• Өнөөдөр 2025-03-15

Цэнгээний газарт иргэдийг зодож буй бичлэгийн "эзэд" ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч н.Идэрзориг нарыг АТГ-аас шалгаж байна

2021-08-05,   5940

              Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдрийн 21:00 цагийн орчимд цахим сүлжээнд нэр бүхий хаягнаас цагдаагийн алба хаагчид цэнгээний газарт хоёр иргэнийг зодож буй нэг минут орчмын бичлэг цацсан. Албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэний биед ноцтой халдаж буй уг бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэж, цагдаа нарын ужгирсан авир, зан харилцааг нийтээр  шүүмжилж эхэлсэн. Тэр даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс тусгай шалгалт хийж, бичлэгт гарсан хоёр алба хаагчийг долдугаар сарын 30-ны үүрийн 04:00 цагт ажлаас нь түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэхийг нь зогсоосон байдаг.
 
Тэгвэл иргэдийг зодож "танхайрсан" уг цагдаагийн алба хаагчдад Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. 
 

Бичлэгт гарсан цагдаагийн алба хаагчид Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн цагдаа, ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч н.Идэрзориг нар байжээ

 
           Бичлэгт гарсан зөрчлийн тухай ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар "2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03:00 цагт ирсэн ЧД-ийн III хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллажээ. Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна" хэмээн тайлбар хийсэн.
 
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн III хороо Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах нэр бүхий цэнгээний газраас ирсэн дуудлагын дагуу тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн цагдаа, ахмад Б, ахлах ахлагч И нар очжээ. Ингээд тухайн цэнгээний газраар үйлчлүүлсэн тооцоогоо төлөлгүй маргаан үүсгэсэн иргэдтэй ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч  н.Идэрзориг нар муудалцаж, улмаар нэгнийг нь гавлан зодож эхэлсэн аж. Тухайн үед цагдаа нарт зодуулсан иргэдийн тайлбараар бол нийтэд цацагдсан бичлэг дээрх шиг үйл явдал нэг цаг орчим үргэлжилжээ.
 
Үүний дараа ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч н.Идэрзориг нар хохирогчидтой болон цэнгээний газрынхантай тэнд болсон үйл явдлыг нууцлах, гомдол гаргахгүй байх тохиролцоо хийсэн гэнэ. Уг тохиролцооны дагуу цагдаа нарын балмад, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэний эрхийг ноцтой зөрчсөн эл хууль бус үйлдэл нь хоёр жил гаруй хугацаанд "дарагдаж" байгаад гарч ирсэн нь энэ аж. Хууль зөрчсөн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдлээ бусадтай үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар нуун дарагдуулсан тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн аж. 

Бичлэгт гарсан үйл явдал нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай

 
Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно" хэмээн заажээ.
 
Тайлбар: Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг хэлнэ.
 
Мөн хуулийн 13.9 дүгээр зүйлд:
 
"Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ".
 
"Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заасан байна.
 
Түүнчлэн иргэний эрх, эрүүл мэндэд ноцтой халдсан үйлдлээ үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар нуун дарагдуулсан зүйл анги ч нэмэгдэх юм. 
 

Цэнгээний газарт иргэдийг зодож буй бичлэгийн "эзэд" ахмад н.Буянжаргал, ахлах ахлагч н.Идэрзориг нарыг АТГ-аас шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 08:55:43
    ddd: Ил гарч байгаа нь л энэ шүү. Цагдаа нарт яргаллуулсан олон мянган тохиолдол бий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 19:00:59
    Баяка: Гүрж улс шиг цагдааг орвонгоор нь солих хэрэгтэй Тэгэхгүй юм бол иймэрхүү юм байнга л гарч байдаг Хууль ярьж цагдаа нараас янз янзын юм дуулдаж л байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 10:30:50
    Irgen: Tsagdaa nar es zuitei baij irged soyltoi bolno. Manai tsagdaa nariin niitleg gargadag aranshin galzuu soliotoi daramtlagch nar shig baidag.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 07:51:38
    Zail 2 gulug mini: ******** ch soliotoi ch bai uuduus n zodoldson ch bai tsagdaa hvn zodoh yosgui, ******** zoduulchaad daraa n nyanbaatar ahdaa heleh yostoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 06:06:03
    Зочин: Бид чинь согтуу бай солиорчихсон ч бай бид чинь миний цагдаа намайг хамгаалана гэдэг биз дээ тэгсэн чинь барны эзэн гэгчтэй нийлчихсээ бид нөрыгаа ингэж зодоод байвал бид чинь яах билээ дээ та 2 минь хүн зодсон хариуцлагаа хүлээх хэрэгтэй наад муу барны эзэн чинь одоо та 2 ыг таних ч гүй л явж байгаа ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 02:19:47
    Zochin: Bi ene 2 tsagdaag umuuruhguie ghde huni neriig alban tushaalig ingej niited zarlaj bgan huni ner turd haldaj bga hereg bshu bas ene 2 tsagdaa iim baidald oruultaln uuriign hurgesen bolool iim baidald oruulsan bh ali alindal baisan bhda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 01:46:38
    Баяр: Хүний бие бол хэн ч халдаж болхгүй дархан эрхтэй цагдаа хүн зодхр хэдн жил авхн харй да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-07 23:43:45
    Зочин: Нэг оройн хийсэн ажил нь цагдаа нар орой бүр төрийн нэр бариж танхай байдаг биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-07 19:13:49
    нэргүй: Цааз байхгүй тул насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-07 19:13:41
    нэргүй: Цааз байхгүй тул насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-07 17:53:10
    Баяр: Болж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-07 10:34:52
    Нэр: АВИЛГА ӨГСӨНИЙГ НЬ САЙД НЬ ИЛЧИЛСЭНШДЭЭ ККК, ХҮН ЗОДСОН ДЭЭР НЬ АВИЛГА ӨГЧ ГЭМТ ХЭРГЭЭ НУУН ДАРАГДУУЛСАН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-06 10:21:28
    Зочин: Гэхдээ тэр согтуу хүн бас элдвээр цагдаа нарыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, тэвчээрийг нь алдуулсан байх л даа. Согтуу хүн ямар л өөдтэй харьцаа гаргаа аж. 100% цагдааг буруутгаж болохгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-05 14:57:44
    1: энэ ахмад чинь их новшийн амьтан байсан юм аа алдихаад үүдэн өргөдөл бичээд зогсож байсан чинь хүрч ирээд чи 1 оргодолтой адилхан байна гэж солиорч бөөн хэрүүл болсон хүн доромжлоод сурчихсан новш байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-05 14:16:47
    Achmyngan : Cogtuu hvniig zodoh ireh bga yum tsagdad
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-05 12:45:16
    Зочин: Сүүлийн үед цагдаагийн албан хаагч нар хэн нэгэн эрх бүхий хүмүүсийн ах дүү танил тал гуйлгын хүмүүс орж ажиллаж байгаа тул ямар ч харилцаа соёлгүй болсон их онгирооо би яасан ч яахав гэсэн хүмүүс ажиллаж байдаг тул жирийн энгийн иргэн нарыг айлгаж сүрдүүлэх, мөнгө авах наймаа хийж байвал найманы зүйлээс нь тохиролцох маягаар авах зэрэг дарамт үзүүлдэг өөдгүй муусайн новшнууд байдаг болсон байна лээ.гэхдээ энэ мэт ажилчдаас болж үнэнч шударга ажиллаж байгаа цагдаа нарын нэр төрийг бас унагаж болохгүй эээ_
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-05 12:34:24
    Bileg: Юм л бол хорино, яллана хэргээ хүлээ гээд хэрэг үйлдсэн эсэхийг ч тогтоогоогүй байж үргэлж дарамт шахалт үзүүлээд хүнтэй маш муухай харьцдаг цагдаа нар олон ш дээ. Энэ 2 харгис цагдаагаа хорьсон уу. Хохиролыг нь барагдуулсан уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188