Ч.Чинбат нь “Содон номин констракшн” ХХК, “Тод эксим” ХХК-нд давуу эрх олгож, хууль бусаар тендер олгосон учир тус компанийн удирдлагуудыг АТГ-аас дуудан шалгажээ
АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Чулууны Чинбатыг ажлын өрөөнөөс нь баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөлжсөн гэх гомдол АТГ-т нэг биш удаа ирэх болсон аж. Улмаар АТГ-аас хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн тул АТГ-аас Ч.Чулууныг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан байдаг.
.jpg)
Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчлагдаж, 48 цаг хоригдсон “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбат суллагдсан даруйдаа өөрийн хүсэлтээ өгч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэнэ. Үүгээр зогсохгүй тэрбээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал тэрбээр “Содон номин констракшн” ХХК-нд хууль бусаар тендер олгож, үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон нь илчлэгджээ. Угтаа бол урьдчилгаа шилжүүлж, нийт хийгдэх ажлын хэдэн хувийн биелэлттэй явж буйгаас хамаарч дараа дараачийн мөнгөн дүнг үе шаттайгаар шилжүүлэх ёстой байсан. Гэвч Ч.Чинбат эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн бүх зардлыг тус компанид шууд шилжүүлсэн аж. Мөн “Тод эксим” ХХК-нд хууль бусаар тендер өгч, түүнээсээ их хэмжээний авлига авсан байх магадлалтай гэнэ. Түүний “самарсан” тендер, зохион байгуулсан болон оролцсон хууль бус бүхий л гэмт хэргүүдийн ард хууль хяналтын байгууллагын эрх мэдэлтэн байж болзошгүй талаарх баримтууд АТГ-т цугларсан байгаа аж. Тодруулбал Ч.Чинбатын бусармаг хэргийн арыг даадаг, хааж, нуудаг хүн нь цагдаагийн байгууллагын эрх мэдэлтэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан цагдаагийн хурандаа “А”-г шалгаж байгаа бололтой.
Гэвч Ч.Чинбат эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн бүх зардлыг тус компанид шууд шилжүүлсэн аж.


Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор “Содон номин констракшн” ХХК-ны захирал Болдбаярын Баттулгаас тодруулахад “Манайх тэр тендерт оролцсон нь үнэн. Гэхдээ тэр хууль бус гэдэг талаар нь мэдэх юм алга. Тухайн үед хоёр компани өрсөлдөж, манай компани тендерт ялсан. Уг тендерийн хүрээд бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн. Хэдхэн хоногийн өмнө намайг АТГ-аас дуудсан. Дуудсаных нь дагуу би очиж бүх бичиг баримтаа үзүүлж, тайлбар өгсөн байгаа. Санхүүжилтээ 100 хувь авсан гэдэг нь худлаа байх аа. Тэр чинь эхлээд ажлаа хийгээд, гүйцэтгэлээ бичиж байж үлдэгдэл мөнгөө авах ёстой шүү дээ. АТГ шалгагдаж байгаа Ч.Чинбат гэдэг хүний зургийг надад харуулсан. Би огт танихгүй. Тийм болохоор албаны хүмүүст “Би үнэхээр танихгүй юм байна. Таньдаг бол нуулгүй хэлнэ” гэдгээ мэдэгдсэн. Манай компани аливаа тендерт орж л байдаг, унаж л байдаг. Өгөө аваатай л явдаг шүү дээ. Тэр тендер нууцаар хийчихсэн биш, ил тод явагдсан сонгон шалгаруулалт. Энэ тендерийг “ямар учиртай юм бэ” гэж надаас асууж байна гэж ойлгосон. Намайг шалгаж байгаа хэрэг биш байх” гэв.
АТГ шалгагдаж байгаа Ч.Чинбат гэдэг хүний зургийг надад харуулсан. Би огт танихгүй. Тийм болохоор албаны хүмүүст “Би үнэхээр танихгүй юм байна. Таньдаг бол нуулгүй хэлнэ” гэдгээ мэдэгдсэн.
| Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбатын арыг цагдаагийн хурандаа “А” хариуцдаг байсан гэв үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |