Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржийг өнгөрсөн зургадугаар сарын 15-нд баривчилж, цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, А.Даваадоржийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр баривчилсан талаар эх сурвалж мэдээлж байв.
Тэгвэл Д.Даваадоржийг 10 хоног цагдан хорьж, зургадугаар сарын 25-нд суллажээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Таныг бусдаас хахууль авсан үндэслэлээр саатуулсан. Та үнэхээр хахууль авсан нь үнэн юм уу?
-Намайг 10 хоног саатуулж, байцаалт авсан нь үнэн. Одоогийн байдлаар би ажлаасаа түр чөлөөлөгдөөд шалгуулж байгаа. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий 14 хүний гарын үсэгтэй гомдол мэдээллийн дагуу намайг шалгаж байна. Би албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль аваагүй. Намайг 2017 оноос хойш гурав, дөрвөн удаа шалгаж байгаа. Өнгөрсөн онд өгсөн өргөдөл гомдлууд нь шүүх дээр очоод хэрэгсэхгүй болсон.
-Бусдаас хахууль аваагүй байхад тань яагаад тийм гомдол гаргасан юм бэ?
-Манай ажилтнууд миний эсрэг 12 үндэслэлээр гомдол гаргасан байна лээ. Тухайлбал, өрөөндөө тамхи татсан, албан байгууллагын дулаан гараашт хувийн автомашинаа байршуулсан зэрэг гомдол гаргасан байгаа юм. Хамгийн сүүлд бусдаас 2.5 сая төгрөг хясан боогдуулах зарчмаар авсан хэмээн гомдол гаргаж, эл хэрэгт Эрүүгийн хэргийн үүсгэн шалгаж байна.
-Та үнэхээр хүнээс 2.5 сая хясан боогдуулж авсан юм уу?
-Манай байгууллага гурван давхар шинэ барилгатай болсон юм. Барилгын нээлтэд баруун таван аймгийн 100 гаруй хүн урьж, оролцуулсан. Тэр хүмүүст зориулж, зургаан сая гаруй төгрөгийн хоол авч өгснөөс болж өр үүссэн байсан. Хоолны өрийг байгууллагаас төлөх боломжгүй, төсөв байхгүй учир би байгууллагынхаа ажилтнаас 2.5 сая төгрөг зээлж, талыг нь төлөөд байлаа. Гэтэл тэр хүнээс манай ажилтнууд хүчээр тайлбар авч, яриаг нь утсан дээрээ бичиж авсан байна лээ. Үүнийгээ нотлох баримт гээд үзүүлж, шалгуулж байгаа.
Гомдол гаргасан хүмүүс намайг энэ байгууллагаас бүр мөсөн явуулах л ганц зорилготой. Би уул ухаж, бусдаас хахууль авч ажлаа хийдэг хүн биш. Үүнийг хууль хяналтын байгууллага удаа дараа шалгаж байгаа. Хүмүүс сайн ажиллаад шагнал авдаг юм билээ. Харин би сайн ажиллаад “ялтан” болсон хүн гэж өөрийгөө бодож байгаа. Төрийн ажлыг сэтгэл гаргаж хийснээрээ буруудлаа. Чулуун байшин, модон жорлонтой байгууллагыг шинэ оффистой болгоогүй байсан бол нээлт гэж хийхгүй байж дээ гэж бодож сууна. Хэрэв тэгсэн бол би байгууллагынхаа ажилтнаас 2.5 сая төгрөг зээлж, хүмүүсийн хоолны өрийг дарахгүй байлаа шүү дээ. Хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байгаа.
| А.ДАВААДОРЖ: Байгууллагынхаа шинэ барилгын нээлтэд ирсэн зочдодоо хоол авч өгсөн мөнгөө хүнээс зээлж төлтөл хахууль авсан гэж гомдол гаргасан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |