“Сурвалжлагч нар ч угийн зоригтой байдаг л даа. Ямар аймар газар вэ” гэж Монелын засмал замаар өгсөж, 497 дугаар усны худаг өнгөрөөд, зүүн тийш дарж, урагш эргэн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын гадна зогсохдоо таксины жолооч надад ийн хэлэв. Блокон хашаа, цэнхэрээр будсан төмөр сараалжин хаалга, манаачийн путик, хашааны гадна, замын хажууд хэвтэж байх хөгшин эрийг ажин “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад амьдардаг юм болов уу, үгүй болов уу хэмээн бодож явсан би энэ үгийг сонсоод айх шиг болсон юм. Зам зуур жолооч “Загдаа гэж залуу охидуудыг сүрдүүлж, хүчинддэг хүн байдаг юм биш үү. Чи зоригтой юм” гэсэн санаад орж, “Эхнэртэй нь л уулзах гэж байна шүү дээ, зүгээр” гэж өөрийгөө зоригжуулсаар машинаас буусан юм. Залуу хүү угтан ирж, хашааны хаалга онгойлгоод, “Наашаа яваарай” гээд түрүүлж ороход, хашаан дотор дэмий шахуу нааш цааш алхах эр, намайг сүрхий ажин зогсох эмэгтэйчүүдээс битүүхэн айж, байшингийн гадна шатаар гүйхээрээ гарлаа. Хоёр давхарт гарч, гурван хаалганы дунд тулсан би “Одоо хаашаа орох вэ” гэж асуув. Тэгтэл баруун талын хаалга онгойж “Наашаа ороорой” гэсээр Г.Загдаагийн охин З.Уранбайгаль хаалга онгойлгож, өгөв.
.jpg)
Г.Амарсайхан даваа гарагт нөхрөө эргэхээр 409 дүгээр хорих анги очоод иржээ. Түүнээс Г.Загдаа гуайн биеийг асуувал “Бие нь гайгүй байгаа. Жаахан турж эцсэн байна лээ. Эм тариа аваачиж өгөөд ирсэн” гэв.
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцон зургаан жил хоёр сарын хорих ял оноосон. Харин Г.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон юм. Улмаар Г.Амарсайхан 409 дүгээр ангид найман сар хоригдож, хэдэн хоногийн өмнө суллагджээ.
Харамсалтай нь тэднийг жил орчим хугацаанд эзгүй байх зуур хүмүүс нь тарж явсаар, 20 гаруй хүн үлджээ. Тэрбээр энэ талаар “Бид хоёрын хэргийг шүүхээр тасалж, хорих руу явах үеэр манайд 0-76 хүртэлх насны 130 хүн байсан. Тэдний олонх нь намайг гарч ирэхээс хоёр сарын өмнөөс гарч эхэлсэн юм байна лээ. Одоо энд 20-иод том хүн, таван хүүхэд л үлдсэн байна. Гэрээ орхиод, үр хүүхдүүдээ аваад гудамжид гарсан олон хүн бий. Тэдний бодитой жишээ бол Багшийн дээдийн тэнд дуулж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр мөн” гэлээ. Тэдгээр иргэн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагыг орхихдоо цэвэрлэлгүй үлдээсэн гэр орон, найман сарын хугацаанд эрчимтэй үйл ажиллагаа явуулаагүйгээс өнгө зүсээ алдсан байгууллагаа Г.Амарсайхан засаж, тордохоор завгүй байгаа гэнэ. “Засвар хийж дуусаад “Эргээд ирье” гэсэн хүмүүсийг буцааж авна. Одоо ч гэсэн буцаж ирье гээд ирж уулзаж, утсаар ярьж байгаа хүмүүс бий. Тэднийг би авахгүй гэж хатуурхахгүй” гэлээ. “Нөгөөтээгүүр тэд маань гудамжинд байхаар коронавирусийн халдвар авах эрсдэлтэй. Өөрөө өвчлөхөөс гадна бусдад тарааж магадгүй. Тиймээс тэднийг буцааж авч гэмээнэ халдваргүй гэдгийг нь баталгаажуулж, шинжилгээ оношилгоо хийнэ” гэсэн юм. Ийнхүү түүнтэй цаг орчим хэргийн тухай ярилцаад, гадагш гарлаа.
"Хоригдож байхдаа бидний ажлыг гардан хийж үзээгүй хүүхдүүддээ их санаа зовж байлаа. Өвлийн хүйтэнд түлээ түлш нь хүрч байгаа болов уу, үйлдвэрээ зогсоочихоогүй байгаа, энэ хэдийнхээ эм, эмчилгээг нь хийлгэж байгаа болов уу гээд олон зүйлд санаа чилээж байсан".
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хашаа ажин түжин. Магадгүй 130-уулаа байхдаа зогсоо зайгүй холхилдож, буйдхан хашаа дүүрдэг байсан болов уу. Харин одоо өөрийгөө удирдах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь гэртээ үлдэж, бусад нь нийслэл хотоор таржээ.

Шатаар бууж, байрны гадна зогсох эмэгтэйчүүдтэй мэнд мэдэж, гэрт нь оров. Тэдний нэг ихэд уриалгахнаар сандал дээр суухыг санал болгож, унтаж байсан эгчийгээ сэрээлээ. Түүнээс Г.Амарсайхан даргыг гарч ирэхээс өмнө ямар байсан бэ, санаа зовж байсан уу гэж асуувал их л хурдтайгаар олон үг урсгаснаас “Даргыг байхгүйд бие нь яаж байгаа бол гэж санаа зовдог байсан. Даргыгаа гарч ирсний дараа сэтгэл онгойгоод байж байна” гэлээ. Түүнийг Э.Уранчимэг гэдэг. Өнгөрсөн жил ар гэрийнхэн нь түүнийг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад авчирч өгсөн бөгөөд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамжгүй нэгэн аж. Халамжийн мөнгөө өөрөө аваад, хэрэгтэй юмаа захиад авчихдаг гэвүү хэмээн тодруулбал “Тийм. Амттай юм идмээр байвал бөөнөөрөө захьж авчруулаад идчихдэг” гэлээ. Хажуугаас тус байгууллагад амьдраад 14 жил болж буй н.Батцэцэг “Халамжийн мөнгөөр нь өөрт хэрэгтэй эм тариа, бүх юмыг нь авч өгдөг” гэв. Тэрбээр 2009 онд гэр оронгүй болоод “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад амьдрахаар иржээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн өрөөнөөс гарч нийгмийн ажилтан И.Идэржаргалынд орлоо. Тэднийх бусдаасаа том өрөөнд амьдарна. Учир нь, тэр эхнэр дөрвөн охины хамт амьдардаг тул складаа цөмлөж, өрөөгөө томсгожээ. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага амьдарч буй иргэддээ зориулж барьсан арван өрх амьдрах нийтийн байртай билээ. И.Идэржаргал хорихоос суллагдаад жил гаран болсныхоо дараа 2010 онд энд ирж, амьдрах болсон байна. Хорих ангид байхдаа зүүн гараа тайруулжээ. Түүнээс Г.Загдаад хүчиндүүлсэн гэх Н.Халиуны тухай асуувал “Тэр эмэгтэй өөрийгөө хүчиндсэн гэж мэдүүлсэн гурван хүний нэг нь би. Намайг доод талын складын хаалгыг онгойлгож, өөрийг нь чирж ороод, амыг нь дарж байгаад хүчиндсэн гэж мэдүүлсэн. Өрөөсөн гартай хүн яаж тэгж чадах билээ” гэв. Гэвч хүчингийн хэргийг анх шалгах үедээ тэргүүн Г.Загдаа болон хоёр нийгмийн ажилтнаас тэмбүүгийн шинжилгээ авснаас биш нийгмийн ажилтнуудыг шүүхэд дуудаагүй байна. Гагцхүү “Г.Загдааг шалган, байцааж улмаар нотлох баримт олдоогүй ч хохирогч нэрлэн заасан гэх үндэслэлээр хорих ял оноосон” гэж эхнэр нь ярьсан юм.
Ийнхүү Г.Загдаа Г.Амарсайхан нарыг хорих ангид байх үеэр байгууллагаа сахин үлдсэн 20-иод том хүний олонх нь өөрийгөө хянах чадваргүй, оюуны хомсдолтой хүмүүс аж. Тэд F71, F72 оношоор группын мөнгө авдаг гэнэ. Хэдэн цагт босох, хоолоо хэзээ идэх, тэр бүү хэл хэрхэн зөв алхахаа мэдэхгүй тэдгээр хүмүүст чиглэл зөвлөгөө өгч, тусалж дэмжих үүргийг нийгмийн ажилтан И.Идэржаргал хариуцаж байлаа. Энэ талаар нийгмийн ажилтныхаа нялх хүүхдийг авч байсан Г.Загдаагийн охин З.Уранбайгаль “Энд үлдсэн хүмүүс бүрэн эдгэрэх боломжгүй ч хөдөлгөөнөө сэргээн засах боломжтой. Тийм болохоор зөв алхаж гишгихийг нь зааж өгч байхгүй бол хөдөлгөөнгүй байх тусмаа бөгтийсөөр байгаад хэвтээд өгчихнө. Гарч явсан хүмүүс маань ажил төрөл хийнэ, амьдралаа авч явна гэж гарсан. Зарим нь ч архиа уухаар гарсан байх. Гэхдээ тэд нар ах, эгч хоёрыг гарч ирэхээр эргэж ирнэ гэж ярьж байгаа юм билээ” гэв.

“Зөв амьдрах ухаан” байгууллагад хорихоос суллагдаж ирсэн, гэр оронгүй болчихоод ирсэн, ар гэрийнхэн нь авчирч өгсөн, талбайн хажуугийн хуучнаар Хэвлэлийн үйлдвэрийн балгасанд амьдарч байсан орон гэргүй иргэд гээд тал талаас ирсэн иргэд амьдарч байна. Тэд өнөөдрийн 20-иос ч олуулаа. Г.Амарсайхан даргаас Хоригдож байх хугацаандаа энэ хэддээ санаа зовж байсан эсэхийг асуувал “Санаа зовж байсан. Гэхдээ бидний ажлыг гардан хийж үзээгүй хүүхдүүддээ их санаа зовж байлаа. Өвлийн хүйтэнд түлээ түлш нь хүрч байгаа болов уу, үйлдвэрээ зогсоочихоогүй байгаа, энэ хэдийнхээ эм, эмчилгээг нь хийлгэж байгаа болов уу гээд олон зүйлд санаа чилээж байсан. Тэр хугацаанд яг ажиллаж байсан хүмүүсийнхээ цалинг хүүхдүүддээ хэлээд тавиулдаг байлаа. Хүний амьдрал учраас олонх нь дулаан орсноос хойш гараад явчихаж. Энд сурсан ажлаа хийж амьдралаа авч явах байх. Олсныгоо амьдралдаа зарцуулах ч архинд илүү үрж магадгүй. Түүнээс биш таарч тохирохгүй болоод яваагүй. Харин ч “Үйлдвэрээ илүү сайн авч яваад, ах эгч хоёрыгоо гарч иртэл эвтэй, найртай байж байя” гэж ярилцаж байсан юм билээ” хэмээв.
Ийнхүү доторх байдалтай танилцаж, өөрийгөө бүрэн удирдаж илэрхийлж чаддаг, чаддаггүй тэдгээр хүмүүстэй уулзаж, ярилцаж, айдас, төсөөлөл хоёроо орхиод гарч ирэв. Тэд хэдийгээр юу хийхээ мэдэхгүй ч, зарим асуултыг бүрэн ойлгож хариулж чадахгүй байсан ч, заримдаа буруу санаж худал хариулт өгсөн ч өөрийн нэрээ, даргадаа санаа зовсоноо, баярлаж явдагаа, хэний ээж гэдгээ мэддэг нь бахархалтай. Э.Уранчимэг хамт амьдардаг түүнтэй адил оюуны хомсдолтой гэгдэх тэдгээр хүмүүсийг өөрийн нэгэн гэр бүлээ мөн гэж хэлсэн нь худал биш үнэн ч юм шиг. Магадгүй н.Батцэцэгийн хэлснээр өөр өөр газраас ирсэн хоорондоо хамааралгүй хүмүүс ч гэлээ өөр өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ нэгэн гэр бүл болсон нь үнэн биз ээ.
Хашааны гадна, замын хажууд хэвтэж байсан эрэгтэй шарилж хайчилж, гудамжаа цэвэрлэж байлаа. Тэрбээр хорихоос суллагдаад энд ирсэн 51 настай эр аж.
“Зөв амьдрах ухаан”-аас гэр бүлээ олсон, зөв амьдрахаар ирсэн тэд Г.Загдааг явснаас хойш тал тал тийш задарч, цөөхүүлээ үлджээ. Гэхдээ “Багшийн дээд”-ийн явган хүний нүхэн гарцан дотор дуулж буй Л.Пүрэвсүрэнгээс эхлээд Г.Загдааг хорихоос гарч ирэхээр эргэж очих гэнэ.
Б.БАДАМЗУЛ
| Г.ЗАГДААГИЙН эхнэр Г.АМАРСАЙХАН: Хоригдож байхдаа бидний ажлыг гардаж хийж үзээгүй хүүхдүүддээ санаа зовж байлаа |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |