Ховд аймгийн Алтай сумын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах явцдаа тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч алдаа гаргаж, тавт вакцин андуурч хийсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тавт вакцин хийлгэсэн зургаан хүний тав нь хүүхэд, нэг нь 43 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан аж. Тэднийг сумын эмнэлгээс “Яаралтай вакцин хийлгэ” гэж дуудсан учир өнгөрсөн сарын 28-ны өглөөнөөс эхлэн ээлжээр вакцин аа хийлгэжээ. Бодонч, Алтангадас багаас ирж вакцинд хамрагдсан хүүхдүүд тэр өдөртөө гар нь хөхөрч хөндүүрлэх, даагдахгүй болох, тамирдаж ядрах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Бид эдгээр хүүхдүүд хэн болох, одоо биеийн байдал нь ямар байгаа талаар ар гэртэй нь холбогдож мэдээлэл авлаа.
VI-XI АНГИЙН ТАВАН ХҮҮХЭД КОВИДЫН ВАКЦИНТАЙ АНДУУРЧ ТАВТ ВАКЦИН ТАРИУЛЖЭЭ
Нэрээ нууцлахыг хүссэн иргэн Л.Т “Төгсөх ангийн зургаан хүүхэд гэсэн мэдээлэл худлаа. Тэр зургаан хүний нэг нь 43 настай, хөгжлийн бэрхшээлтэй Д.Д гэдэг хүн бий. Манай ахын хүү, охин хоёр хохирогч болсон. Бид сургуулийн захиргаанд өргөдөл, гомдол гаргасан байгаа. Хэрвээ хүүхдүүдийн бие ямар нэгэн хувирал өгч, биеийн байдал хүндэрвэл андуурал гаргасан эмч, эмнэлгийн байгууллагаас бид хариуцлага нэхэх болно. Вакциныхаа дараа өвдөөд байна гээд байхаар нь “За юун сүртэй юм, өвдөж л байдаг юм” гээд тоогоогүй юм билээ. Тэгээд сумын төв дээр вакцин андуурч хийсэн гэж сонсоод “Та хоёр өөр вакцин хийлгэсэн юм бишүү” гэж гайхаад эмчтэй нь холбогдсон байна. Ингээд үнэн болохыг мэдээд ах эгч хоёр сум руу ирсэн байгаа юм. Өдөр нь тавт вакцин тарьчихаад шөнө орой нь дуудаад ковидын вакцин хийдэг их сонин юм. Орой дүү нараа авч очоод тариа хийлгэх гэж мөн л олон цаг хүлээлгэсэн.
Өөрөөр хэлбэл, тариа хийсэн эмч, сувилагч нь ирэхгүй удсаар 01:00 цагт ирж улмаар шөнийн 03:00 цагт бид харьцгаасан.
Өөрөөр хэлбэл, тариа хийсэн эмч, сувилагч нь ирэхгүй удсаар 01:00 цагт ирж улмаар шөнийн 03:00 цагт бид харьцгаасан. Тухайн өдрөө дүү нар маань халуурсан болохоор айж байлаа. Вакцинаа хийлгэчихээд хөдөө гэр рүүгээ явчихсан байгаа. Эмч нь өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад “Ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохоор битгий хэл ам хийгээрэй, болж өгвөл нууцлаарай” гэж гуйсан. Хүн нэг алдаа л биз, тэр дундаа залуу хүн дахиж ийм алдаа битгий гаргаасай гэсэндээ бид чимээгүй л байна” гэв. Түүний хэлж буйгаар Алтангадас багийн харьяат VI ангийн сурагч А.А
Алтангадас багийн харьяат VIII ангийн сурагч Б.Э
Алтангадаг багийн харьяат IX ангийн сурагч Б.Г
Бодонч багийн харьяат X ангийн сурагч Б.М
Бодон ч багийн харьяат аймгийн төвд ХI ангид сурдаг Б.Х зэрэг хүүхдүүдэд тавт вакциныг андууран хийжээ.

Ю.Б: ЯНЗ БҮРИЙН АРХАГ, ХУУЧ ӨВЧТЭЙ БОЛОХ ВИЙ ГЭХЭЭС АЙЖ БАЙНА
Угтаа бол л тавт вакцин нь нярайд хийдэг аж. Вакцинаа андуурснаа мэдээд, дахин “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийсэн талаар тус сумын эмч Б.Наранчимэг “Зургадугаар сарын 28-ны өглөө 11:45 цагт эхэлж, "Ковид-19"-ийн вакцинтай андуураад тавт вакцин хийсэн. Хөдөөнөөс гурван хүн эхлээд орж ирж хийлгэсэн. Дараа нь гурван хүүхэд ирээд нийт зургаан хүүхдэд тавт вакциныг хийсэн байна лээ. Ингээд бид вакцин андуурч хийснээ мэдээд дахин цар тахлын эсрэг вакцин хийсэн. Одоогоор вакцин хийлгэсэн хүүхдүүдийн биед ямар нэг сөрөг зүйл илрээгүй. Эцэг, эхчүүдтэй нь би биечлэн уулзсан. Мөн хүүхдийн биеийн байдлыг хянасан. Тавт вакциныг маш бага тунгаар тарьсан. Нэг хүүхдэд хийх ёстой тунг зургаан хүүхдэд хувааж 0.3 мл тунгаар хийсэн. Би хүмүүсийн биеийн байдлыг нь үзээд манай сувилагч тарьсан” гэх тайлбар өгөөд буй. Мөн “Тавт вакциныг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн зургаан хүүхдэд тарьсан” гэдэг мэддээллийг өгөөд байгаа юм.
| Л.Т: ВАКЦИН АНДУУРЧ ХИЙСЭН ЭМЧ НЬ “ХЭЛ АМ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ, БОЛЖ ӨГВӨЛ НУУЦЛААРАЙ” ГЭЖ ГУЙСАН |
|
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |