Тэгвэл энэ удаагийн дугаартаа АТГ-аас цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй Цагдаагийн хошууч Х.Уранбаярын талаар онцолж байна. Учир нь, түүнийг АТГ болон хууль, хяналтын байгууллагаас “Их хэмжээний авлига авсан, авлигын мөнгөөр тээврийн хэрэгсэл авч түүнийгээ нуун дарагдуулсан, хилийн онц чухал объектын хяналтын камерийг санаатайгаар салгасан, автомашины пүүг унтраасан, “Засгийн газрын” гэсэн тодотголтой ачааны машинд бусдын барааг тээвэрлэсэн” зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.

Тухайлбал, эх сурвалжийн мэдээлснээр “Манай Замын цагдаагийн дарга Х.Уранбаяр, АТҮТ-ийн А.Хатансайхан хоёр урдаас орж ирж байгаа тал ачаатай автомашиныг гаалийн хашаанд оруулдаг. Ингээд бүх камераа унтрааж байгаад тус машиныг дүүрэн болтол ачаа ачдаг юм билээ. Тэр машин нь “Эрүүл мэндийн яам” гэсэн нэрэн дор явдаг болохоор ачаагаа дүүргэв үү, үгүй юү Улаанбаатар хот руу хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны нэг машин ачааг үгсэн хуйвалдаж хоёр машинд хувааж хийгээд үлдсэн зайнд нь өөр хүмүүсийн ачааг оруулдаг. Тэндээсээ л авлига авдаг юм шиг байгаа юм” гэв.
Мөн Хятадаас даац хэтрүүлсэн машин орж ирэхэд “Пүүлэх” буюу жинлэх үед нь тэр хоёр, мэргэжлийн хяналтын байцаагч нартай ярилцаж ачааг хэд дахин багасгаж, хэвийн хэмжээнээс бага гэсэн бичиг хийж өгдөг байсан гэнэ. Энэ нь гүйцэтгэх ажиллагааны үеэр илчлэгдэж “Хяналтын камер яагаад ойр ойрхон удаан хугацаагаар унтрах болсон, автомашин жинлэх төхөөрөмж яагаад сааталд орсон” зэрэг нь шалгагдаж байгаа аж. Харин зарим эх сурвалж Х.Уранбаярыг “УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хүргэн болохоор Замын-Үүдэд түүнээс том хүн гэж бараг байхгүй” хэмээж байв. Тодруулбал, энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил манай тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий. Замын-Үүдийнхэн бүгд мэднэ дээ 2017 онд зүтгүүлсээр байгаад өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг манай суманд Хяналт прокуророор тавьсан. Бас Г.Мөнхзул гэдэг дүү нь манай сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Х.Уранбаяр сүүлийн жилүүдэд үндэслэлгүй хөлжсөн. Жижиг тэрэг ундаг байсан хүн жил гаруйн өмнөөс “Lexus 470” унадаг болсон. Зан харилцаа гэж авах юм байхгүй, дээрэлхүү. Ард нь УИХ-ын гишүүн эгч нь байдаг болохоор дээрэлхүү, хэнхэг байдаг гэж Замын-Үүдийнхэн ярьдаг" гэв.
Ард нь УИХ-ын гишүүн эгч нь байдаг болохоор тийм хэнхэг байдаг гэж Замын-Үүдийнхэн бүгд л ярьдаг

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар бүгд хувьдаа үнэтэй, том машинтай. Тэдний машин хамгийн түрүүнд, хаалт саадгүй гардаг болохоор өндөр үнээр ачаа зөөнө. Дээрээс нь авлига авцгаана. "Замын цагдаагийн Х.Уранбаяр" гэхэд л Өмнөговь аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр том автомашинтай. Хилийн цэргийн том цолтой офицерууд ч бүгд ачааны машинтай” гэсэн юм. Үнэхээр Дорноговь болон Өмнөговь аймагт 2-4 ачааны автомашин явуулдаг бол тэдгээр нь мөн адил Х.Уранбаярын нэр дээр бүртгэлгүй гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.
.jpg)
.jpg)
Өөрөөр хэлбэл, түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт ачааны автомашин ч тэр, “Lexus 470” ч тэр байхгүй. Тэр бүү хэл, “0007 ДГО” улсын дугаар нь тухайн автомашиных биш ажээ. Тодруулбал, тус улсын дугаараар www.smartcar.mn вэб сайтаас мэдээллийг хайж үзэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын "Ssangyong" үйлдвэрт 2002 онд үйлдвэрлэсэн "Истана" маркийн автомашины танилцуулга гарч ирнэ. 2010 онд Монголд оруулж ирсэн мөнгөлөг өнгийн "Истана" маркийн авто машины улсын дугаараар Замын цагдаагийн тасгийн дарга Х.Уранбаяр өөрийн тансаг унаагаа чимсэн нь энэ аж. Угтаа бол тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн солих, өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ашиглах эрх хэнд ч байхгүй. Харин Автотээврийн газар танилтай, Замын цагдаагийн албан хаагчид хууль дүрэм үйлчилдэггүйн тод жишээ энэ юм.
36-д Зам тээврийн осол, хэрэгт өртөж их хэмжээний эвдрэл гарсан, эсвэл осол хэргийн газраас тээврийн хэрэгслээ орхиж зугтаасан, түүнчлэн өөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг ашигласан бол тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг Замын цагдаагийн албаны байцаагч түр хурааж болно.
.jpg)
37-д Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг энэ журмын 36-д заасан үндэслэлээр хураан авсан байцаагч аймаг, дүүргийн замын цагдаагийн албаны бүртгэгчээр дамжуулан Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст 24 цагийн дотор мэдэгдэж тэмдэглүүлнэ" хэмээн заажээ.
Мөн Цагдаагийн хошууч Х.Уранбаяр нь замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлж, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой атал хоёр ч удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулж байжээ. Тухайлбал, түүний торгууль төлсөн түүхээс харахад өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 50 мянган төгрөгөөр торгуулсан байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрвөн замын уулзвар орчим дүрэм зөрчиж, 20 мянган төгрөгөөр торгуулсан байна..jpg)
| ЗАМЫН-ҮҮД ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Х.УРАНБАЯР ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛЖ, АВЛИГЫН МӨНГӨӨРӨӨ АВТОМАШИН АВСАН УУ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |