K-pop-ын анхны “chaebol idol” хэмээн нэрлэгдэж буй Moon Seo-yoon энэ сарын 23-нд уран бүтээлээ албан ёсоор толилуулна. Тэрбээр Өмнөд Солонгосын тэргүүлэх бизнесийн нэг болох Shinsegae группийн дэд ерөнхийлөгч Chung Yoo-kyung-ийн ууган охин. Moon Seo-yoon “Annie” гэсэн тайзны нэрээр “Allday Project” охидын хамтлагийн гишүүнээр K-pop ертөнцөд дебютээ хийхээр бэлтгэж байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд K-pop салбарт олон авьяаслаг уран бүтээлчид төрөн гарч байгаа ч тэр дундаа бизнесийн томоохон бүлэглэлийн өв залгамжлагч охин уран бүтээлчийн хувиар тайзнаа гарах нь анхны тохиолдол хэмээн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Moon Seo-yoon буюу “Annie” бага наснаасаа эхлэн урлагийн боловсрол эзэмшиж, дуулалт, бүжгийн бэлтгэлд хүч тавьж ирсэн бөгөөд энэхүү хамтлагаараа дамжуулан уран бүтээлийн гараагаа эхлүүлж байна. “Chaebol” гэдэг нь Өмнөд Солонгосын эдийн засгийн томоохон нөлөө бүхий, олон салбарт зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, гэр бүлийн удирдлагатай том корпорацыг нэрлэх ойлголт юм. Hyundai, Samsung, LG, Shinsegae зэрэг бүлэглэлүүд үүнд хамаардаг билээ.
АНХНЫ “CHAEBOL IDOL” ANNIE ДЕБЮТЭЭ ХИЙНЭ |
|