• Өнөөдөр 2024-05-16

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг үргэлжлүүлэн хорино

2021-08-30,   433

Авлигатай тэмцэх газраас   ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан талаар бид мэдээлсэн. 
 
И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа хуулиараа өнгөрсөн баасан гаригт дууссан. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн учраас нэг сар цагдан хорихоор болжээ.
 
 Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг үргэлжлүүлэн хорино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188