Улсын Их Хурлын 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, мэргэжлийн ёс зүйг харгалзан үзсэнийг онцолсон юм.
Э.Анар нь Япон Улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2011 оноос Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо.
| Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо |
|
ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй үзүүлнэ
2026-07-15 15:15:50
УЛСЫН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд улсын цолтон болоод очиж байгаадаа баяртай байна
2026-07-15 13:36:50
УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо
2026-07-15 13:03:48
МОНГОЛ УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН: Багш нартаа болон “Бөх билэгт” дэвжээнийхээ хамт олонд баярлалаа
2026-07-15 12:23:34
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт орж байна
2026-07-15 11:32:13
Улсын Начин Б.Номиндалай: Миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зүлэг ногоон дэвжээ минь ивээлээ
2026-07-15 11:18:50
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГОЛД УРСАЖ БАЙСАН ГУРВАН ИРГЭНИЙГ АВАРЛАА
2026-07-15 10:19:35
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын амралтын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2026-07-15 10:11:10
2026-07-15 09:17:07
Дэлхийн адууны өдрийг Монгол Улс анх удаа тэмдэглэв
2026-07-15 08:54:51
“Иппон Дожо” клубийн урилгаар Тамүра Торү Монголд ирлээ
2026-07-15 07:46:34
Чикаго хотын монголчууд төрийн болон салбарын одон медаль хүртэв
2026-07-15 07:33:20
“Үүлэн бор” морь АНУ-ын “Charles Town” морин тойруулгад түрүүлжээ
2026-07-15 07:10:00
Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ
2026-07-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-07-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |