Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ийн 300 гаруй ажилтан коронавирусийн халдвар авч, уурхайн байрандаа тусгаарлагдаад байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр “Манай уурхайн 300 гаруй хүн халдвар авчихаад байхад удирдлагууд тоохгүй байна. Хоол унд, эмчилгээ маш муу байгаа” гэсэн юм.
Бид үүний дагуу “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал н.Сэлэнгэтэй холбогдож, тодруулах гэсэн боловч тэрбээр “Ярилцлага авах бол цаг авч байж холбогд” гэсэн юм.
Харин үүний дараа тус компанийн уурхай хариуцсан дарга н.Бат-Оргилтой холбогдлоо. Тэрбээр “Манай уурхайн ажилтнаас зургадугаар сарын 1-нд халдвар илэрсэн. Нийт 300 гаруй ажилтан маань халдвар авсан нь үнэн. Одоогийн байдлаар уурхайн тусгаарлах байранд 230 хүн эмчлүүлж байна. Үүнээс 20 хүнийх нь биеийн байдал хүндэвтэр байгаа. Уурхайн нэг ээлжинд 500 гаруй хүн ажилладаг. Эдгэсэн болон халдвар аваагүй ажилтнуудаа гэр рүү нь буцаасан байгаа. Уурхайн үйл ажиллагаа зургадугаар сарын 14-нөөс зогссон. Коронавирусийн халдвар авсан үед уух витамин с, д, арбидол эм уулгаж байгаа. Эмчилгээг Говь-Алтай сумын Нэгдсэн эмнэлгийн эмч нар хариуцаж хийж байна. Өдрийн гурван хоол өгч байгаа. “Хоол өгөхгүй, эмчилгээ хийхгүй байна” гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэв.
| “Алтайн хүдэр” ХХК-ийн 300 гаруй ажилтан халдвар авч, уурхайн байрандаа тусгаарлагджээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |