• Өнөөдөр 2024-04-24

Хараа голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021-07-12,   673

      Усны ослын дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга С. Пүрэвсамдан мэдээллээ.
 
Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас байнга мэдээлж буй ч иргэдийн болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангахгүй байх явдал гарсаар байна.
 
Тухайлбал, өчигдөр Хараа голын Алтанхундагын тохой гэх газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ гурван автомашинтай, 17 иргэн амарч байх үед 21 настай нэг иргэн  усанд осолдсон байна.
 
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэлсэгч Э.Лхагва-Очироор ахлуулсан эрэн хайх аврах бүлгийн долоон алба хаагч ажиллаж байна. Тэд Хараа голын Алтанхундагын тохой гэдэг газраас баруун хойд зүгт Гурван Мод гэдэг газар хүртэл найман км гурван удаа завиар болон машинтай самналт хийж, таван км газарт 2.50 метрийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.
 
Өнөөдөр 06:00 цагт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Мөн аймгийн ОБГ-ын таван албан хаагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд ажиллаж байгаа юм байна. Иймд иргэд, олон нийт аялж, зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Хараа голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188