• Өнөөдөр 2024-04-26

Б.ЖАВХЛАН: 300 мянган төгрөгөө аваагүй бол "ebarimt.mn"-д бүртгүүлэхэд 1-2 хоногт дансанд мөнгө нь орно

2021-04-11,   1693

Монгол Улсын Засгийн газраас 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, энэ хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон билээ. Дээрх шийдвэрийг гаргасны дараа буюу пүрэв гарагийн оройноос иргэдийн данс руу мөнгийг шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэний дансанд өнөөдрийг хүртэл мөнгө нь ороогүй байгаа юм. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
 
Хэрэв 300 мянган төгрөгөө аваагүй байгаа бол:
 
1. 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн,
 
2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
 
3. Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
 
4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч, эх орондоо ирээгүй байгаа,
 
5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
 
6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
 
7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
 
8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй гэсэн үг.
 
Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэснээр өөрийн Монгол Улс дахь банкны дансандаа хүлээн авна.
 
Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ" гэж асуух шаардлагагүй, 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү. Одоогоор ажлын хоёр өдөрт нийт хүн амын 85 хувь нь мөнгөө аваад байна.
 
Маргаашнаас буюу даваа гарагаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээг үргэлжлүүлэн хийнэ. Энэ ажлыг 7-10 хоногт багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд үзүүлж буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг аливаа өр зээлд огт суутгах ёсгүй шүү" хэмээн мэдэгджээ

Б.ЖАВХЛАН: 300 мянган төгрөгөө аваагүй бол "ebarimt.mn"-д бүртгүүлэхэд 1-2 хоногт дансанд мөнгө нь орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 22:02:11
    Айнур: Миний дансанд орогүй бнав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-16 13:28:00
    Gerlee : Neegeed 6 honloo baidaggui ee. Bank huschiw uu. Toriin sangaas ogson geed bdag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-16 09:09:55
    Ж.Баярбат : би. е barimt neegaad udaj bna odoo hvrrel ordoggvi yu bolohgvi bg um bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 14:19:54
    B Tugdelger: Oroogui bna e barimtaa neelgeed 4 honoj bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 23:32:04
    Shagdarsuren owogtoi Purewhuu: Oroogvi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 19:26:53
    маргид овогтой энхтуяа: Миний дансанд ороогүй бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188