• Өнөөдөр 2026-07-13

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа

Өнөөдөр Хүйн долоон худагт болж буй “Дэлхийн морины өдөр”-өөр бөхчүүдэд чимэг олголоо
Тодруулбал, Дархан аварга Н.Батсуурь "Баатар зоригт", Улсын Арслан Ц.Содномдорж “Өнөд амгалант” чимэг нэмлээ.
"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулжээ.
Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"
Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.

 


Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188