• Өнөөдөр 2024-04-19

Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс коронавирус илэрчээ

2021-01-19,   769

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Халдвар илэрсэн иргэн нь өнөөдөр амаржсан бөгөөдм батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн гэнэ. Тус эмэгтэй нь тав хоногийн өмнө “Өргөө” амаржих газарт ирж хэвтсэн гэх мэдээлэл байна.Нөхцөл байдалтай холбогдуулан төрөх тасагт хязгаарлалт тогтоож, тухайн тасагт хэвтэн үйлчлүүлж буй ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа гэнэ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Одоохондоо баталгаажсан мэдээлэл ирээгүй байна. Маргааш өглөө 11:00 цагийн хурлаар тодорхой мэдээлэл өгнө" гэлээ. 


Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс коронавирус илэрчээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188