• Өнөөдөр 2024-05-18

Байлдагч О.Х-ийн ээж Д.ТОГТОХБАЯР: Хүүтэйгээ холбоо тасарсан

2021-06-29,   1288

     Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагч байлдагч  Х, М нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Буу, сумтай уул руу зугтсан хоёр байлдагчийг дөрөвдүгээр сарын 11-нд баривчилж, Говь-Алтай аймагт цагдан хориод байгаа.
 
Байлдагч О.Х-гийн ээж Д.Тогтохбаяртай холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон болохоор хүүтэйгээ уулзаж чадахгүй байна.  Бид ер нь хүүгээсээ холбоо тасарсан. Хүүгийн минь гавыг тайлсан эсэхийг мэдэхгүй. Шүүх хурал хэзээ болох нь ч  тодорхойгүй байна” гэлээ.

Байлдагч О.Х-ийн ээж Д.ТОГТОХБАЯР: Хүүтэйгээ холбоо тасарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188