Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны парад жагсаалд оролцсон алба хаагч ухаан алдаж, амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Тодруулбал, “Ухаан алдаж унасан гэх алба хаагч Хилийн цэргийнх байжээ. Тэрбээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээнд бичигдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргаад байна. Тодруулбал, тус мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, амь насанд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно. Энэ талаар худал мэдээлэл санаатайгаар тараасан байгууллага, хувь хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болохыг мэдэгдье” гэжээ.
Харин бид Төв талбайд унасан гэх Хилийн .. дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Б-тэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Таны бие давгүй юу. Өчигдөр юу болсон бэ?
-Миний бие зүгээр. Би ухаан алдаж унаагүй. Манай эхнэр жирэмсэн, төрөх хугацаа нь өнгөрөөд дөрөв хонож байсан юм. Өчигдөр жагсаалд жагсаж байтал эхнэр маань өвдөөд байна гэж залгасан. Жагсаал дунд байсан учраас утсаар хальт яриад, халаасандаа утсаа хийх гэж байгаад газар унагачихсан юм. Тухайн үед нь сандарсан байх. Утас маань хэдэн хэсэг болж, доошоо тонгойгоод цуглуулж авах гэтэл хүмүүс намайг ухаан алдсан гэж бодсон юм шиг байна лээ. Уг нь утсаа тэр чигт нь орхиж болох байсан ч эхнэртээ санаа зовоод авахаар болсон юм. Дахиад хэлэхэд миний биеийн байдал зүгээр байгаа. Цахим сүлжээнд “Намайг нас барсан” гэж бичсэн байна лээ. Үүнд эмзэглэхгүй байгаа ч хүмүүс итгэж, анги, салбарын минь нэрийг унагаж байгаад харамсаж байна.
-Таны урд болон хажууд зогсож байсан хүмүүс сандраад байх шиг харагдсан?
-Миний хажуу талд манай ангийн хоёр алба хаагч зогсож байсан. Тэд намайг утсаа авах гэж байгааг мэдсэн байх. Харин урд талд зогсож байсан хүн “Дарга хараад байна. Хурдан босоорой” гээд эргэж хэд хэдэн удаа харсан. Төд удалгүй би утсаа аваад босож, жагсаалаа үзүүлээд, алба хаагчтайгаа хамт жагсаалаа дуусгасан шүү дээ. Тухайн үед Ерөнхийлөгч гарч ирээгүй байсан.
-Эхнэр тань төрсөн үү?
-Жагсаалын үеэр ярихад “Хүчтэй өвдөөд байна. Түргэн дуудсан” гэж хэлээд л тасарчихсан. Тэгээд би удалгүй жагсаалаа дуусгаад очиход эмнэлэгтээ очоод, төрөх бэлтгэлээ хангаж байсан. Орой нь амаржиж, бид хүүтэй болсон.
-Та Хил хамгаалах байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би энэ салбарт ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Дарга нартаа өчигдрийн болсон зүйлийн талаар үнэнээ хэлсэн. Юм үнэнээрээ байх сайхан.
| Дэд ахлагч Г.Б: Би ухаан алдаж унаагүй. Эхнэр маань “Төрөх гээд байна” гэж залгахаар нь сандраад утсаа унагаад, авсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |