Ховд аймгийн Алтай сумын Нэгдсэн эмнэлэг "Ковид-19" цар тахлын эсрэг вакцин хийхдээ алдаа гаргаж, өөр вакцин андуурч хийжээ. Тодруулбал, энэ сарын 28-нд ерөнхий боловсролын 11,12 дугаар ангийн зургаан хүүхдэд "Ковид-19"-ийн эсрэг вакцин хэмээн тавт вакцин тарьсан байна.
Энэ талаар бид тус эмнэлгийн эмч Б.Наранчимэгтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр "Зургадугаар сарын 28-ны өглөө 11:45 цагт эхэлж, "Ковид-19"-ийн вакцинтай андуураад тавт вакцин хийсэн. Хөдөөнөөс гурван хүн эхлээд орж ирж хийлгэсэн. Дараа нь гурван хүүхэд ирээд нийт зургаан хүүхдэд тавт вакциныг хийсэн байна лээ. Ингээд бид вакцин андуурч хийснээ мэдээд дахин цар тахлын эсрэг вакцин хийсэн. Одоогоор вакцин хийлгэсэн хүүхдүүдийн биед ямар нэг сөрөг зүйл илрээгүй. Эцэг, эхчүүдтэй нь би биечлэн уулзсан. Мөн хүүхдийн биеийн байдлыг хянасан. Тавт вакциныг маш бага тунгаар тарьсан. Нэг хүүхдэд хийх ёстой тунг зургаан хүүхдэд хувааж 0,3 мл тунгаар хийсэн. Тавт вакцин нь хөл ханиад, сахуу, татан зэрэг өвчний эсрэг хийдэг вакцин байгаа" гэв.
| Б.НАРАНЧИМЭГ: Зургаан хүүхдэд "Ковид-19"-ийн эсрэг вакцинтай андуурч, тавт вакцин хийсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |