Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан цахимаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Санал авах байрны ерөнхий шаардлагыг боловсруулахдаа Стандарт, хэмжил зүйн газраас тогтоосон MNS 6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин бүрдүүлэх юм. Үндсэн шаардлага”, MNS 6056:2009 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар”-ын стандартуудыг үндэслэл болгосон юм.
Уг шаардлагад санал авах байрны гадна болон дотор орчинд тавих шаардлагыг тодорхой зааж өгснөөс гадна байрны ашиглалтын талбайн доод хэмжээг тусган баталсан. Тухайлбал, аймгийн төв болон дүүрэгт байрлалтай санал авах байрны талбай нь 80 м.кв-аас багагүй, сумын төвд 60 м.кв-аас багагүй, багт байгуулах санал авах байр нь 20 м.кв-аас багагүй байхаар тогтоож өгөв. Ийнхүү талбайн хэмжээ зааж өгснөөр санал авах байранд үүсэх иргэдийн бөөгнөрөл, ачааллыг бууруулах, сонгогчийн саналын нууцлалыг хангах, санал авах ажиллагааны явцад ажиглалт хяналт хийх боломжийг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
| Сонгуулийн санал авах байр 80 м.кв-аас багагүй байна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |