Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Б энэ сарын 6-нд амиа алдсан. Талийгаач 19 настай, Б.Б өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдсан юм. Талийгаачийн цогцост найман цагийн дотор задлан шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар "Гаднын нөлөөгүй" гэх дүгнэлт гарсан гэдэг. Харин одоо тус хэргийг хэрхэн шалгаж байгаа болон хүүгийнх нь задлан шинжилгээний хариу гарсан эсэх талаар түүний ээжээс тодрууллаа.
Тэрбээр “Хүүгийн минь задлан шинжилээний эцсийн хариу гарахад дөрөв хоног дутуу байна. Шинжилгээний хариу Дорнод аймгийн шүүх, шинжилгээний эмнэлгээс гарна. Бид одоо хүртэл хүүгээ ямар шалтгааны улмаас бурхан болсон гэдгийг мэдэхгүй сууна. Миний хүүхэд бие сайтай, эрүүл чийрэг хүүхэд байсан юм. Манай гэр бүлийнхэнд тун харамсалтай үйл явдал болсон. Цэргийн ангийнханаас дахин бидэнтэй холбогдоогүй. Би энэ хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй сууна” гэлээ.
Харин тус хэрэг гарсанаас хоёр хоногийн дараа буюу энэ сарын 8-нд талийгаач Б.Б хамгийн сүүлд ар гэрийнхэнтэйгээ хэзээ холбогдсон, юунаас болж амь хохирсон байж болзошгүй талаар түүний эмээгээс тодруулж байсан юм.
-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Танай хүү учир битүүлгээр нас барсан байна. Та бүхэн тухайн үед чухам юу болсон талаар мэдээлэл авсан уу?
-Хүү минь юунаас болж нас барсан гэдэг нь тодорхойгүй байна. Бид энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууна. Аав нь ачаа тээврийн жолооч болохоор Улаанбаатар хотод явж байсан юм. Хүүгийнхээ золгүй явдлыг дуулаад цогцсыг авчрахаар Дорнод аймаг руу явсан. Өнөө орой шарилаа аваад /өчигдөр/ аймгаас гарна гэсэн. Бидэнд 327 дугаар цэргийн ангиас мэдээлэл өгөхдөө хүүг минь “Үдийн хоолондоо орчихоод, ногооны талбай дээр ажиллаж байхдаа гэнэт өөд болчихлоо” гэсэн. Би үнэн, худлыг нь мэдэхгүй, итгэж чадахгүй байна. Цэргийн дарамт шахалт сүүлийн үед их гарч байгаа болохоор хар буруу санаа төрөх юм. Муугаар бодож байгаа ч гэсэн нүдээр хараагүй болохоор хэлэх үг даанч алга даа. Гэнэт л миний хүү бурхан болчихлоо. Тун харамсалтай байна.
-Таны ач хүү хамгийн сүүлд хэзээ аав, ээжтэйгээ утсаар ярьсан бэ?
-Зургадугаар сарын 1-нд ээжтэйгээ “Ээждээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Ээждээ хайртай шүү” гээд сэргэлэн, цовоо ярьсан гэсэн. Түүнээс хойш яриагүй юм билээ.

-Та бүхэн хүүтэй нь хамт байсан цэргүүдтэй холбогдож үзсэн үү?
-Цэргийн дарга болон цэргүүдтэй утсаар холбогдох боломжгүй байна. Утсаа авах хүн олдохгүй юм. Хүүгээ захиж, хэлж байсан таньж мэддэг ганц, хоёр хүн байдаг юм. Тэдний гар утас сүүлийн хоёр хоног холбогдохгүй байна лээ. Өмнө нь ярьж болоод л байсан юм.
-Өмнө нь та бүхэнтэй ярихдаа цэргийн ангид нь дарамт, шахалт байдаг талаар хэлж байсан уу?
-Би хүүгээ энэ талаар ярьж байсан уу гэж ээжээс нь асуусан. Гэтэл ээж нь “Хүү минь цэрэгт явснаас хойш ганц ч удаа бие нь өвдсөн болон цэргийнхэн дарамталдаг тухай хэлж байгаагүй” гэж байна. Чухам ар гэрийнхэндээ хэлэхгүй нууж байсан ч юм уу, бид мэдэхгүй шүү дээ.
-Таны ач хүү ямар зан төлөвтэй хүүхэд байсан бэ. Цэрэгт явах гэж их дурлаж байсан уу?
-Миний хүү номхон, томоотой нь хэтэрнэ үү гэхээс өөр ямар ч хар, муу зангүй хүүхэд байсан. Мөн эрүүл,чийрэг биетэй ямар ч өвчин зовлон хэлдэггүй сэргэлэн цовоо хүүхэд байсан юм шүү дээ. Өөрөө цэрэгт явна гэж үнэн голоосоо дурлаж, сонирхлоороо явсан юм. Цэрэгт явахдаа эмчийн үзлэгт хамрагдсан болохоор эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байсан.
-Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн үү?
-Задлан шинжилгээг найман цагийн дотор хийх ёстой гээд өчигдөр орой /уржигдар/ задлан хийсэн гэсэн. Гаднаас хүн оруулж болно гэхээр нь хамаатныхаа сувилагч дүүд хэлж, оруулсан. Сувилагч дүү маань “Задлан шинжилгээний хариугаар гаднын ямар нэгэн нөлөөгүй гэж гарсан. Зураг авч та бүхэнд харуулах боломжгүй байлаа. Шүүх эмнэлэг эцсийн хариуг хэлнэ” гэсэн. Нэгэнт л миний хүү бурхан болчихсон болохоор бид энэ талаар сайн хөөцөлдөөгүй байна.
-Талийгаач эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Талийгаач нэг эгч, хоёр дүүтэй. Ээж, эгч, дүү нар нь маш хямарч байна. Ээж нь хоолоо ч идэхгүй, даралт нь хэлбэлзээд хэцүүхэн л байна. Дүү нар нь уйлаад л хэцүү байна даа. Аавыг нь Дорнод аймгийн цагдаа нар байцааж байгаа гэсэн. Хүү минь ямар хэл сурагтай ирэх юм бол доо, хүлээж сууна.
| Амиа алдсан байлдагч Б.Б-ийн ээж: Хүүгийн минь шинжилгээний хариу дөрөв хоногийн дараа гарна |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |