Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Найман шарга” цэргийн амралтад амарч байсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эмэгтэйчүүд зодолдож, нэгийгээ гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 27-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус чуулгын зургаан ажилтан “Найман шарга” цэргийн амралтын газарт амрахаар очсон байна. Ингэхдээ өмнөх өдөр нь “Таван хүн очно” гэж захиалга өгсөн гэнэ. Харин орой нь амрахаар очихдоо хоёр машинтай 10 орчим хүн очсон талаар эх сурвалж мэдээлэв. Тэд ажил тараад очсон бөгөөд орой нь архидан согтуурч, шөнө дундад нэгнийгээ зодож, гэмтээсэн гэнэ.
Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын алба хаагч, ахлагч 25 настай эмэгтэй У нь 40 настай ахлагч Б гэгчтэй маргалдаж, гэмтжээ. Гэмтэл авсан алба хаагч Б-г хэрэг гарсан шөнө хувийн унаагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Хохирогч гэмтлийн зэргээ тогтоолгож, эмчилгээ хийлгэсэн гэнэ. Харин хэргийн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдөр бүртгэгдээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдогчид болон амралтын газрын ажилтнууд хэргийг хав дарсан байж болзошгүй гэсэн үг. Хэрэгт холбогдсон алба хаагч хоёр эмэгтэй хоёулаа наймдугаар сарын 28-нд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ.
Засгийн газар долоо хоногийн өмнө хуралдаж, улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг он дуустал сунгасан билээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гэр бүлээс бусад аялал зугаалгыг хориглосон байдаг. Мөн гэр бүлээрээ аялж, зугаалахдаа гэр бүлийн гишүүн таваас дээшгүй байна гэж заасан. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” амралтын газар хууль бусаар амрагчид авсаар байна. Тэр бүү хэл гэр бүлийн хүмүүсийг биш, алба байгууллагын алба хаагчдыг хүлээн авчээ. Бид тухайн өдөр юу болсон талаар холбогдох байгууллагуудаас тодруулав.
“Найман шарга” амралтын газрын амрагч хүлээж авах 9919.... дугаарын утас руу залгахад “Манайх амрагчдыг олноор нь хүлээж авахгүй байгаа. Хамгийн дээд тал нь албан байгууллагын 10 хүн хүлээж авна. Манай амралтад амарсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зодолдож, танхайрсан хэрэг гарсан талаар мэдсэн. Бид энэ талаар сонсоод гайхаад л сууж байна. Манай амралтад чуулгын эрэгтэй, эмэгтэй 5-6 хүн ирж амарсан нь үнэн. Манай байгууллага тусгай харуул хамгаалалттай, тэдэнд мэдэгдсэн зүйл байгаагүй. Чуулгынхан амралтын гэртээ хэрэлдэж, маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Харуулын байрнаас ямар ч гэсэн “Амрагчид хоорондоо зодолдож, бусдад саад учруулсан” гэж мэдүүлээгүй. Тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөөр ноцтой зүйл болоогүй. Манайд асуудал үсээгүй учраас авах ёстой хүмүүсээс нь мэдээллээ ав. Бид мэдээлэл өгөхгүй” гэв.
“Найман шарга” амралтын газрын ажилтны хэлж буйгаар амрагчид гэрт дотроо хэрэлдэж, зодолдсон хэргийг мэдэхгүй гэнэ. Харин чуулгын ажилтнууд ирж амарсан нь үнэн хэмээн бататгав. Эх сурвалжийн мэдээлснээр “Албаныхан энэ хэргийг ихэд нууцалж байгаа. Хохирогчийг өргөдлөө татаж ав гэж хэлсэн байж болзошгүй. Хохирогч болон танхайрсан эмэгтэй нь ажил ярьж байгаад хоорондоо муудалцаж, нэгнийхээ толгой тус газар нь цохиж, алгадсан гэнэ лээ” гэсэн юм.
Бид Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга Г.Золзаяатай холбогдож, алба хаагчид нь улбар шар түвшний үед зугаалж, нэгийгээ гэмтээсэн хэргийн талаар тодруулахад тэрбээр “Би өвчтэй байгаа учраас энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг хариултыг утсаар өгөх боломжгүй. Хэрэв тодруулахыг хүсвэл, манай Сургалт, соёл хүмүүжил хариуцсан маркетингийн албаны даргатай холбогдож, тодруулах нь зүйтэй. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгаад, биднийг нууцалж байгаа эсэхийг тогтооно байлгүй” гэлээ.
Харин Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Сургалт, соёл хүмүүжил хариуцсан маркетингийн албаны дарга нь “Энэ талаар маргааш (өнөөдөр) тодорхой мэдээлэл өгнө. Цэргийн алба хаагчид хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө даргаасаа зөвшөөрөл авдаг юм. Тийм учраас маргааш зөвшөөрөл авч байгаад мэдээлэл өгнө гэсэн үг. Мөн албан ёсны шийдвэр, хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байгаа учир нь мэдээлэл өгөх боломжгүй байна. Амралтын газар зодолдсон гэх алба хаагчдын биеийн байдал хэвийн ажлаа хийж байгаа” хэмээлээ.
| “Найман шарга” цэргийн амралтад эмэгтэй алба хаагчид зодолдож, нэгийгээ гэмтээжээ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |