Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг өнгөрсөн долдугаар сарын 29-нд цахим орчинд цацагдсан. Тодруулбал, цагдаагийн нэр бүхий албан хаагчид хоёр иргэнийг гавлаж байгаад буюу өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зодож, зүй бус харьцаж, биед нь хүнд гэмтэл учруулсан дүрс бичлэг хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тухайн үеийн мэдээллээр цагдаа нарын тус балмад үйлдэл нэг цаг орчим үргэлжилсэн гэдэг.
Тухайн үед ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар албан хаагчдынхаа ёс зүйгүй үйлдэлд тайлбар хийж, цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ.

Тэрбээр "Өчигдөр (долдугаар сарын 30) 21:00 цагийн орчимд твиттер дэх нэгэн хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут таван секундийн бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа. Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт “Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан байдаг. Тухайн үед ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр нийтэд ил боллоо.
Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт “Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна” гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн" хэмээн ярьсан юм.
Харин тус бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байдаг.
.jpg)
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд эл хэргийн талаар тайлбар өгөхдөө “Тухайн үед цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл “Энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэнэ” гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлчийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон” хэмээсэн юм.
Тухайн хоёр иргэний гэр бүл “Энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэнэ” гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлчийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон”
Бид тухайн хэрэгт хохирогч болсон залуусын нэг болох Б-тэй холбогдож, хэргийн талаар мэдээлэл авсан юм. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл үнэн эсэхийг тодруулж, цагдаагийн албан хаагчдаас зургаан сая төгрөгийн хахууль авсан эсэхийг бататгаж асуув. Тэрбээр нэр, зүс царайгаа нууцалж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ хэргээс хурдхан салахыг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа.
(17).jpg)
-Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөч?
-2019 оны хоёрдугаар сард бид найзуудтайгаа цэнгээний газар орсон юм. Тухайн үед хамт явсан найз маань согтож, баарнаас гарахгүй хэсэг хугацаа болсон. Энэ үед цагдаагийн алба хаагчид ирж, согтуу шалан дээр хэвтэж байсан найзыг маань өшиглөж, цохиж, босохыг шаардсан. Би цагдаа нарт “Яагаад найзыг минь шууд орж ирээд зодож байгаа юм бэ” гэж хэлээд муудалцаж, өөрийгөө хамгаалж зодолдсон. Хамгийн гол нь, цагдаа нар бидэнд ямар ч шаардлага тавиагүй. Хэрэв хэлж, шаардсан бол бид биелүүлэх байсан.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ. Ямар гэмтэл авсан бэ?
-Миний хувьд биеийн байдал зүгээр. Харин найзын маань зүүн чихний хэнгэрэг хагарч, дүлий болсон. Тухайн үед хэдэн сар эмнэлгээр явж, эмчилгээ хийлгээд сонсгол нь сэргэсэн. Одоогоор бидний биед зовуурь байхгүй.
-Цагдаад зодуулж байгаа бичлэгээ хэзээ олж авсан юм бэ. Тухайн үед нь холбогдох байгууллагад нь яагаад хандаагүй юм бэ?
-Бичлэгийг тэр үед нь олж, хуулж авсан. Хуулийн байгууллагад хандах гэсэн боловч биднийг зодсон цагдаагийн нэг нь “Ахын дүү наад бичлэгээ устгачих. Хэрэв цагдаад мэдэгдэх юм бол би шоронд явна. Өмнө нь бас нэг удаа алдаа гаргачихсан юм. Ахынхаа амьдралыг бодооч тэгэх үү” гээд гуйгаад байсан. Хүний мууг үзэж, амьдралыг нь сүйрүүлээд яах вэ гэж бодоод орхичихсон юм. Тэгээд тэр бичлэгийг нь устгачихсан. Устгасан бичлэг өнгөрсөн долдугаар сард нэг хүнээс чатаар ирсэн. Өмнө нь тэр хүн рүү явуулж байсан юм л даа. Тэгээд л цахим хуудастаа оруулчихсан.
-Та олон нийтийн сүлжээнд бичлэгийг байршуулсан юм уу?
-Тийм ээ, өөрийнхөө хаягаас оруулсан. Зүгээр л оруулмаар санагдаад...
-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар та хоёрыг цагдаа нарыг дарамталж, зургаан сая төгрөг авсан гэж тайлбар өгсөн. Энэ үнэн үү?
-Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Үүнтэй холбоотойгоор бид АТГ-т гомдол гаргаж, шалгуулах гэж байгаа. Ээж маань Х.Нямбаатар сайдын туслах руу нь холбогдож, яагаад ор үндэслэлгүй мэдээлэл өгснийг лавласан гэсэн. Гэтэл туслахууд нь “Манай сайд ямар ч мэдээлэл өгөөгүй. Тодруулчихаад эргээд хэлнэ” гэсэн байна лээ. Ингэж яриад л туслахууд нь манай гэр бүлийн хүмүүсийн утасны дугаар блок хийчихсэн.
-Тэгэхээр сайд та хоёрыг гүтгэсэн хэрэг үү?
-Тийм ээ.
-Та хоёр алба хаагчдаас мөнгө аваагүй юм уу?
-Миний хувьд нэг ч төгрөг аваагүй. Найзын маань чих дүлийрсэн учир эмчилгээний зардал гэж нэг сая төгрөг авсан байх. Хамгийн дээд тал нэг сая шүү. Түүнээс хэдэн саяар нь авч, бичлэгээр дарамтлаагүй. Найзын маань сонсгол зүгээр болсон учраас дахиж цагдаагийн алба хаагчидтай уулзаагүй. Ганц л удаа эмчилгээний зардал гэж уулзаж, ярьсан байх.
Хохирогчийн өгсөн мэдээллээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл худал гэнэ. Тэрбээр эмчилгээний зардал нэхэж, цагдаагийн албан хаагчдыг дарамтлаагүй гэв. Мөн зургаан сая төгрөг авсан гэдэг нь худал мэдээлэл учраас АТГ-т хандаад байгаа тухайгаа хэллээ. Түүний өгсөн мэдээллийн дагуу Х.Нямбаатар сайдтай холбогдох гэсэн боловч утсаа аваагүй юм.
| Цагдаагийн алба хаагчдад зодуулсан Б: Х.Нямбаатар сайд биднийг зургаан сая төгрөг нэхэж, алба хаагчдыг дарамталсан гэж гүтгэсэн |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |