Монголын хуулийг хууль чинээ тоодоггүй, “худалдаж авсан” хууль хяналтынхандаа ажлыг нь заагаад сууж байдаг “Мон Ураниум Ресурс” ХХК-ийн Эрдэнэцагаан суманд эзэн суух гэсэн хүсэл биеллээ олоход улам ойртсоор байна. Тэд зөвшөөрөлгүй барилга барьж, ажилчдынхаа байрыг бэлдсэн. Мөн лицензгүй талбайд хайгуулын ажил явуулсан. Сумын Засаг дарга асан Ө.Батсайханаар хууль бус тодорхойлолт хийлгэснээс эхлээд эрх мэдэлтэй хэн бүхнийг өөрийнхөө талд ажиллуулсан.
“Танайх ямар үхэх малтай биш” хэмээн малчдыг дээрэлхэж суудаг тус компанийн хууль бус үйл ажиллагааг бид баримт, тайлбартай хоёр цуврал нийтлэлээр олон нийтэд ил болгосон. Хэн нэгний нэр төрд халдаж, худал гүтгээгүй хөдөлшгүй баримт, нотолгоо дээр үндэслэсэн тус нийтлэлүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Тухайлбал, “ХУЛСТАЙ, ЭРЭЭН, ТОХОЙ, ХОНГОР, ЦАГААН ЭРГИЙН ГОЛЫН ЭХИЙГ ШИРГЭЭСЭН “МОНГОЛ УРАНИУМ РЕСУРС” ХХК УРАН ОЛБОРЛОЖ БАЙГАА ЮУ” нийтлэл олон нийтэд хүрснээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг гаргаж, тус компани руу хяналт, шалгалт хийхээр явуулсан аж.

Гэвч тэдний дүгнэлт хэрхэн гарч, хэний талд үйлчлэх вэ гэдэг нь тодорхойгүй бөгөөд эргэлзээтэй. “Дээрээс л ийм зааварчилгаа өгсөн. Бидэнд мэдэх юм байхгүй” гэхээс өөрийг хэлэлгүй булзайруулдаг төрийн албаныхан, хууль хяналтынхан ард иргэдээсээ алсарч, хууль бус уурхайн атганд орох болсон учир эргэлзэхгүй гээд ч яалтай. Хэнийг ч урвуулж чаддаг их мөнгөндөө дулдуйдсан “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан харин нүд балай, чих дүлий суугаа аж. Тэр бүү хэл Эрчим хүчний бага оврын станц барьчхаад, эрдэнэцагаанчуудын цахилгааныг “хулгайлж” буй гэнэ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хэзээнээсээ цахилгааны хүч муу, хэрэглээ ихтэй байсан гэнэ. Энэ талаар тус сумын иргэн Б.Х “Манай сумын цахилгаан анхнаасаа л айхтар чадалтай байгаагүй дээ. Үүнийг бүгд л мэднэ. Хоол цай хийнэ гэдэг ч амаргүй ажил шүү. Цахилгаан халаагуур амьтай голтой л улалзана. Ганц данх цай буцалгах гэж цаг гаруй болно. Хүн итгэхээргүй сонсогдож байж магадгүй ч үнэн нь энэ шүү. Байгаа, байхгүйн дундуур хэрэглэж байгаа цахилгаанаа уул, уурхайн компанид алдчихвал бид яаж амьдрах вэ. Энэ компани эхлээд хүн малын ундаа болсон таван сайхан голыг ширгээж, биднийг уух усгүй болгосон. Одоо бүр тоггүй болгох нь. Энэ төр засаг биднийг юугаа идэж, ууж, яаж амьдар гэж боддог юм бол доо” гэв.

Үнэхээр түүний хэлж буйгаар тус сумын эрчим хүчний хүчин чадал хангалтгүй юм бол аймаг, орон нутгийн эрчим хүчний байгууллага, цаашлаад Эрчим хүчний зохицуулах хороо яагаад “Мон Ураниум Ресурс” ХХК-д цахилгаан хэрэглэх зөвшөөрөл өгөв гэдэг нь анхаарал татна. Үүний цаана томоохон ашиг сонирхол нуугдаж байж ч болзошгүй хэмээн нутгийн иргэд хардах болжээ. Тухайлбал, Уул, уурхайгүй Эрдэнэцагаан ТББ-ын тэргүүн Ч.Адьяасүрэн “Монгол Ураниум Ресурс” компани аймгийн төвөөс Эрдэнэцагаан сум руу ирж байгаа өндөр хүчдэлийн шонгоос салаалж өөрийнхөө уурхайд татах гэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс бэлдэж эхэлсэн станц нь ашиглалтад ороход бэлэн болчихсон улсын комиссыг хүлээж байгаа. Гэтэл манай сум отрядын хойгуур, зүүн талаараа цахилгааны хүч маш муу. “Сумынхаа иргэдэд хүрэлцэхгүй байгаа эрчим хүчийг тус компанитай хамтарч ашиглаж болохгүй” гэдэг санал, гомдлыг аймгийнхаа холбогдох байгууллагад өгсөн. Гэвч “Өө бид юу ч мэдэхгүй байна. Манайд ирсэн зүйл бол байхгүй. Дээрээс л шууд хийж байгаа зүйл” гэсэн тайлбар” гэлээ.
Энэ талаар ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар салбарын захирал М.Нарантуяагаас тодруулахад “Тухайн компани 35 киловаттын станцаа бүрэн бариад дууссан. Ашиглахад бэлэн болсон хэдий ч одоохондоо манайхтай ямар нэг байдлаар цахилгаан эрчим хүч ашиглах гэрээ хийгээгүй байна. “Мон Ураниум Ресурс” ХХК нь Сүхбаатар аймгийн төвөөс 177 километр орчмоос эрчим хүчээ салаалж авна. Газрын харилцаа, хот байгуулалтын газраас ажлын хэсэг гарч тус компанитай очиж танилцсан. Комисс ажиллаад зөвшөөрөл олгосон. Манайх төвийн эрчим хүчнээс цахилгаанд холбогддог. Иймээс тус компани салаалж авлаа гээд Эрдэнэцагаан суманд очих эрчим хүчний чадалд сөргөөр нөлөөлөхгүй. Гайгүй гэж хэлж болно. Хэн техник, эдийн засгийн нөхцөлөө бүрдүүлж, улсын комиссоос ажиллах зөвшөөрөл авна түүнийг бид цахилгаан, эрчим хүчээр хангах ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдаж харилцсан тохиролцсоноор тус компанид удахгүй тог нийлүүлж эхэлнэ” гэв.
Түүний ярианаас “Монгол Ураниум Ресурс” ХХК-аас ямар нэгэн гэрээ хийгээгүй болохоор одоогоор эрчим хүчээр хангаагүй байгаа” гэдгийг ойлгож болно. Гэвч түүний дор ажилладаг мэргэжилтэн яг эсрэгээр нь яриад сууж байх юм. Тухайлбал, ДБЭХС-ын Сүхбаатар салбарын мэргэжилтэн Б.Содонгэрэл “Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан “Уул уурхайн тарифын дагуу үнэлгээ үзүүлж, хамтран ажиллагч байгууллагатай гэрээ хийдэг. Мөн хэдэн киловат хэрэглэснээсээ хамаарч чадлын төлбөр нь 25 мянган төгрөг байдаг. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хувьд ямар тоног төхөөрөмж суурилуулсан хүчин чадлын танилцуулгаа авч ирж байж, тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ авч байж бид нар зөвшөөрөл өгөх ёстой. Одоогоор түр буюу туршилтын хугацаанд залгасан байгаа. Эрчим ашиглаж эхлээд хоёр, гурав хонож байна гэв”

| “МОНГОЛ УРАНИУМ РЕСУРС” ХХК ЭРДЭНЭЦАГААНЧУУДААС ЭРЧИМ ХҮЧИЙГ НЬ “ХУЛГАЙЛЖ”, УУРХАЙД АШИГЛАДАГ УУ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |