Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өчигдөр 18:00 цагийн орчимд “УАЗ Фургон” маркийн авто машин онхолдож, зорчиж явсан таван сартай нярай эндсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус ослын талаар нутгийн иргэнээс тодруулахад “Сумын төвөөс хойш долоон километр орчимд энэ осол гарсан. Машинд хэдэн хүн явж байсныг сайн мэдэхгүй байна. Жолооч Г-ийн хамаатан Б-гийн таван сартай охин нас барсан байна лээ” гэв.
Жолооч Г-ийн хамаатан Б-гийн таван сартай охин нас барсан байна лээ
Эх сурвалжийн мэдээлснээр Хатанбулаг, Сайншанд сумын хооронд зорчигч тээвэрлэдэг шуудангийн жолооч Г нь сар гаруйн өмнө мөн автомашинтайгаа осолдож байжээ.
Энэ талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Дэд хурандаа У.Намхайбудаас тодруулахад “Ослын талаар дуудлага мэдээлэл өчигдөр 18:00 цагт ирсэн. Дорноговь аймгаас 270 километрт орших Хатанбулаг суманд тус зам тээврийн осол гарсан. Урьдчилсан байдлаар "Тээврийн хэрэгсэл замын ховилд орсноор осолдсон байж болзошгүй" гэдэг дүгнэлт гарсан. Осолд өртсөн жолооч өнөөдөр өглөө нас барсан гэдэг нь үнэн. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэл замын хувилд орсноор осолдсон байж болзошгүй дүгнэлт гарсан.
| Зам тээврийн ослоор таван сартай нярайн амийг хохироосон жолооч АМИА ХОРЛОСОН байж болзошгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |