• Өнөөдөр 2025-03-15

АТГ-аас Ж.Батсуурийг цэвэр, бохир усны төлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр 48 цагийн хугацаатай саатуулжээ

2021-08-13,   1428

        АТГ-аас өчигдөр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудыг баривчлан саатуулжээ. Тухайлбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулсан байна. 
 

Эх сурвалжийн бидэн өгсөн мэдээллээр, дээрх нэр бүхий албан тушаалтнууд нь айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр, бохир усны төлбөрийг хуурамчаар нэмж, дундаас нь завших байдлаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-аас ийн саатуулсан байна. 

 
      Тодруулбал, “Ковид-19” цар тахлыг хямрал багатай даван туулах зорилгоор У.Хүрэлсүхийн Засгийн газар "Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ус, цахилгаан, дулаан, хий, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар 1-ний өдрийг хүртэл төрөөс даах" шийдвэр гаргасан. Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ гаргахаар болсон байдаг. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, цахилгаан, дулаан, хий, хогны төлбөрийг төр даах энэхүү шийдвэрийг 2021 оныг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 
 

Тэгвэл Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнууд нь айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр, бохир усны төлбөрийг нэгтгэж дээш мэдүүлэхдээ хуурамчаар нэмэгдэлтэй бичиж, дундаас нь их хэмжээний мөнгө завшсан нөхцөл байдал тогтоогдсон аж. Энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан, Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зүйл ангид хамаарч байгаа юм. 

 
         АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан Ж.Батсуурь нь 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргаар, 2008-2016 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2016 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан. Гэвч 2017 оны тавдугаар сарын 25-нд болох ёстой байсан Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын материал шалгалт эхлэхээс өмнө задарч, улмаар уг шалгалтыг хүчингүйд тооцож, дахин шалгалт авсан. Шалгалтын материал задарч, улсын шалгалтыг дахин авахаар болсон нь салбарын сайдын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзсэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ж.Батсуурийг сайдаас огцруулах шийдвэр гаргаж байсан юм. 
 

АТГ-аас Ж.Батсуурийг цэвэр, бохир усны төлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр 48 цагийн хугацаатай саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-15 13:17:42
    Zochin: Iim yumnuud tsever baina gej baixgui dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 18:14:58
    Novsh: Yavsan gazraa tsusalj baidag yumnuudiig nyxend xiigeed ustgaad baival yu grj ingej davrax ve dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 17:10:24
    zocchin: sain shalgah heregtei oshoo ih yum garna naad hunees chin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 16:22:28
    иргэн: яана даа, яасан ч өлөн юм бэ дээ... ийм өлөн юмнууд дарга хийгээд байгаа пм даа хаа сайгүй....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 15:21:35
    Zochin: Byyr neg muu yumandaa khamgiin tyryyn tolgoi n' ajillatsgaaj baikh um. ODOO TSAKHILGAANII TULBUR BAINGA IKH ZURYYTEI GARAAD BAIGAA. Bas yag enentei adil davkharduulj bicheed idej uuj bgaa baikh gj bodoj bna. Shalgakh kheregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 15:21:34
    Zochin: Byyr neg muu yumandaa khamgiin tyryyn tolgoi n' ajillatsgaaj baikh um. ODOO TSAKHILGAANII TULBUR BAINGA IKH ZURYYTEI GARAAD BAIGAA. Bas yag enentei adil davkharduulj bicheed idej uuj bgaa baikh gj bodoj bna. Shalgakh kheregtei.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188