн дүү аж. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт Сахигтун үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшиж байсан түүхтэй. Г.Сүхчулууны эхнэр болон хамаарал бүхий хүмүүс Эрүүл мэндийн салбарт ажилладаг гэх мэдээлэл ч бий. Тэрбээр энэ сүлжээгээр дамжуулан өндөр дүнтэй тендерт шалгарч, бусдад авлига өгсөн хэрэгт холбогдсон гэх.
Сүхээгийн Энхзаяа нь 2017 онд Эрүүл мэндийн яамны мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрбээр 2018 онд ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны даргаар томилогдож байсан. “Магос” ХХК 2018 оноос буюу С.Энхзаяагаар томилогдсоноос хойш ХӨСҮТ-д эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцож эхэлсэн байдаг. Нэг үгээр, “Магос” ХХК-ийн захирал Г.Сүхчулуун, С.Энхзаяа нарын харилцаа 2018 оноос зузаарч эхэлсэн гэх. С.Энхзаяагийн жилийн орлого 2018 онд 12 сая төгрөг хэмээн ХОМ бүртгэгдсэн байна. Мөн 430 саяар үнэлэгдэх орон сууц, 12 саяын автомашин, 50 сая төгрөгийн газар, “Эрдэнэс таван толгой” 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан гэх ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяатай холбогдож, дараах тодруулгыг авсан юм.
-Таныг бусдаас авлига авсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа. Энэ хэрэг юу болсон бэ?
-Намайг шалгаж байгаа нь үнэн. Байцаагч, мөрдөгчид мэдэж байгаа шүү дээ. Шалгагдаж байгаа хэрэг учраас мэдээлэл өгмөөргүй байна.
-“Магос” ХХК-ийг нээлттэй тендерт ялуулахын тулд 25 сая төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл бий. Энэ үнэхээр үнэн юм уу?
-Ийм мэдээлэл яваад удаж байна шүү дээ. Тэртээ, тэргүй цахим сүлжээгээр цацагдсан хэргийг дахин мэдээлэх хэрэггүй байх. Хүний нэр төр, эрхийн асуудал гэж байна. Энэ хэргийн цаана нэг хүн маш их хямарч, сэтгэл санаагаар унаж байгаа. Миний энэ холбогдсон хэрэг нийгэмд хортой биш учраас мэдээлэх шаардлага байгаа юм уу.
-Авлигын хэрэг нийгэмд хоргүй гэж үү?
-Энэ хэргээс болж би маш их сэтгэлээр унаж байна. Энэ хэрэгт хохирогч байхгүй.
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Магос” ХХК-ийн захирал Г.Сүхчулууныг та дарамталж, авлига нэхсэн юм уу. Ийм мэдээлэл бий?
-Тийм зүйл байхгүй. Би хүнээс 25 сая төгрөг аваагүй. Би хүн, амьтан хохироочихсон байгаа биш дээ. Би ч гэсэн хүн. Хүн ёсныхоо эрхийг эдэлж болдоггүй юм уу. Энэ хэрэг шийдэгдээгүй байна. Шийдэгдсэний дараа мэдээлэл өгч болно.
-Таныг хүү С.Д-ийнхоо дансаар 10 сая, бэлнээр 15 сая төгрөг авсан гэх баримт байдаг юм билээ. Энэ тухайд?
-Нийгэм энэ хэргийн сенсацаар дутаа юу. Албаны ёсны байцаагч томилогдоод шалгагдаж байгаа хэргийг надаас асуух шаардлагагүй.
С.Энхзаяагийн хувьд дээрх тайлбарыг өгсөн юм. Харин Авлига өгсөн гэх “Магос” ХХК-ийн захирал Г.Сүхчулуунтай холбогдлоо.
-ХӨСҮТ-д коронавирус илрүүлэх оношлуур нийлүүлэх үедээ таныг С.Энхзаяа авлига өгсөн гэх мэдээлэл бий. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-Энэ асуудлыг мэдэхгүй. Мэдээлэл өгмөөргүй байна.
-Та 2019-2020 онд тендерт оролцох үедээ авлига өгсөн нь үнэн гэж мэдүүлсэн байдаг билээ шүү дээ?
-Мэдэхгүй.
| 25 сая төгрөгийн хахууль авсан гэх ХӨСҮТ-ийн албаны дарга С.ЭНХЗАЯА: Миний хэрэг нийгэмд хортой биш шүү дээ |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |