Өнөөдөр долдугаар сарын 1. Өдийгөөс 13 жилийн өмнө төр нь иргэнийхээ өмнөөс гал нээж, таван залуугийн аминд хүрсэн хар түүхтэй өдөр өнөөдөр тохиож байна. Сонгуулийн будлианаас үүдэлтэй иргэдийн эсэргүүцлийн жагсаал эцэстээ үймээн самуун болж, таван халуун амь тасарсан юм. Энэ аймшигт хар өдөр 27-хон настай хүүгээ алдсан ээж Д.Тунгалагтай ярилцлаа.
-Таны бие тавлаг уу. Хүү тань бурхны оронд залраад 13 жил болжээ. Тухайн өдөр юу болсон талаар та манай уншигчдад нэхэн сануулж өгөөч?
-Бие давгүй дээ. Хүүгээсээ хойш янз бүрийн л юм үзэж явна. Элэгний өвчтэй болж, жилдээ ганц, хоёр удаа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэдэг боллоо. Хүү минь тэр өдөр Сүхбаатарын талбайн орчимд гэртээ харихаар явж байгаад суманд өртөж, амиа алдсан. Тухайн өдөр талийгаачийн хадмынхан Дорнод аймгаас хонь явуулсан байсан. Тэрийгээ найзтайгаа явж, авчраад манай хашаанд авчирч, уясан юм. Уг нь хонио янзлах гэж ирсэн юм билээ л дээ. Би “Хар шөнө амьтны амь таслаад яах вэ, миний хүү. Маргааш өглөө бол” гэж хэлээд хүүгээ явуулсан. Гэрээс гарахдаа “Ээж ээ, энэ улс оронд чинь айхтар зүйл болж байна шүү. Та дүүг битгий гэрээс гаргаарай. Би гэртээ харилаа” гэж хэлээд л гарсан. Тэгээд л хариагүй, маргааш нь цогцсыг нь хүлээж авсан. Одоо ч тухайн үеийн хэргийг мартаж, санадаг болоод байна даа.
-Хүү тань үймээнд оролцсон юм уу. Цагдаа нар яагаад буудсан юм бол?
-Үймээнд оролцоогүй. Бусад шиг өдөржин чулуу шидэж, Төв талбайд өнжөөгүй юм. Гэртээ харих замдаа л залуу хүн учраас Төв талбайгаас орсон юм шиг байна лээ. Эсвэл ороогүй ч байж магад. Тэр хавьд явж байгаад цагдаа нарт хөөгдөж байсан залуусын хоморгод өртсөн байх. Гадаад хэргийн яамны урд замд явж байхад гүрээний судас руу нь буудсан байгаа юм. Тэгээд хүү маань цусаа урсгаад зугтаж байхад цагдаа нар араас нь гүйцэж очоод зодсон гэсэн. Түүнийг нь харсан залуус бичлэг хийсэн байсан. Цагдаа нар миний хүүг долдугаар сарын 1-ний хохирогч Ц.Энхбаярын хүүтэй андуурсан юм шиг байна лээ. Уг нь миний хүү цагаан хувцастай явж байхад улаан хувцастай байна гээд буудчихсан гэсэн. Буудсан хүнийг нь ч тэгээд олсон л доо.
-Талийгаач цагдаагийн алба хаагч байсан юм билээ. Тухайн үед орон нутагт ажилладаг байсан юм уу?
-Дорнод аймгийн Дотоодын хэв журмын цагдаагаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байсан. Намайг Улаанбаатар хот руу явсан хойгуур удалгүй араас хүрээд ирсэн. Хотод ажил хөөцөлдөж байсан юм. Сүүлд уулзахдаа “Ажиллах газар олсон. Та битгий санаа зовоорой. Удахгүй ажилдаа орно” гэж хэлж байсан. Хүү минь мөрдөст нэгт нөхдийнхөө гарт амиа алдана гэж төсөөлөө ч үгүй байх. Хэлэх ч үг олдоггүй юм. Алба, ажлаа хүндэтгэж, үнэнч, шударгаар ажилладаг байлаа, миний хүү. Одоо ч гэсэн цагдаагийн хувцастай хүн харахаар өөрийн эрхгүй хүү минь бодогдоод байна.
Гадаад хэргийн яамны урд замд явж байхад гүрээний судас руу нь буудсан байгаа юм. Тэгээд хүү маань цусаа урсгаад зугтаж байхад цагдаа нар араас нь гүйцэж очоод зодсон гэсэн.
-Талийгаачийн хүү одоо хаана байдаг вэ?
-Тэр үед хүү нь хоёр ой гарантай байсан. Одоо 15 настай ханагар сайхан залуу болсон байх даа. Хүүгээ өнгөрснөөс хойш ач хүүтэйгээ уулзаагүй. Бэр маань хүүгээ аваад яваад өгсөн. Тэрнээс хойш холбоо тасарсан даа. Би гэж хүн нэг хүүгээ шороонд булуулчихсан, үлдсэн үр хүүхдээс нь холбоо тасарчихсан “амьтан” л байна. Ядаж нүд анихаасаа өмнө ач хүүтэйгээ уулзах сан гэж бодох юм. Хүүгээсээ хойш хүүтэй нь уулзаагүй болохоор хэзээ нэгэн өдөр уулзах байх гэж горьдоод үхэж чадахгүй юм. Тухайн үед бэр минь Баруун дөрвөн замд хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байсан юм. Хүү минь эхнэртээ хоол унд дөхүүлж өгчихөөд цаашаа явсан байна лээ.Талийгаач миний гурван хүүгийн дундах нь. Би гурван хүү, таван охинтой. Нэг хүүгээ төрд алдчихна гэж яахан санах билээ.
-Танд хүүг тань нас барсан гэдгийг хэзээ хэлсэн юм бэ?
-13 жил болоход Монголын төр та нараас албан ёсоор уучлалт гуйгаагүй гэдэг. Хөшөө барих алга дарам газар ч өгөөгүй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монголын төрд голдоо ортол гомдож байна. 13 жил болоход хэн нэгнийг уучлалт гуйгаад “Таны хүү биднээс болж амиа алдчихлаа, эгч ээ” гээд хүрээд ирэх болов уу гэж өдөр болгон харуулдсан. Энэ хугацаанд хүүгээ хүлээгээгүй өдөр гэж байхгүй. Толгойтын автобусандаа өнөөдөр биш ч маргааш суугаад ирнэ гэж итгэсэн, даанч миний хүү ирээгүй. Одоо ч хүүгээ ирэхгүй нь гэдэгтээ эвлэрч сууна. Зүүдэндээ хүртэл хүүтэйгээ уулзаж, “Өнөөдөр оройтож очно шүү” гэж хэлж байгаа нь чихэнд сонсогдоод байдаг юм. Хэрэв өнөөдөр амьд байсан бол цагдаагийн албаа нэр төртэй хаагаад л үеийн нөхөдтэйгөө алхаж явах байсан даа. Миний хүү чинь дайчин, ямар ч ажлыг төвөггүй хийдэг эрэмгий хүү байсан юм шүү. Өвөө, аав нь цагдаагийн байгууллагад алба хааж байсан болохоор өөрөө дурлаж цагдаа болсон.
Өвөө, аав нь цагдаагийн байгууллагад алба хааж байсан болохоор өөрөө дурлаж цагдаа болсон
-Та одоо хаана амьдарч байгаа вэ. Хуучин Толгойтын гэртээ амьдрахгүй байгаа бололтой?
-Хөгшин настай би гэр хороололд ганцаараа байна гэдэг бүтэхгүй юм. Хүүгээ өнгөрснөөс хойш айл айлаар л явж байна. Миний хүү чинь ээж амьтай, миний төлөө хүн байлаа шүү дээ. Одоохондоо бага охиныдоо амьдарч байгаа. Хүү минь нас бараад удаагүй байхад бага охины минь нөхөр БНСУ-д ажиллаж байгаад гэнэт нас барчихсан. Тэгээд хоёр нялх хүүхдийг нь би өсгөөд, хамт амьдарч байгаа. Үр хүүхдийн ард орно гэдэг чинь яасан ч их нүгэл юм дээ...
-Жагсаал, цуглаан болохоор айдаг уу. Эх хүний хувьд дахиж эрдэнэт хүний амь бүү эрсдээсэй гэж бодож суудаг байх.
-Айлгүй яах вэ. Бүр чичирдэг. Зурагт нээхээр хэн нэгнийг эсэргүүцэх жагсаал, цуглаан болж байна гэхээр л зүрх салагнаад явчихдаг юм. Манай нэг охин “Дүнжингарав” худалдааны төвд ажилладаг. Тэрийгээ л байнга “Төв замаас хол яв. Жагсаал, цуглаан болж байгаа газарт бүү оч” гэдэг. Хүүхдийнхээ ард үлдэх шиг аймшигтай зүйл алга даа. Ядаж намайг буудчихсан бол миний хүү ээж, аавынхаа үргэлжлэл болоод үлдэх байсан.
| ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Д.ТУНГАЛАГ: Гүрээний судсаа буудуулсан хүү минь цусаа гоожуулаад зугтаж явахад нь цагдаа нар араас нь хөөж, нэмж зодсон байсан |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |