Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Тус шалгалтад хэрхэн бүртгүүлэх талаар болон бусад зүйлийг Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-Энэ жил хэчнээн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ?
-Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн 35800 орчим хүүхэд төгсөж байна. Үүн дээр өмнөх онд их сургуульд элсэж чадаагүй хүүхдүүдийг нэмвэл 39 мянган хүүхэд шалгалт өгөх тооцоо бий. Шалгалтын бүртгэл өглөөний 09:00 цагаас эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдана. Бүртгэл дууссан цагаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй. Өмнө ч нэмэлт бүртгэл хийж байгаагүй. Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн тоо нэмэгддэг. 2019 онд 28 мянган хүүхэд шалгалт өгч байсан. Өнгөрсөн онд 30 мянган хүүхэд шалгалт өгсөн байна.
-Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлсэн байна вэ?
-Өгөөний 10:00 цагийн байдлаар 50 орчим хүүхэд эхний ээлжийн хувийн мэдээллээ оруулсан байна.
-Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ юунд анхаарвал зохих вэ?
-Бүртгэлд хамрагдахын тулд ¾ хэмжээтэй цээж зураг файлаар өгсөн байх ёстой. Бүх төрлийн интернет гүйлгээ хийх цахим карт бэлдсэн байх ёстой. Өөрийнхөө регистрийн дугаарыг зөв оруулбал бүртгэл идэвхжинэ. Боловсрол, шинжлэх ухааны яаманд байгаа элсэлт мэдээллийн сангаас тухайн хүүхдийн талаарх бүх датаг авна.
-Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдахдаа ямар алдаа гаргадаг вэ?
-Шаардлага хангахгүй зураг оруулдаг. Мөн бусдын картаар хураамж төлдөг асуудал гардаг. Тэгэхээр журмаа сайтар уншиж, судлах хэрэгтэй. Бүртгэл дууссан үед сонгосон хичээлээ өөрчлөх асуудал гардаг. Тийм учраас сонирхож буй мэргэжлийн хичээлээ сайтар судлаж, эцсийн байдлаар хичээлээ сонгох хэрэгтэй.
-Шалталтын тов гарсан уу. Хэзээ гаргах вэ?
-Боловсролын үнэлгээний төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал хүргүүлнэ. Тэгэхээр эцсийн шийдвэрийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргадаг гэсэн үг.
-Монгол хэл, бичгийн босго оноо тогтоодог. Энэ жил босго оноог шинэчлэх үү?
-2020 онд монгол хэл, бичгийн шалгалтыг цар тахлын улмаас зохион байгуулж чадаагүй. 2019 онд шалгалтад хамрагдаж 400-с дээш оноо авсан мөртлөө их, дээд сургуульд элсээгүй хүүхдүүд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахдаа тухайн шалгалтыг өгөхгүй байж болно.
| М.БОЛДСАЙХАН: 39 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |