АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Чулууны Чинбатыг өчигдөр ажлын өрөөнөөс нь баривчилжээ. Эргэлт.мн мэдээллийн сайт уг үйл явдлын мөрөөр дараах мэдээллийг бэлтгэв.
Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэдээлэл Авлигалтай тэмцэх газар иржээ. Мөн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөлжсөн гэх гомдол ч ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр “АТГ-т ирсэн дээрх мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Үүний цаана их хэмжээний авлигал авсан байж болзошгүй байгаа учир АТГ-аас Ч.Чулууныг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан гэнэ. Мөн баривцлах үеэрээ хуульд заасны дагуу ямар үндэслэлээр сэжиглэж, ямар хугацаагаар баривчилж буй болон өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг нь танилцуулсан” гэв.
Түүнийг Чулууны Чинбат гэдэг. Тэрбээр 1979 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн. Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. “Дорнод бүсийн эрчим хүчний ситем” ХК-наас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр сүүлийн дөрвөн жил өндөр албан тушаал хашиж буй. Төрийн албан хаагчийн цалинтай атлаа 950 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай түүний гэр бүлийн орлого 2017 онд 176 сая төгрөг байсан бол 2018 онд 196 сая төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга байхдаа 650 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай байсан тэрбээр ердөө ганцхан жилийн дотор 950 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай болсон байна. Үүнээс гадна Ч.Чинбат нь “Сэцэнтех”ХХК 13750 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд 2017-2018 онд 200 сая гаруй төгрөгийн зээлээ хааж, 191 сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Боловсрол:
-1987-1997 онд тус аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн.
-1998-2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуульд суралцаж “Дулааны цахилгаан станцын ашиглалт” мэргэжлээр төгссөн.
-2009-2010 онд “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуульд суралцаж Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
-2019 онд Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн.
Ажлын туршлага:



АЖИЛТАН НЬ ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛЖ, НАС БАРХАД Ч.ЧИНБАТ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН БЭ
Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлалтай “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд өнгөрсөн жил 35 настай цахилгаанчин залуу цахилгаанд цохиулж нас барж байжээ. Хэргийг эргэн сануулбал “Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 28-нд болсон тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 мВт-ын хүчдэлд цохиулан нас барсан байдаг. Тодруулбал, зургаан метр өндөр төмөр тулгууртай, 35 киловатын хүчин чадалтай трансформаторт засвар үйлчилгээ хийж байсан гурван цахилгаанчны нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулж нас баржээ. Тэрээр цахилгаанд цохиулахдаа трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан аж. Харин уг хэрэгтэй холбогдуулан байгууллагын удирдлага Ч.Чинбатад ямар нэгэн арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгээгүй юм.
Үргэлжлэл бий...
.jpg)
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: 950 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ “ТЭЦ-3”-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЧИНБАТ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВЧ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |