Нарийн боовны үйлдвэрт ажиллаж байсан 22 настай М найзынхаа төрсөн өдөрт яваад, учир битүүлгээр амиа алдсан хэрэг тавдугаар сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн байгууллагаас хүүгийн цогцост задлан шинжилгээ хийж “Гаднын нөлөөгүй, архины хордлогоор нас барсан” гэх тайлбар өгсөн байна. Энэ талаар талийгаачийн ээж Э-тэй ярилцлаа.
-Хүү нь тухайн өдөр найзынхаа төрсөн өдөрт явах талаар танд хэлсэн үү?
-Хүү минь нарийн боовны үйлдвэрт ажилд ороод хоёр хонож байсан юм. Хүүгийн минь ажлын газар хүргэн ахынх нь ажлын хажууд байдаг болохоор хамт ирж, очдог байсан. Гэтэл тавдугаар сарын 25-ний орой ахдаа “Та намайг хүлээгээд хэрэггүй. Түрүүлээд харьж бай. Би өнөөдөр оройтно” гэсэн хэлсэн байсан. Тэр орой хүү минь найзынхаа төрсөн өдөрт очсон юм билээ. Бидэнд гэрээс гарахдаа юу ч хэлээгүй. Найзууд нь гэнэт дуудсан юм шиг байна лээ. Хүүд минь байсан бэлэн мөнгө, карт нь гудасных нь завсар байна лээ. Би тэр орой хүүтэйгээ 21:00 цагийн үед ярихад хүү минь “Ээжээ, би удахгүй очлоо. Хаалгаа битгий түгжээрэй. Ямар хоол хийсэн бэ” гэж асууж байсан. Гэтэл өглөө сэртэл хүү минь гэртээ ирж хоноогүй байсан. Тэгээд хүүгээ найзуудтайгаа хоноод өглөө шууд ажилдаа явсан юм байна гэж бодсон. Гэтэл хүү минь зуурдаа нас барчихсан байсан. Манай гэрийнхэнд маш хэцүү, харамсалтай байна.

-Хүүгийнх нь нас барсан шалтгаан юу байсан бэ?
-Хүү минь Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найзынхаа шивээсний газарт найзуудтайгаа уулзсан юм билээ. Тухайн үед миний хүүтэй нийлээд долоон хүн байсан гэсэн. Цагдаа бидэнд хэлэхдээ “Хүүг минь архины хордлогоор нас барсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр 1.8 хувийн спиртын агууламжтай гарсан. Гаднын ямар ч нөлөөгүй” гэж хэлсэн. Хүү минь өглөөний 05:00-06:00 цагийн үед хүү минь бурхан болсон юм шиг байна лээ. Тэр үед хүүгээс минь гадна хоёр найз нь үлдэж, бусад нь шөнөдөө явсан гэж цагдаад мэдэгдсэн байна лээ.
-Хүүгийнх нь цогцост ил харахдах шарх, сорви байсан болов уу?
-Хүүгээ оршуулахдаа цайрайг нь харсан. Нас барсан хүний царай цайвар байдаг. Гэтэл хүүгийн минь нүүр хүрэн улаан минчгэр харагдсан. Цагдаа бидэнд хэлэхдээ тэдний байсан газар “Хоёр архины шил, 2.5 литр пивоны хоёр сав, хэдэн пивоны лааз байсан” гэсэн. Бид хүүгээ архины хордлогоор нас барсан гэж бодохгүй байгаа. Долуулаа архи ууж байхад яагаад миний хүү ганцаараа хордчихсон юм бол үүнд их эргэлзэж байгаа. Тиймээс хэргийг дахин шалгуулна.
-Та нарт цагдаагийн газраас хэзээ хэл дуулгасан юм бэ. Та нарыг очиход задлан шинжилгээ хийчихсэн байсан юм уу?
-Хүүгийн минь цогцост задлан шинжилгээ хийж болох эсэх талаар биднээс зөвшөөрөл аваагүй. Аавынх нь гар утас руу оройны 16:00 цагийн үед цагдаагийн газраас залгаж “Яаралтай хүрээд ир” гэж дуудсан. Манай хүн хүүхэд харж байсан болохоор би ганцаараа цагдаагийн газар очсон. Тэр үед л хүүгийн минь золгүй явдалын талаар дуулгасан юм шүү дээ. Тэгээд цагдаа нар “Цогцост задлан шинжилгээ хийсэн. Хариу нь гараагүй байгаа. 14 хоногийн шинжилгээний хариу гарч дуусна” гэж хэлсэн.
-Таны хүү ямар зан төлөвтэй хүүхэд байв. Сүүлийн үед зан байдал нь өөрчлөгдсөн үү?
-Сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдсөн зүйл байгаагүй. Миний хүү эрүүл чийрэг биетэй, ажилсаг хүүхэд байсан. Нэг удаа бие нь өвдөж байгаагүй. Мөн гэртээ согтуу ирж үзээгүй хүүхэд. Харин найзууд нь ямар зан араншинтай хүүхдүүд байдгийг хэлж мэдэхгүй юм.
-Хэрэг гарснаас хойш хүүгийнх нь найзууд тантай холбогдсон уу?
-Нэг нь ч надтай холбоо бариагүй. Б гэх найз нь манайхыг мэддэг, миний утасны дугаарыг хүртэл мэддэг. Миний хүүг дандаа уруу татаж, дуудаж уулздаг байсан.
| Талийгаач М-ийн ээж: Хүүгээ нас барсныг сонсоод очиход задлан шинжилгээ хийчихсэн байсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |